gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дэлхий даяар тансаг хэрэглээнд тооцогддог "Ногоон гоо сайхан"-ыг монгол бүсгүйчүүдэд маш хямд өгч буйдаа баяртай байна

Бизнес
2019-03-29
1
Twitter logo

Одоогоос яг хорин жилийн өмнө Солонгост манайхаас нэгэн залуу очиж "Талын Монголын бүсгүйчүүдэд таарах гоо сайхны бүтээгдэхүүн сонирхож явна" хэмээн тэндхийн нэртэй фирмүүдийг хөөрхөн сандаргаад авсан нь миний онцлон ярилцах Жалавын Батсүх хэмээх эрхэм. 1998 онд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирэхээр манайхаас хамгийн анх бүсгүй хүн бус бүстэй эр хүн очиход тэндхийн хүмүүс ийнхүү гайхцгааж л дээ. Гэхдээ л Солонгосын хойг руу зам гаргасан анхдагч түүхэн үйл явдлуудыг үеийн үед, цагийн цагт дандаа Монгол эрчүүд оройлдог байсан нь сонирхол татам.

Өнөөдөр дэлхийд гоо сайхны үйлдвэрлэлтээр тэргүүлж байгаа Өмнөд Солонгос бүр эрт цагтаа ч энэ салбартаа хүчтэй байв. Солонгосын хойгийнхон байлдан дагуулагчдийн хосгүй түүх гэхээсээ тэднийг уяруулж явсан "гоо түүх" арвинтай. Эдүгээгээс 800 зууны өмнө эзэн богд Чингис хаан их аян дайнаар энэ нутгийг зорьсу хэмээн хөдөлж байв. Талын монголын хүчирхэг хааны сургаар тухайн үеийн Солонго улс дээдэс доодосгүй сандралдаж, их хааныг тайтгаруулах аргаа олж ядах цагт улсаараа ярилцаж шахуу гоо сайхны өв тэгш соёл нэвт шингээсэн турьхан охиныг аян дайнчийн урдаас зүрхлэн гаргаж азаа үзэж байлаа. Солонгосын гоо сайхны эртний уламжлал, нууцын бэлгэдэл болсон үзэсгэлэнт бүсгүй Монголын байлдан дагуулагчийн сэтгэлийг үнэхээр ч зөөллөж, эзэн богд Чингис хаантай тал нутагт дөрөө харшуулан давхиж ирсэн нь их улсын түүхэнд Солонгосын Хулан хатан хэмээн ихэмсгээр мөнхөрчээ. Ийм л гоо түүх олныг дурдаж болох.

Харин одоо орчин цагийн Монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт өвөрмөц түүх бичиж яваа "BOJSS  косметик" компанийн үүсгэн байгуулагч, захирал Ж.Батсүхийн халуун яриаг хамтдаа сонсьё. Тэрээр энэ ажлын зэрэгцээ "Ойрад түмэн" ТББ-ыг үүсгэн байгуулж, монголын гайхамшигт соёл, уламжлалыг сэргээн дэлгэрүүлэх үйлсэд ихээхэн хөрөнгө оруулалт хийж яваа өрлөг түүх, өндөр дээдэстээ хайртай нэгэн билээ.

- Танайд ирээд Франц сүрчигний ер бусын анхилам охийн үнэрт тайтгарч, аяга кофе ууж суух чинь их сайхан мэдрэмж байна шүү. Он жилүүдийн арвин түүхтэй, гоо сайхны компанийн захирал эмэгтэй биш, захирал эрэгтэй инээд алдсаар орж ирэх нь бас л этгээд сонин байна. Юуны өмнө монголын хүн амын 51 хувийг бүрдүүлж байгаа бүсгүйчүүдийнхээ өмнөөс танд талархал дэвшүүлэх ёстой байх.

- Танд баярлалаа. Хорь гаруй жилийн хөдөлмөрийг маань үнэлсэнд дахин талархснаа илэрхийлье. Үнэхээр таны хэлдгээр манайд гэлтгүй дэлхий даяар хамгийн өрсөлдөөнтэй, хамгийн өргөн зах зээл гэгддэг гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт тасралтгүй ажиллаж буй цөөхөн эрчүүдийн нэг нь яахын аргагүй би мөн. 

Миний бие энэ салбарт Өмнөд Солонгосын BEAUTEE COLLAGEN, Япон улсын OCTARD, Франц улсын MMICALLEF үнэртэн гоо сайхны брэндүүдийг албан ёсоор борлуулах, Монголдоо BOJSS нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг тасралтгүй эрхэлж ирлээ.

Миний бие энэ салбарт Өмнөд Солонгосын BEAUTEE COLLAGEN, Япон улсын OCTARD, Франц улсын MMICALLEF үнэртэн гоо сайхны брэндүүдийг албан ёсоор борлуулах, Монголдоо BOJSS нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг тасралтгүй эрхэлж ирлээ. Амьдралын минь хорь гаруй жил гоо сайхан, гоо сайхан, дахин гоо сайхан уриан дор өнгөрч байна. /инээв/

- Нэг хоёрхон улиралтай, зөөлөн дулаан уур амьсгалтай оронд энэ бизнесийг эрхлэх амархан л байх. Харин манайх шиг дөрвөн улиралтай, өвөл, зун, хавар, намрынх нь ялгаа их, агаарын темпертурын хэлбэлзэл өндөр, хур тунадас бага, урт өвөлтэй газарт бол эрсдэлтэй бизнес шүү дээ?

- Та суурь бэрхшээл, сорилтыг яг онож хэллээ. Магадгүй миний хамгийн том өрсөлдөгчид салбарынхан маань гэхээсээ эрт тэс цаг агаар болдог. Дэлхийн сүүлчийн онгон зэрлэг байгаль гэх эх орон минь үнэхээр сайхан ч хахир хатуу цаг агаарын нөхцөл нь арьсны хувьд хамгийн том асуудал юм шүү дээ. Монгол эмэгтэйчүүд хүйтэн өвөл, халуун зун, чийг бага, хуурайшилт их нөхцөлд нүүр гар, биеийн арьсаа арчлах шаардлагатай. Энэ нь манай бүсгүйчүүдийг сонголтын хувьд алдах эрхгүй болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл гоо сайхны бүтээгдэхүүн нь хүнсний бараа бүтээгдэхүүний араас жагсдаг эрсдэлт ангиллынх. Тиймээс хаа таарснаа авч, юу хамаагүй түрхэж эрүүл мэнд, гоо сайхнаа аюулд оруулахгүй байх ёстой. Хувь хүн бүр өөрийн арьсны онцлог, эмзэг сул талыг нь сайн ажиглаж мэдсэн байх, маш олон төрлийн бүтээгдэхүүн санал болгодог гоо сайхны зах зээлээс өөрт тохирохыг зөв сонгох, авсан бүтээгдэхүүнээ хэрэглэх соёл өндөр байх гээд мундахгүй ажилтай учирдаг.

Манай компанийн хувьд анх байгуулагдсан цагаасаа л дээрхи бүх асуудлыг шийдвэрлэх чанартай, баталгаатай, урт хугацаанд хэрэглэх бараа бүтээгдэхүүн, брэндүүдийг Япон, Солонгосоос хайж олон Монголдоо албан ёсоор нийлүүлж, өөрийн салбаруудаар түгээх, мөн эх орондоо гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг барьж, ашиглалтанд оруулах гээд амсхийх завгүй зүтгэж байна даа.

- Шилэн хоргонд ярайтал өрж, хараа булаасан энэ гоёмсог тос, будаг, энгэсэг гээд бүтээгдэхүүн бүр ямар их сэтгэл зүрх, ажил хөдөлмөр, судалгаа шинжилгээ, зардал мөнгөөр бий болдгийг танаас сонслоо. Гоо сайхны бараа бүтээгдэхүүний зах зээл хамгийн тогтвортой орлоготой ч хамгийн өндөр өрсөлдөөнтэй салбарт тооцогддог. Байнга сэтгэж, суралцаж, шинийг санаачлахгүй бол хоцрогдоно биз?

- Яг тийм. Өнөөдөр дэлхийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зах зээл хурдацтай тэлж байна. Энэ тэлэлт жилд бараг 3,5-4 хувьтай байгаа нь асар өндөр үзүүлэлт юм. Энэ салбарын бараа бүтээгдэхүүний борлуулалт өрнөөс дорно руу аажим шилжиж байгаа. Өөрөөр хэлбэл Америк, Европийн хэрэглэгчдийн зах зээлийг даван гарсан том зах зээл манай өмнөд хөршид бий болсон. Хятадуудын амжиргаа эрс дээшилсэн учраас гоо сайхан, хувийн арчилгаа, эрүүл мэндийг дэмжих бараа бүтээгдэхүүний маш том хэрэглэгч улс боллоо шү дээ. Энэ нь манай асар их түүхий эдийн нөөцтэй дотооддын гоо сайхны үйлдвэрлэлийн салбарынхны хувьд баяртай бас хариуцлагатай мэдээ. Бид хэл, соёл, түүх, зан заншлын хувьд дангаар улс хэдий ч эдийн засгийн даяар зах зээлийн тоглогч болох үүд хаалга нээгдэж байна.

Гэхдээ төрийн бодлого муу, энэ салбарынхны уялдаа холбоо сул, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн туршлага нимгэн гэсэн гурван гол шалтгаанаас үүдэн манай салбарынхан дотоодын хэрэглэгчдээ ч дангаараа хангаж чадахгүй байгаа нь үнэн. Үүнийг ганц би хараад байгаа юм бишээ. 2017 оны 06 сарын 06-нд тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ дээр хэлсэн үгэндээ "Манай улс зөвхөн өнгөрсөн онд 204 тэрбум төгрөгийн гоо сайхан, аж ахуйн химийн бараа бүтээгдэхүүн импортолсон нь дотоодын хэрэгцээний 90 хувь болж, энэ салбар гадаадаас бүрэн хамааралтай нь нотлогдож байна. Өнөөдөр манайд гоо сайхны бараа бүтээгдэхүүн химийн үйлдвэрлэлийн салбарт 300 гаруй үйлдвэр цех, 200 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ч ердөө 230 сая төгрөгийн борлуулалт хийсэн" гэсэн тоо баримтыг тайлан мэдээндээ дурдаж байсан. Монголчууд бидэнд ухаант өвөг дээдэс шигээ хол харах, хүчтэй хөгжих, томрох зүй ёсны шаардлага бий болоод байна.

