Бразилийн 25 настай, өөрийгөө Сиан хэмээн нэрийдсэн эр К-поп хөгжим болон Солонгосын олон ангит киноны шүтэн бишрэгч ажээ.
Тиймээс тэр тус улсад оюутан солилцоогоор сурч байх үедээ европ төрхөө ази, тэр дундаа Өмнөд Солонгосын эрэгтэй жүжигчин шиг болгожээ.
Макс хэмээх нэртэй байсан, цэнхэр нүдэн залуу шинэ төрхөө олж авахын тулд нүүрэндээ арав гаруй удаа мэс хүргэж, 3000 ам.доллар зарцуулсан бөгөөд одоогийн гадаад төрхөндөө сэтгэл хангалуун байгаагаа Бразилийн “Zero Hora” сонинд өгсөн ярилцлагандаа ярьжээ.
Мөр тэрээр “Би хийж байгаа зүйлээ огтхон ч буруу гэж бодоогүй, бас айгаагүй. Харин нүдний зовхин дээр минь сорви үлдчих вий гэж айсан ч бүх зүйл төгс болсон” гэжээ. Сиан нүүрнийхээ хамраас бусад эрхтэнг өөрчлүүлсэн бөгөөд цэнхэр нүдээ бор линзээр далдалж, шаргал үсээ хараар будуулжээ. Тэрээр 19 настайгаасаа хойш Өмнөд Солонгосын соёлын хэв маягийг сонирхож, хоббигоо болгосон бөгөөд түүний өөрчлөлтийг аав нь дэмжсэн бол ээж нь санал нийлээгүй гэнэ.