gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ҮНДЭСНИЙ БӨХ: Улсын хамгийн залуу начин Б.Орхонбаяр

SPS
Спорт
2019-10-10
162
Twitter logo

Баярсайханы Орхонбаяр. Шимтэй үздэг эр дээ. 2015 оны Дорнговь аймагт болсон үндсийн өсвөрийн улсын аваргаар анх түүнийг харж байлаа. Хөх далбаатай, ярзайсан эр арав орчимд орж байна. Алдарт Лхагвадорж түрүүлж, Чинбатын Алтангэрэл мөнгө зүүж, Мөнхтөрийн Лхагвагэрэл хүрэл зүүсэн юмдаг. Хөх далбаат тун удалгүй Аварга дээр оччихсон чамбайхан бэлтгэл базааж байна шүү. Ер нь бэлтгэлийг айхтар хийдэг юм шиг байгаа юм...

Т.Өсөх-Ирээдүй харцага дээр голлож үндсээ хийнэ. Харцага ч “Манай энэ удахгүй Хөхчирэнгэр шиг шимтэй эр гарна даа. Чи харж байгаарай...” гэдэг юм. Нутгийнх нь нэгэн ах “Одоо цагт Орхон шиг сэнжиг ухдаг бөх байхгүй болсон. Энэ чинь давуу тал...” гэдэг юм. Үнэхээр үнэн л дээ. Гар сайтай. Зүүгдэнэ. Ухна, урна. Залгаад суйлна, хонгодно. Нягтарна, хаях арга сайтай.

2016 оны намар Өвөрхангайд улсын аварга үзэхээр очлоо. Аравдугаар сарын эх гэхэд цастай жихүүн. Дээд насныхны тэр тэмцэл мөн гоё доо. Бөх үзсэн юм шиг л болсон. Эхний найман байрын хүүхэд хоорондоо хийсэн барилдаанууд үнэн галтай. Лхагвадорж хөл болохгүй ч үзсээр байгаад буурь зааж хүрэл зүүв. Лхагвагэрэл миний үе ирлээ гэх шиг уналгүй түрүүлж гайхуулав. Талийгч Д.Ариунбаатар мөнгө авсан. Б.Лхагвадорж Орхоныг даагийн ширээний өмнө давхар ачсан юмдаг. Ойрхон доо. Урд жил нь арчуулаад өнгөрч байсан хүү тэгж өссөнийг харахад гайхаж л байлаа...

Тэр улсын аваргаас уран барилдааны тусгай шагнал хүртэж, тавдугаар байрт шалгарсан.19 настай улс аймагт П.Бүрэнтөгс арсланг хаячихлаа. Дараагийн даваанд Ц.Содномдорж арсланд унасан. Арслан орой нь л цахим хуудсанд “Эвгүй барилдаан сурсан хүүхэд байна. Удахгүй цолоо ахиулна” гэсэн байв... Орхон түшээ мөрөн Өврийн хангайгаас Сэлэнгэ нутаг руу урсдагийг бид мэднэ. Бас цаашаа гадаад их далайг тэтгэдгийг ч сонссон. Өгүүлэн байгаа Орхон маань Өвөрхангайн гаралтай Сэлэнгэ нутгаар овоглогч, удахгүй гадаад их далайд нэрээ цуурайтуулаасай гэж хүсдэг юм даа. 2018 онд аймгийн арслан, 2019 онд хурц арслан, хэдхэн хоногийн дараа улсын начин гэдэг эрхэм цолыг тэр хүртээд байна. Өнөө цагийн улсын цолтнууд дотроос хамгийн залуу нь тэр юм. Одоо барилдаж байгаа начингууд дотроо хамгийн залуу нь Баярсайханы Орхонбаяр болоод байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан