Хурдан морины салбар хорооноос энэ жилийн баяр наадмаар уралдах зай, морьдын өндөр, болох өдрүүдийн талаар мэдээлэл хийлээ.
Хурдан морины бүртгэл долоодугаар сарын 9-ны өдөр эхэлнэ.
- Долоодугаар сарын 10-нд хязаалан, шүдлэн
- Долоодугаар сарын 11-нд азарга, их нас
- Долоодугаар сарын 12-нд соёолон, даага
- Долоодугаар сарын 13-нд уяачдын наадмаар эрлийз гурван насны морь, жороо морины уралдаан болно.
Нийт дөрвөн өдрийн турш 9 насны морьд уралдах ба тогтоосон дүрмийн дагуу эрлийз монгол морьдыг тусдаа уралдуулах юм. Монгол морьдыг ялгахдаа тухайн морины үүлдэр, гадаад төрх байдлаар нь ялгах ба морьдын нурууны өндөр:
- Азарга, Соёолон 140 см
- Их нас 144 см
- Хязаалан 137 см
- Шүдлэн 132 см
- Даага 127 см-ээс ихгүй байхаар тогтоосон байна. Морьдын нурууны өндрийг "палкметр" багажаар хэмжих аж.
Харин энэ жилийн хувьд цаг агаар, малын тарга тэвээргийн байдлаас
- Даага 11
- Шүдлэн 15
- Хязаалан 17
- Азарга, Соёолон 22
- Их нас 25 км зайд уралдах юм.
Хурдан морины салбар хороодын орлогч дарга Ж.Болдбаатар “Энэ жилийн баяр наадмын хурдан морины уралдааныг “Эрлийз морьдыг монгол морьдоос тусдаа уралдуулах журам”-ын дагуу хуучнаараа зохион байгуулна. Наадмын үеэр “Хүй долоон худаг”-т цагдаа, цэрэг, мэргэжлийн хяналт зэрэг нийлсэн 2500 гаруй төрийн албан хаагч ажиллана. “Хурдан морь уралдуулах дүрэм”-ийн дагуу морьдын уралдах зайг тогтоосон ба унаач хүүхдүүдэд холбооны хэрэгсэл ашиглуулахыг хориглоно” хэмээв.
“Хүй долоон худаг”-т морь уралдахын зэрэгцээ гурван төрлийн үйл ажиллагаа болох аж. Үүнд:
- “Морьтон монголчууд” үзүүлэх тоглолт
- Хос морины уралдаан
- Шүхрийн буулт зэрэг болно.
Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул “Хурдан морь унаач хүүхдийн хамгаалах хувцас хэрэглэл нь стандартын дагуу байх ёстой. Мөн хамгаалах хувцас хэрэглэлээ мартсан, авчраагүй уяачдад зориулан хамгаалах хэрэглэлийн худалдан борлуулах цэг байрлуулна. Унаач хүүхдийн даатгалыг ямар байгууллагууд хариуцахыг Санхүүгийн зохицуулах хороо гаргана.” гэв.
Уяачид морьдоо бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Унаач хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
- Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
- Эцэг эх, асран хамгаалагчаас нь авсан зөвшөөрлийн хуудас
- Унаач хүүхдийн даатгалын гэрээ
- Унаач хүүхдийн хамгаалах хувцас, хэрэглэл байх ёстой гэж Хурдан морины салбар хорооноос мэдээллээ.