2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга болсон Германы багийн тамирчин, Арсеналын хагас хамгаалагч Месут Озил Бразил улсын хүнд өвчтэй, хагалгаа хийлгэх шаардлагатай 23 хүүхдэд хандив өргөжээ.
Тэрээр энэ талаар хэлэхдээ “Энэ бол Бразилчуудын зочломтгой, найрсаг зангийн хариуд барьж буй хувийн талархал юм” хэмээжээ. Тэрээр ДАШТ-ий үеэр буюу Бразилд улсад байхдаа 11 хүүхдэд анх хандив өгөөд байжээ. Харин аварга болсныхоо дараа багийнхаа нийт тоглогчийн тоог бэлгэдэж нийт 23 хүүхдийн хагалгааны төлбөрийг төлжээ.
Сонирхуулахад, ДАШТ-д Германы тамирчид Аргентиныг 1-0 харьцаатай хожиж алтан медаль хүртэхэд багийн гишүүн бүрт 240 мянган фунтын /755 сая 520 мянган төгрөг/ шагнал дагалдаж иржээ.
Озилын энэхүү буяны үйл BigShoe төслийн хүрээнд хэрэгжсэн бөгөөд 2006 онд Германд болсон дэлхийн аваргын үеэс эхлэн хүнд өвчтэй, хагалгаа хийлгэх шаардлагатай хүүхдүүдэд туслах зорилгоор энэхүү аяныг үргэлжлүүлсээр байгаа аж.