Нийслэл доторх авто машин, техник болон тэдгээрийн сэлбэг, дагалдах хэрэгслийг худалдаалдаг томоохон зах, жижиг цэгүүдийг нэг цэгт төвлөрүүлэх “Авто худалдааны цогцолбор”-т авто зогсоолын талбайд энэ сарын 14-нөөс эхлэн захиалга авна.
Ингэхдээ өмнө нь энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байсан ААН, иргэдэд давуу эрх олгон тавдугаар сарын 14-нөөс 31-н хүртэл захиалга авах юм. Харин зургадугаар сарын 2-ноос эхлэн нээлттэй захиалга авахыг холбогдох хүмүүс хэлж буй.
Авто зогсоолын талбай захиалахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ? Үүнд:
1.ААНБ-ын албан хүсэлт /иргэн бол өргөдөл
2.Иргэний үнэмлэхний хуулбар/нотариат хийлгэсэн/
3.Хуулийн этгээд бол Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариат хийлгэсэн/
4.Гаалийн мэдүүлэг, татвар төлсөн баримт г.м авто машины бизнес эрхэлж байгаагаа нотлох бичиг баримт
5.Авто зогсоолын кадастрын зураг
6.Авто зогсоолын төлбөр төлсөн баримт
7.Гэрээ байгуулах эрх бүхий этгээдийг төлөөлж байгаа бол итгэмжлэл болон эрх олгосон баримт бичиг
8.Гэрээнд хавсаргахаар заасан бичиг баримтуудыг танилцуулж гарын үсгээр баталгаажуулах.
Энэхүү цогцолбор 14 мянган зогсоолтой бөгөөд 18 м2 талбайтай жижиг тэрэг буюу жийп худалдах хэсгийн нэг зогсоолын үнэ 4 сая төгрөг, харин том оврын автобус болон хүнд даацын ачааны тэрэг худалдаалах зогсоол талбайн хэмжээ нь 72 м2, үнэ нь 9 сая төгрөг байх юм.