gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Баярбаатар: Манайхан чинь яасан ч уйдамтгай юм бэ дээ

Э.Энхмаа
2014-07-16
0
Twitter logo

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын концертийн найруулагч, бүжиг дэглээчээр ажилласан ҮДБЭЧ-ын бүжиг дэглээч Д.Баярбаатартай баяр наадмын хаалтын ажиллагааны дараа цөөн хором ярилцлаа.

-Том ажлынхаа ард гарлаа. Танд баяр хүргэе. Энэ жилийн наадмын нээлтийн онцлогийг Та  хэлж өгөөч. Нээлтийн тоглолтод бүжгийн урлаг онцгой байр эзэлсэн санагдлаа?

-Энэ жилийн наадмын онцлог бол Монголын ард түмэн бид бүгдийг хийж чадна. Уламжлагдаж ирсэн өв соёлоо бид дэлхийн олон түмэнд харуулж чадлаа. Найруулагчийн цөөхөн багийнхан маш олон хүнийг хамруулж, олны хүч хөдөлмөр шингэсэн бүтээл хийсэн. Наадмын нээлт бол голдуу манай ерөнхий найруулагч Сосорбарам гуайн санааны дагуу найруулагчийн багийнхан ажиллалаа. 

Бид Ардчилсан хувьсгалыг хэзээ ч мартаж болохгүй. Тухайн үед “Хонхны дуу”-г дуулж, Ардчилсан хувьсгалыг тайван замаар хийсэн. Өнөөдөр улсынхаа наадмаар яагаад энэ дууг дуулж болохгүй гэж. 

Бид бүжгийн үйл хөдлөлөөр зураглалыг илүү харуулсан. Олон хүн оролцуулснаар Хүннү гүрнийг “Хүн” гэж бичээд, Их Монгол Улсыг төрийн цэнхэр далбаагаар, 1911 оныг бичгээр илэрхийлсэн. 1921 оны Ардын хувьсгал, 1990 оны Ардчилсан хувьсгалыг Төрийн цэнхэр далбаагаар илэрхийлэх жишээтэй. Их Монгол Улс түүхэндээ таван хувьсгал хийсэн гэдгийг наадамчин олон түмэндээ сануулж, үүнийг мартаж болохгүй шүү гэсэн санааг илэрхийлсэн юм аа.

-Энэ жилийн наадмын концертыг ямар бүрэлдэхүүнтэй баг найруулсан бэ?
-Нээлтийн тоглолтын маань нэр “Босоо заяатай Монгол”. Бид анх удаа нээлтийн концертдоо нэр өгсөн. Ерөнхий найруулагчаар жүжигчин Д.Сосорбарам гуай ажилласан. Харин “Улаанбаатар” чуулгын бүжгийн багш Энхгэрэл бид хоёр хамтарч, найруулагчаар ажиллалаа. Уран сайхны удирдаачаар манай Ариунболд ажиллаж, хөгжмийн зохиол, хөгжмийн найруулгыг хариуцаж ажилласан байгаа.

-Нээлтийн тоглолтод “Хонхны дуу”-г дуулсан нь олны шүүмжлэл хүлээх шиг боллоо. Та энэ талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Би эсрэг бодолтой байна. 1990 оны Ардчилсан хувьсгал хийгээгүй бол Монголын ард түмэн өнөөдрийнх шиг эрх чөлөөтэй байх уу. Бид Ардчилсан хувьсгалыг хэзээ ч мартаж болохгүй. Ер нь ямар ч хувьсгал нэг бүтээлээр илэрч  гардаг. Тухайн үед “Хонхны дуу”-г дуулж, Ардчилсан хувьсгалыг тайван замаар хийсэн. Өнөөдөр улсынхаа наадмаар яагаад энэ дууг дуулж болохгүй гэж.

“Зуун лангийн жороо луус”, “Шивээ хиагт”-ыг бид байнга л дуулдаг шүү дээ. Энэ бол улс төрийн ямар нэг утга агуулга байхгүй. Урлагийнхан нийгмээсээ түрүүлж явах ёстой учраас урлагаараа дамжуулан түүхийг илэрхийлсэн хэрэгдэг. Тиймээс бид урлаг талаас нь бодож, зохиомж хийсэн. Хонхны дуун дээр бид шонхор шувуу нисгэсэн, Төрийн дууллынхаа дараа тагтаа нисгэсэн.

-Уучлаарай, хоёр дахь таагүй асуулт. “Толин хул”-ыг хоёр наадмын нээлт дараалан дуулуулчихлаа?
-“Толин хул”-ыг сонсоод монгол хүн омогшдог, наадмын уур амьсгал оруулсан сайхан дуу шүү дээ. Манай ерөнхий найруулагчийн санаа бол “Толин хул”-ыг энэ жил дахин дуулуулъя. Тэгэхдээ дуучин Х.Лхагвасүрэнг жаахан хүүхэдтэй хамтарч дуулуулснаараа өвөрмөц болсон. Манайхан чинь яасан ч уйдамтгай юм бэ дээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан