АН-ын бүлгийн ээлжит хурал бүтэн өдөр үргэлжлэв. Хурлын завсарлагаанаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга С.Одонтуяа болон УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Ингэхдээ тэд Газрын тухай хуулийн төслийг онцлов. Өчигдөр газрыг гадаадын иргэнд өмчлүүлэхийн эсрэг жагсаал 18 цагаас хийнэ гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр твиттер хуудсаараа дамжуулан цацсан нь ийн мэдээлэл хийхэд хүргэсэн бололтой. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Үндсэн хуульд зөвхөн Монгол Улсын иргэн газар өмчлөх эрхтэй гэж заасан. Бид 2002 онд анх удаа Газрын тухай хуультай болсон.
Энэ хуулийн 44 дүгээр зүйлд гадаадын иргэнд газар ашиглуулах талаар тодорхой заасан. Гурван парламент дамжин хэлэлцэж байгаа Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дээрх заалт яг хэвээрээ орж ирсэн. “Газрыг дуудлага худалдаагаар борлуулахад анхны үнийг зарласан байна” гэсэн ганцхан тодотгол нэмэгдсэн. “Үүнийг орон нутгийн Засаг дарга нь шийдвэрлэнэ” гэсэн хуучин заалт нь ч хэвээрээ байгаа.
Өөр ямар ч өөрчлөлт ороогүй. Нийгмийн сэтгэл зүйд зохиомлоор бухимдал үүсгэн, тэр байтугай Үндсэн хуультай зөрчилдөхүйц мэдээлэл зориудаар тарааж, хурал цуглаан зохион байгуулахыг уриалах нь хариуцлагагүй үйлдэл. Тиймээс хууль хяналтын байгууллагууд энэ байдлыг анхааралдаа авах ёстой.
Газрын тухай хууль бэлчээрийн асуудалтай ямар ч холбоогүй болсон. Бэлчээрийг хувьчлахгүй. Өмчлөх, эзэмших, ашиглах, түрээслэх эрх бол тус тусдаа дөрвөн өөр ухагдахуун. Эдгээрийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Үндсэн хуулиа зөрчөөд, монгол нутгаа зарчихъя гэсэн сонирхолтой нэг ч хүн байхгүй гэдэгт би итгэж байна. Ард түмэнд газрыг нь өмчлүүлнэ гэж олон жил худал ярьж, зоригтой алхам хийж чадаагүй. Бид үүнийг шийдэх үүрэгтэй” гэж мэдэгдсэн юм.
Мөн тэрбээр “Газрын тухай хуулиас гадна Ашигт малтмалын, Төсвийн тогтвортой байдлын, Өрийн болон Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг эсэргүүцэж, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хойш нь татах санаархал, ажиллагаа зохион байгуулалттайгаар өрнүүлж байгаа нь яавч сайн зүйл биш. Монголд гялтайх зүйлгүй болсон мэтээр ухуулан сурталчилж, Монгол Улсыг хамгийн муухай харагдуулах үйлдлийг хөхи үлэн дэмжиж байгаа нь хамгийн буруу улстөр юм” хэмээн онцолсон.
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГАД Д.ГАНБАТЫГ НЭР ДЭВШҮҮЛЭВ
Үүнээс гадна эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний хүрээнд Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг наадмаас өмнө хэлэлцэж, батлахын тулд шаардлагатай бол чуулганы хугацааг сунгах хүсэлтийг бүлгээс УИХ-ын даргад тавьсан байна.
Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах Ажлын хэсгийн ахлагч Л.Цог гишүүний мэдээлллийг сонсчээ. “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэсэн Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтийг дэмжиж, бүлгээс Ажлын хэсэг байгуулах гэнэ. Түүнчлэн “Сонгуулийн нэгдсэн хуулийг УИХ-аар ярилцах цаг болсон” гэв. Тиймээс бусад намтай зөвшилцөх Ажлын хэсэг байгуулж, уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.
Мөн Хууль зүйн байнгын хорооны даргад Д.Ганбатыг нэр дэвшүүлэхээр болжээ. АН-аас Ж.Батзандан, М.Зоригт, Д.Ганбат нарыг Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн аж. Эл асуудлыг энэ долоо хоногт байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн томилно.
Б.Номин