-Томилолтын тэмдэглэл-
Бид өглөө эрт Энэтхэгийн Бихар мужийн Гаяа дүүргээс автобусаар Цогт Наландарын их сургууль руу хөдлөв. Автобусаар 2 цаг орчим явлаа. Хотоос гарахад замын хоёр талаар цагаан будааны бололтой намгархаг талбай, ганц нэг ажичлин харагдана. Тосгоны иргэд гэрийнхээ гадаа зогсож, айлчлалын цувааг гайхан харцгааж байв. Ядуу буурай энэ тосгонд хоёр давхар орон сууц бараг үгүй. Голдуу нэг давхар, модны том далбайсан мөчир эсвэл тоосгоор хийсэн, жижиг шавар байшингууд харагдана. Хоёрхон эгнээ, нарийн замтай, тоос шороотой, хог ихтэй юм. Айлын байшингууд, дэлгүүр хоршоо нь замтайгаа бараг л наалдах шахуу ойрхон.
Цогт Наландарын хийд үнэхээр үзүүштэй, зорьж очууштай газар байв. Энэ хийдийг ариун Жагарын оронд үүсгэн байгуулж, эрдэм номын эх булаг болгосон байна. Тухайн үедээ Энэхамгийн төдийгүй дэлхийн хамгийн том, хамгийн нэр хүндтэй их сургууль байжээ. Дан ганц Буддизмын төдийгүй хүн төрөлхтний түүхэн дэх томоохон боловсролын төв байсан ч одоо туурь нь л үлджээ.

Хийдийн нэрийн утгыг тайлбал Налам буюу “Бадам” цэцэг, да буюу “Өгөгч” гэсэн үгсээс бүрдэнэ. Энэтхэгийн хойд хэсэгт орших Бухар мужид энэ тоооллын 427 онд хийдийг байгууулжээ. Зарим эрдэмтэн, археологичид үүнээс ч өмнө байгуулсан гэх нь бий аж. Хийдийн туурьны ойролцоо археологийн музей, судалгааны төв байгуулсан, эрдэмтэд одоо ч үргэлжлүүлэн судалсаар байгаа юм байна. 700 жилийн турш оршсон энэ хийд эрдэм номын яндашгүй уурхай байсан гэв. Энд буддизмын гүн ухаан, одон орон, анагаах, математик, метафизик, логик, урлахуй, хэл шинжлэл гэх мэт олон салбарын хичээл заадаг байжээ. Энэ их сургуулийн эрдэмтэд Бурхан багшийн сургааль номлолыг зөвхөн заах биш тэдгээрийг задалж шинжлэн, тайлбар бүхий ном туурвидаг, тэдгээрийг хувилан олшруулдаг байжээ. Иймд арван мянган оюутан тус бүр өөрийн номын цуглуулгатай байсан гэж танилцуулав.
Их сургуулийн барилга есөн давхар, зургаан бунхан, долоон сүмтэй. Номын сан нь нийт 9 сая орчим номтой байжээ.
Наландарын их сургууль найман үндсэн танхимтай, тансаг хээ угалз бүхий цамхгууд нь танхимуудаа тойрон эгнэсэн, Орой дээрээ чимэгт ганжируудтай байжээ. Лам хуврагуудын байрладаг танхиимууд дөрвөн давхар, давхар бүрийн гол тулгуур луун хээтэй. Баганууд нарийн сийлбэртэй, шунхан улаан өнгөтэй. Харин их сургуулийн барилга есөн давхар, зургаан бунхан, долоон сүмтэй. Номын сан нь нийт 9 сая орчим номтой байжээ. Энд ном судар хэвлэх, олшруулах, хүрэл зэс цутгах, цэцэрлэг, цөөрөм байгуулах гэх мэт олон янзын дэвшилтэт бүтээл туурвидаг байсан байна.
Дэлхийн анхны их сургуульд 1500 орчим багш байжээ. Их сургууль руу нэвтрэхийн тулд хэцүү асуултад хариулах ёстой. Мэргэн багш нар их сургуулийн дөрвөн хаалга бүрийг сахин, хүнд асуултаараа буруу үзэлт тэрсүү нарыг номын хүчээр буцаадаг байжээ. Энд Энэтхэг, Шри Ланк, Хятад, Төвөд, Балба, Индонез, Азийн бусад орнууд, Перс, Кашмир, Афганистан, Турк, Япон, Солонгос, Монголоос оюутнууд ирж суралцдаг байсан гэв. Тэдгээр лам нар тухайн үед алс хол замыг ердийн хөсгөөр олон сарын турш туулж, Наландарт хүрдэг байжээ.
Алдар суу нь түгсэн олон мэргэд энэ их сургуулиас төрөн гарсны охь нь Энэтхэгийн 17 Архад нар аж. Мөн нэг үе хийдийн хамба ламаар монгол хүн ажилласан гэх аман түүх хүртэл байдаг байна.

Гэвч 1193 онд Муслимыг дэмжигч Бахтияр Халджигийн удирдсан туркийн арми Наландарыг довтлон галдан шатаасан түүхтэй. Энэ явдал Буддизмд маш том цохилт болж, Наландар дахин сэргээгүй аж. Олон мянган лам амьдарааа шатаж, үлдсэн цөөн нь Балба, Төвөд рүү зугтан гарчээ. Есөн сая ном агуулсан номын сан л гэхэд есөн сарын турш шатжээ. Номын сан нь гурван өөр барилгаас бүрдсэн, тус бүр нь 9 давхар барилгууд байжээ.
Үүний дараа 1391 онд Төвөдөд Наландарын хийдийг байгуулсан бол нийслэл дэх Их хүрээг мөн л Наландарын зарчмаар байгуулсан байна.