2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амиа алдсан. Хэрэг гарснаас хойш нэг жил гурван сарын дараа дээрх хэрэгт сэжигтнээр татагдаад байсан хоёр этгээдийг буруутай хэмээн үзэж бүх насаар нь хорих ял оноосон.
Тодруулбал шүүгдэгч нарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн шүүгдэгч М.Амарболд, Д.Жавхлан нарын нийт эдлэх ялыг БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛААР ТОГТООЖ, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Гэвч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Амарболд, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч Д.Жавхлан, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, нар тус тус давж заалдах гомдол гаргасан бол мөн улсын яллагч О.Багшбаяр эсэргүүцэл бичсэн байна.
Энэ дагуу өнөөдөр тус хэргийн давж заалдах шатны шүүх хурал болохоор товлогдсон.
Р.Булгамаа: ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭС ҮНДЭСЛЭЛТЭЙ ШИЙДВЭР ГАРГАХ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
Хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа, “Анхан шатны шүүхийн шийдвэр гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн байдал, нийгмийн хор аюул шинж чанартай нийцэхгүй байна гэсэн байр суурийг шүүгдэгч нар болон улсын яллагч илэрхийлж байна.
Цэцэг цэврүү шиг охиноо алдаад дээр нь энэ гэр бүр хоёр жил амь амьдралаа ч алдлаа
Ар гэрийнхний хувьд үнэхээр хэцүү байна. Хэдэн шүүхийн хаалга татаж, хичнээн шүүх хуралд оролцох ёстой юм бол гээд аав нь уйлж байна. Цэцэг цэврүү шиг охиноо алдаад дээр нь энэ гэр бүр хоёр жил амь амьдралаа ч алдлаа. Охиных нь зурагнаас өөр зүйл тэдэнд алга. Үнэхээр амаргүй байгаа. Хэргийн нөхцөл байдалд авагдсан нотлох баримтууд зэрэг зүйлийг харгалзан үзэж, давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй шийдвэр гаргах байх аа гэж найдаж байна” гэлээ.
11.00 цагийн байдлаар Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдрийн товлосон тав дахь хэргээ хэлэлцэж байлаа. 13 настай охиныг хөнөөсөн этгээдүүдийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдрийн хурлын наймдугаарт бичигдсэн тул ойролцоогоор 13 цагийн үед эхлэх байх гэсэн мэдээллийг өмгөөлөгч Р.Булгамаа хэлсэн юм.
Охины аав: ХОЁР ЖИЛ 9 ДЭХ УДААГАА ШҮҮХИЙН ХААЛГА ТАТАЖ БАЙНА, ЦААШИД ХЭДЭН ЖИЛ ТАТАХ ЮМ БЭ
Шүүх хуралд оролцохоор ирсэн охины аав Т.Лхагвасүрэн өнөөдрийн шүүх хуралдааны талаар, “Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээх болов уу гэж горьдож сууна.
Ял нь хүнддээд байна гэсэн шалтгаанаар давж заалдаж байх шиг байна. Хэрэв ял хөнгөлөх юм бол миний хувьд гомдолтой
Ял нь хүнддээд байна гэсэн шалтгаанаар давж заалдаж байх шиг байна. Хэрэв ял хөнгөлөх юм бол миний хувьд гомдолтой. Хоёр жил боллоо. Энэ хугацаанд хэнийх нь ч ар гэр уучлалт гуйгаагүй, оршуулгын зардал ч гэж өгөөгүй.
Олон удаа шүүхийн хаалга татлаа. Энэ хоёр хүн хийсэн хэргээ хүлээгээд л байгаа. Тэгсэн хэр нь шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж гомдол гаргаад байдаг. Бид хууль хяналтын байгууллагын хаалгыг хэдэн жил татах ёстой юм бэ. Гомдолтой байна.
Өнөөдөр миний охин шороонд булаатай, нүдэнд минь дахиж үзэгдэхгүй болчихсон. Охин минь босч ирэхгүй ч хэрэгтнүүд тохирсон ялаа эдлээсэй гээд би өнөөдөр явж л байна. Гэтэл хоёр хэрэгтний ээж, аав гомдол гаргаад л явдаг юм байна. Би хөөцөлдсөн ч охин минь босоод ирэхгүй.
Анхан шатны шүүхээс эхлээд 15, 20 жил гэж байсан. Дөрвөн зүйл ангиар шийтгэж байгаа учраас хөнгөнөө хүндэд нь шингээгээд бүх насаар нь хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр болсон. Би хийсэн хэрэгт нь тохирсон ял өглөө гэж бодож байсан.
Гэтэл өнөөдөр давж заалдаад л явж байна. Хоёр жилийн хугацаанд хохирол барагдуулах нь байтугай уучлалт ч гуйгаагүй хүмүүс шүү дээ. Сэтгэл санааны хохирлыг иргэний журмаар хүсэлт гаргаж болно гэсэн. Гаргаагүй л байна” гэлээ.
Хохирогчийн тал өнөөдөр ес дэх шүүх хуралдаа оролцох бөгөөд шүүгдэгчийн талаас тодруулга авах гэсэн боловч байсангүй.