Хатан хаан, энэ үгийг сонссон, уншсан хэн бүрт хэмжээлшгүй их эрх мэдэл, тансаг хангалуун амьдрал төсөөлөгддөг. Гэхдээ засгийн эрхэнд гарч, төр барин, ард түмнийхээ өмнө хүндхэн үүрэг хүлээдэг тэд ч хүн л хойно амьдрал нь сонин хачнаар дүүрэн.
Зуун зуунд төр барилцаж явсан хатан хаадын баялаг амьдралаас цөөн хэдэн сониныг хүргэе.
-Их Британид машин жолоодохын тулд жолооны үнэмлэх авах шаардлагагүй цорын ганц хүн нь хатан хаан байдаг.
-1880 онд Тайландын 19 настай хатан хаан харьяат албатуудынхаа нүдэн дээр живжээ.
Хэн ч түүнийг аврахаар яарсангүй, учир нь хатан хааны биед хүрэхийг хуулиар хориглосон байдаг аж.
-Данийн “Бөгжний эзэн” номын нүүрэн дээр Данийн хатан хааны зураг байдаг.
-1837-1901 оны хооронд Британийн эзэнт гүрнийг захирч байсан хатан хаан Виктория сарын тэмдгийн үеийн өвдөлтөө багасгахын тулд марихуан хэрэглэдэг байжээ.
Гэхдээ тэр өвс татдаггүй, харин хувийн эмч Рассел Рейнольдсын зөвлөснөөр навчыг нь хандалсан цай уудаг байсан гэнэ.
-Дэлхийн хоёрдугаар дайны үед германчууд Нидерландыг эзлэн авч, хааны гэр бүл Канад руу цөлөгджээ. Тэнд угсаа залгамжилсан гүнж Юлианагийн гурав дахь охин Маргрит төрөв. Төрөх эмнэлгийн тасгийг Канадын Засгийн газрын шийдвэрээр Канадын хууль тогтоомжид хамаарахгүй гэж зарласан байна. Ингэснээр Маргритыг ирээдүйд Нидерландын хаан ширээнд залрах нөхцлийг нь бүрдүүлсэн гэнэ. Учир нь охин төрөнгүүтээ харийн иргэншил авсан бол ирээдүйд хаан ширээнд залрах эрхээ алдах байсан аж.
-1357 онд Португалийн хатан хаанаар үхсэн эмэгтэйг тодруулж байжээ. Тодруулбал ханхүү Педрогийн эхнэр нь гүнж Инес де Кастро байжээ. Гэвч Инес гүнжийн хадам “Бардам” Альфонсо түүнийг энгийн хүн хэмээн үзэн ядаж, бүсгүйг хүүхдүүдийнх нь хамт хөнөөх тушаал өгчээ. Харин Педро хаан ширээнд заларсныхаа дараа талийгаач эхнэрийнхээ цогцсыг булшнаас нь гаргахыг тушаасан бол ордныхон бүсгүйг талийгаач болсон хойно нь Португалийн хатан хаан гэж хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болсон гэдэг.
-Шведийн хатан хаан Кристина 1649 онд удаан хугацаанд захидлаар харилцсан, Францын алдарт математикч, философч Рене Декартыг ордныхоо эрдэмтнээр урьжээ.
Декартыг философийн хувийн багшаараа томилсон эрхэм дээдэс хичээлээ өглөөний таван цагаас эхлүүлэхийг хүсдэг байж.
Насан туршдаа оройтож босч, эсвэл орноосоо ч өндийлгүй уншиж, сэтгэж дадсан эрдэмтэнд энэ хүсэлт нь үнэхээр хүнд байлаа.
Товчхондоо бол Шведэд ирснээсээ хойш дөрвөн сарын дараа Рене Декарт хүнд өвдөж, 1650 оны хоёрдугаар сарын нэгний өдөр нас баржээ.