Ийм өвөрмөц нэршилтэй конвенцид манай улс нэгдэн орохоор болов.
Тодруулбал УИХ-ын өнөөдрийн чуулганаар “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа.
Хууль бусаар иргэдийг баривчлах, саатуулах, барьцаалах, хулгайлах зэргээр хүний эрхийг хязгаарлахын эсрэг төдийгүй гадаадад сураггүй болоход эрж хайх, амиа алдсан хохирогчийн ар гэрийнхэнд эрх зүйн туслалцаа өгөх, хохирсон иргэний асуудлаа шийдэх олон улсад дахь гарц нь болох аж.
Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай гэж монголчилсон хэн нэгэн хүний айхтар орчуулга чуулганы танхимд бас л маргаан дагуулав.
Монголоор нь орчуулж чадахгүй бол англи нэршлийг нь хуулийн төсөлд хамтад нь бичих санал ч гишүүдээс гарав.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Хуулийн төслийн нэрийг харахаар хүчээр алга болохоос бүх хүнийг хамгаалах гэх юм. Хуулийн төслийг уншихаар хүчирхийлэлд өртөж алга болохоос хамгаалах талаар л байх шиг. Монгол хэлээ тамлахын дээдээр тамлаж байна. Манжийн үед есөн эрүү гэж байсныг эх хэлэндээ хэрэглэж тамлаж байна та нар. Үе үеийн Засгийн газрын гишүүд өргөн барьж байгаа хуулийн төслөө өөрсдөө хянаж харж үзэхгүй явсаар ирсэн.
Хэн нэгэн мэргэжилтэндээ даатгаж оруулаад ирэхэд гарын үсэг зураад л явуулдгийн тод жишээ энэ. Хүчээр хүнийг алга болгох гэхээр юу гэж ойлгох юм. Монголоор уншихаар би ойлгохгүй юм. Байнгын хорооны дарга гэдэг дуртай хүний толгойд өмсгөдөг малгай биш Оюунбаатар аа. Та ч гэсэн үүнийг байнгын хороондоо уншаад буцаах ёстой байсан. Одоо ч тэгээд батлагдаж байх шиг байна” гэдгийг хэлсэн.
УИХ-ын дарга З.Энхболд “Нэр өөрчлөх тал дээр Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам хамтраад ажиллана гэж байна. Эхлээд хуулиа баталчихъя. Дараа нь орчуулгаа сайжруулъя” гээд санал хурааж олонхийн саналаар дэмжигдлээ.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн тайлбарлаж байгаагаар энэхүү конвенцид нэгдэн орсноор маш чухал ач холбогдолтой, гурван хуулинд өөрчлөлт орно гэдгийг хэлсэн.
Гадаад харилцааны яамнаас өгч буй тайлбараар "энэхүү конвенцид нэгдэн орохдоо ямар нэгэн мөнгө төгрөг төлөхгүй. Хандив өргөж болно. Уругвай, Япон, Франц зэрэг 10 улс орны төлөөлөл бүхий хороо Женевт үйл ажиллагаа явуулж байгаа. Конвенцид нэгдэн орсноор гадаадын улс оронд ах дүү хамаатан садан алга болсон бол энэхүү хороонд гомдол гаргах эрхтэй" гэв.