gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Газар газрын сониноос…

Дэлхийд
2007-08-29
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2007-08-29

   Ганц бие эр галын дугаар луу 388 удаа залгажээ
Японы "дэггүй" өвгөн өнгөрсөн оны 5-р сараас 7-р сар хүртэл орон нутгийн гал командын утас руу нийтдээ 388 удаа залгаж цагдаа нарт саатуулагдсан байна. Түүнээс яах гэж ингэдэг тухай асуухад "би ганц бие" хэмээн мэдүүлдэг гэнэ.
"Би ерөөсөө ганцаараа амьдардаг, тиймээс маш уйтгарлалаж суудаг, гал унтраах үйлчилгээ цагдаагийн байгууллагад би дуртай тийм учраас тэдэн рүү залгадаг, тэднийг ирүүлж намайг асрахыг би хүсч байна" хэмээн 58 өвгөний ярьсныг Ёмиүри сонины дугаарт бичжээ.
Онцгой байдлын үйлчилгээний газарт саад учруулсан хэмээн буруутгаж түүнийг саатуулсан гэж Сайтама мужийн цагдаагийн төлөөлөгч мэдэгджээ. 
Түүний хамгийн анх өгсөн дуудлагын үеэр 10 гал унтраагч, нэг эмнэлэгийн тэрэг, 35 гал сөнөөгч түүний байшингийн дэргэд ирж байсан гэнэ.

   Сонин захирамж гаргажээ
Францын баруун нутагт Кан хотоос 20 км-т оршдог Сесни-о-Винь гэдэг жижиг суурингийн дарга Жаз Бишоф  сонин захирамж гаргажээ. Тэр илжигний орилох, тахиа донгодох, сүмийн хонх дуугарах зэрэг хөдөө нутагт байдаг бусад зүйлийн талаар "гомдол гаргахгүй байхыг" өөрийн удирддаг коммуны бүх оршин суугчид захирамжилсан байна. "Шинэ оршин суугчид" элдэв гомдол гаргахаа больж, тахиа, цацагт хяруул, нугас, галуу, үхэр, хонь, илжиг зэрэг амьтадтай зэрэгцэн оршиж сурах цаг болжээ гэж  Сесни-о-Винь сууринд хотоос хот газраас шилжин ирж суурьшсан хүмүүст энэ зун илгээсэн суурингийн даргын тогтоолд дурджээ.

   Унадаг дугуй унаж сурах хэрэгтэй      
Өөрийгөө Данийн жинхэнэ иргэн гэдгийг мэдрэхийн тулд тус оронд хамгийн их дэлгэрсэн өдөр тутмын унааны төрөл болох унадаг дугуйгаар явж сурах хэрэгтэй болж байна. Өмнө нь дани хэл заавал сурах, түүнчилэн "Данийн ардчилсан нийгмийн тулгуур хэм хэмжээ, үнэт зүйлсийн тухай мэдлэгтэй болох явдал нь энэ жижиг вант улсад цагаачдыг шинэ амьдралд бэлтгэх хөтөлбөрт ордог байжээ. Харин сүүлийн үед Данид оршин суух үнэмлэх авсан Ойрхи Дорнод, Ази, Африкийн орнуудаас гаралтай хүмүүсийг Данийн улаан загалмайн нийгэмлэгийн сайн дурынхны туслалцаатайгаар унадаг дугуйтай харьцаж сургаж байна. 

   Хүн дүрст асар том сармагчины яс олдов
Эрдэмтэд 10 сая жилийн өмнө амьдарч байсан хүн дүрст асар том сармагчны араг ясыг Этиопоос олжээ. Хүн, сармагчны хувьслын зам шинжлэх ухааны үздэгээс аль эрт салсан байж болох талтай гэж этиоп-японы палеонтологийн хайгуулын ангид оролцогчид таамаглаж байна.
Орчин үеийн горилл, шипанзегийн өвөг байж болох сармагчны ясыг Этиопийн зүүн нутгаас олжээ. Энэ асар том сармагчин ургамал тэжээлтэн бөгөөд өвсөөр хооллодог байсныг шүднийх нь бүтэц харуулж байна. Энэ олдвор хосгүй шинжтэй бөгөөд учир нь эрдэмтдэд ийм араг яс туйлын цөөн тоотой байдаг ажээ.
Африк бол хүн төдийгүй, хүн дүрст сармагчны өлгий мөн гэдгийг уг олдвор дахин нотолж байна. Горилл, шимпанзе болон хүн нэг өвөгтэй байсан бөгөөд дараа нь тэдний хувьсал өөр өөр замаар явсан бололтой.  Энэ нь барагцаалвал 10 сая жилийн өмнө болсон байж болох бөгөөд  энэ үеийн эрдэмтэд бага мэддэг ажээ.

   Жимсний яс нулимах тэмцээн 
Испанийн зүүн нутгийн өөртөө засах Мурсия мужийн Сьеса тосгонд чидун жимсний ясыг хол нулимах дэлхийн аварга шалгаруулах 13 дахь тэмцээн болжээ. Испанийн 23 настай Хосе Хесус Руис тэмцээний ялагчаар тодорсон байна. Тэр үлээгүүрийн нарийн хоолой болон бусад хэрэгсэл ашиглалгүйгээр зөвхөн уушигныхаа хүчээр ясыг 18,86 метрт нулимжээ. Дэлхийн аварга гол шагнал болох "Алтан ясыг" шагналд авсан байна. Энэ сонин тэмцээний дэлхийн дээд амжилт эвдэгдээгүй байгаа ажээ. Мариано Мартинес Бехар гэдэг хүн 1998 онд 21,32 метр нулимж энэ дээд амжилтыг тогтоосон байна. Сьесад болсон саяны тэмцээнийг үзэхээр газар газраас 20 мянга гаруй хүн иржээ.

   7,5 сая евро хожжээ  
Румыны нэг азтан 49 тооноос 6 тоо тааснаар 7,5 сая евро хожжээ. Баримтладаг дүрэм журмын дагуу түүний нэрийг хэлэхгүй байгаа бөгөөд харин тус орны умард нутгийн хаа нэгтээ суудаг нь л тодорхой байна. Бараг дөрвөн сарын туршид хэн ч "хүслэн" болсон 6 тоог тааж чадаагүй бөгөөд тийнхүү жек-потын хонжворын хэмжээ байнга нэмэгдэж байжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан