gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Элэгний B, C вирус ба халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

А.Эрхэмбаяр
Эрүүл мэнд
2019-06-25
0
Twitter logo

Манай улс элэгний хавдраар дэлхийд тэргүүлж, элэгний B, C, D вирусийн халдвар өндөртэй улсуудын тоонд ордог. Тиймээс та бүхэнд элэгний вирус, халдварын талаар зөвлөгөө, мэдээлэл хүргэж байна.

Гепатит, Элэгний B, C, D вирус гэж юу вэ?

Гепатит гэдэг нь элэгний үрэвсэл гэсэн утгатай ба үрэвсэл үүсгэдэг вирусийг A, B, C, D зэргээр ангилдаг.

Элэгний вирусийг хэрхэн илрүүлэх, ямар шинж тэмдэг илрэх вэ?

Вирусийн халдвар авсан эхэн үед ямар нэг тодорхой шинж тэмдэг илэрдэггүй. Харин хүндэрсэн тохиолдолд буюу халдвар аваад 6 сар өнгөрсөн бол архаг халдвар гэж үзнэ. Энэ үед арьс шарлах, хоолонд дургүй болох, гүйлгэх, шалтгаангүй ядрах шинж тэмдэг илэрдэг. Гэхдээ эдгээр шинж тэмдгүүдээр яг аль вирус нь вэ гэдгийг тодорхойлох боломжгүй тул заавал шинжилгээнд хамрагдах шаардлагатай.

Элэгний вирусүүд хоорондоо ямар ялгаатай вэ?

Бидний нэрлэж заншсанаар “Шарлах” буюу элэгний A вирус нь архагшдаггүй, бүрэн эмчлэх боломжтой. Харин B, C, D вирусийг архаг шатанд орохоос нь өмнө эмчлэх боломжтой. Вирусээс шалтгаант үрэвсэл архаг халдвар нь цаашлаад элэгний хатуурал, элэгний хавдар үүсгэх үндсэн шалтгаан болдог. Үүнээс В, D хоёр нь хүнд хавсарсан байдлаар тохиолддог учраас илүү хөнөөлтэй.

Ямар замаар халдварлах вэ?

Элэгний А вирус нь зөвхөн бохир ус, хүнс, гараар дамждаг. Харин B, C вирус нь цус, цусан бүтээгдэхүүн, бохир зүү, тариур болон бэлгийн замаар халдварладаг.

Вирусээс яаж урьдчилан сэргийлэх вэ?

А вирусийн хувьд хоол идэхээс өмнө болон бие зассаны дараа гараа сайтар угааж, түүхий ус уухаас зайлсхий. Харин B, C вирусийн хувьд бохир зүү, тариур хэрэглэхээс болгоомжилж санамсаргүй бэлгийн хавьталд орохгүй байх хэрэгтэй /Шаардлагатай тохиолдолд хамгаалалт хэрэглэх нь зүйтэй/. Аль ч вирусийн хувьд ариун цэврийг сайн сахиж, хэрэглэж буй зүйлсээ шалгах хэрэгтэй. Мөн элэгний вирусгүй гэж шинжилгээгээр тогтоогдсон бол вакцин хийлгэ.

Эрүүл мэндийн яамны газрын дарга Я.Амаржаргал: Элэгний B вирусийн вакциныг манай улсад 1991 оноос хийж эхэлсэн. Одоо ч гэсэн иргэд шинжилгээнд орж B вирусгүй гэж тогтоогдсон тохиолдолд ХӨСҮТ-д 15 000 төгрөг төлөөд хийлгэж болно. Энэ нь халдвар авах магадлалыг бууруулдаг бөгөөд дархлааг дэмждэг.

Вирус илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

Элэгний вирус илэрсэн тохиолдол та зайлшгүй эмчид хандах хэрэгтэй. Заавал эмчийн зааварчилгаар, хараа хяналтад эмчлүүлж, эм уух шаардлагатай. Өөрөө дур мэдэн эм ууж болохгүй. Учир нь халдвартай гэж оношлогдсон хүмүүсийн вирусийн тоо, хэмжээ адилгүй тул өөр өөр тун, хэмжээгээр эм ууж, эмчилгээ хийлгэнэ.

Эрүүл мэндийн яамны газрын дарга Я.Амаржаргал: Хэрвээ вирустэй гэсэн онош тогтоогдсон бол заавал эмчид үзүүлж эмчлүүлэх шаардлагатай. Эмийг зөвхөн эмчийн заавраар уух ёстой бөгөөд өөрөө дур мэдэн эм ууснаар та халдварыг улам даамжруулна.

Архаг В, D-г бүрэн эмчлэх арга бий юу?

C вирусийг амжилттай эмчилж байна. Харин B, D вирусийг бүрэн эмчлэх, үр дүн өндөртэй эмчлэх арга байхгүй байсан. Харин сүүлийн үед эрдэмтэд судалгаа, туршилтаар эмчлэх шинэ арга зам, эм зэргийг бүтээхээр ажиллаж байна. Үүний нэг илрэл болж B, D вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийг /Myrcludex B/ бүтээсэн ба хараахан хэрэглээнд нэвтрээгүй байгаа юм.

Мөн эмчилгээ хийснээр вирусийг саармагжуулж элэгний өвчлөл болох явцыг удаашруулж болдог.

Архаг B, D илэрсэн үед элгээ хэрхэн хамгаалж, арчлах вэ?

- Элэгний эмч болон эрүүл мэндийн байгууллагадаа тогтмол үзүүлж, эмчийн заавраар эмчилгээ хийлгэх эсвэл эм уух шаардлагатай.

- Архи, тамхи хэрэглэхээс зайлсхий. Тэдгээр нь элэгний өвчлөлийг даамжруулж, элгийг гэмтээж байдаг

- Ургамлын гаралтай эмчилгээ, нэмэлт витамин зэргийг хэрэглэх гэж байгаа тохиолдолд эмчтэйгээ заавал зөвлөлд

- Будаг, будаг шингэлэгч, цавуу, ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн зэрэг элгийг гэмтээж болзошгүй химийн бодисуудыг хэт үнэрлэхээс зайлсхий

- Түүхий, шүүрхий, өөх ихтэй хоол хүнс бага хэрэглэж аль болох элгэнд хор учруулдаггүй жимс, жимсгэнэ, ногоо хэрэглэх хэрэгтэй.

Мөн гепатит B, D-гийн халдвартай тохиолдолд бусдад цусаа хандивлаж болохгүй гэдгийг санах хэрэгтэй шүү.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан