“Фантастик” продакшны уран бүтээлчдийн 10 жилийн ойдоо зориулан бүтээсэн “37-р Точка” олон ангит уран сайхны кино өнгөрсөн есдүгээр сард нээлтээ хийж, телевизээр эхний арван анги нь гарч дууслаа.
Энэ кино 20 ангитай бөгөөд агуулгаар нь хоёр бүлэгт хуваажээ. Эхний хэсэгт Монголын ардчиллын өмнөх болон эхэн үеийн амьдралыг төмөр замын зөрлөг дагуу амьдарч буй хүүхэд залуус, ардчилсан хөдөлгөөнийг эхлүүлсэн залуусын дүрээр төлөөлүүлэн гаргасан нь нийтийн сонирхлыг татаж, цахим орчин сайшаал, шүүмжлэлийн аль алиныг дагуулж байна.
"Хоёрдугаар хэсэг болох сүүлийн арван анги нь 2019 оны арванхоёрдугаар сарын 30-наас гарна" хэмээн киноны уран бүтээлчид мэдээлсэн. “37-р точка” уран сайхны кино нь УИХ-ын сонгуулийн жилийг угтан гаргасан, улс төрийн захиалгатай гэсэн шүүмжлэл нийгмийн сүлжээгээр их байна. Тэр тусмаа АН-ын захиалгаар бүтээсэн гэж байгаа боловч үүрэн телефоны “Скайтел” компани 20 жилийн ойгоо тохиолдуулан киноны ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан юм. “37-р точка”-ын талаар нийгмийн сүлжээ ашиглагч олон нийтийн сэтгэгдлийг азнаад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудсаараа киноны талаар сэтгэгдлээ илэрхийлснийг онцолж байна.
Тэрбээр өнөөдөр “Кино ч яахав захиалагчдаа таалагдах учиртай. Харин Монгол Улс!” хэмээн жиргэжээ.