Манай компанийн хувьд Өмнөд Солонгосын BEAUTEE COLLAGEN, Япон улсын OCTARD брэндийг албан ёсны борлуулагч хийгээд олон жилийн нүүр үзлээ. Хэрэглэгчид, бүсгүйчүүд удаан хугацааны турш сонгон хэрэглээд үр дүн, чанар чансааг нь мэдэрчихсэн учраас байнга авч байна. Дээр нь Франц улсын MMICALLEF үнэртэн гоо сайхны төлөөлөгч. Үнэртэй усны маш үнэтэй, тансаг охь авчраад хэрэглэгчийн таашаасан үнэрийг газар дээр нь гаргаж өгөх нарийн ажиллагаа ч хийж үзлээ. Коко Шанелийн "Сүрчиг түрхээгүй эмэгтэйд ирээдүй гэж үгүй" хэмээсэн алдарт уриа байдаг л даа. Гэхдээ худалдан авагчдын боловсрол мэдлэг гоо сайхны салбартайгаа хамт хөгжихгүй бол хичнээн сайн нь байгаад мэдэхгүй өнгөрөх тохиолдол маш их гардаг. Уг нь өнөөдөр зөвхөн нийслэл Улаанбаатар хотдоо л гэхэд 15-59 насны 464 000 охид эмэгтэйчүүд сурч, ажиллаж, амьдарч байгаа. Эд бол манай салбарын зорилтот зах зээл. Хэрэглэгчидтэйгээ хамтарч хийх маш их ажил, соёлын довтолгоо байгаа шүү гээд л орхиё доо.

- Дэлхийг хавтгай болгосон эдийн засгийн хямрал энэ салбарт ч хүчтэй цочрол өглөө шүү дээ. "Уруул өнгөлөгчийн хөдөлгөөн" гээчээс үүнийг харж болно. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн халаас нимгэрээд ирсэн учраас эзэгтэй нар уруулын будгаа арай хямд уруул өнөгөлөгчөөр солих давалгаа хүртэл үүссэн гэдэг. Та бүхэнд ч хямрал хүчтэй нөлөөлсөн үү?

- Нэг талаас хямрал олон компанийн хаалгыг хааж, нөгөө талдаа сорилтыг давж чадсан нь цааш явах ухаанаа олох хэрэгтэй болсон гэх үү дээ. Бидний хувьд хямралын жилүүд гэгдэх 2014-2015 онд Солонгосчуудтай хамтарч хамгийн орчин үеийн шат дамжлага бүхий, дэлхийн гоо сайхны салбарт манлайлагч Итали, Солонгосын технологитой үйлдвэрээ барьж босголоо. Өндөр хүчин чадалтай, автомат ажиллагаатай энэхүү үйлдвэрт маань сайн чанарын энгэсэг, арьс арчилгаа, нүүрний будаг үйлдвэрлэх олон төрлийн тоног төхөөрөмж суурилуулагдсан. Дотоодын хэрэгцээг хангах, цаашлаад гадаад зах зээлд улс Монголынхоо нэрийг гаргах бүтээгдэхүүний өөрийн үйлдвэртэй болох гэж хамт олон минь чадлаараа зүтгэсэн. Үйлдвэрээ барьж дуусаад нь бүтэн нэг жилийг сургалт судалгааны ажилд зориуллаа. Ер нь гоо сайхны салбарт мэргэжлийн боловсон хүчний эрэлт хэрэгцээ маш өндөр байдаг л даа. Яарч байсан ч алдах эрх бидэнд байхгүй учир үйлдвэрлэл маань өнөөдрөөс л жигдрэх шатандаа орж байна. Үйлдвэр хэвийн хүчин чадлаараа ажиллах юм бол зөвхөн нэг өдөрт л гэхэд нэг төрлийн гоо сайхны бүтээгдэхүүний 3-5 жилийн дотоодын нөөцийг үйлдвэрлээд гаргачих хүчин чадалтай л даа.

Миний хувьд энэ салбартаа олон жил хүч хөдөлмөрөө зориулсан учраас Япон, Солонгос, Франц түншүүд маань  намайг дэмжиж, үйлдвэрийн ажилд сэтгэл харамгүй тусалсан. Тухайн улс орондоо нэр хүндтэй эрдэмтэн профессорууд, гоо сайхны салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн доктор судлаачидтай хамтарч байна. Олон улсын гоо сайхны үзэсгэлэн яармагуудад сүүлийн арван жил тасралтгүй оролцож, дэлхийн хөгжилтэй монголын компани зэрэгцэн алхахыг чармайж байна.

- Ер нь манай эмэгтэйчүүдийн худалдан авах чадвар хэр байдаг бол. Танай компанийн санал болгодог брэндүүдийг миний сайн мэдэх олны танил хүмүүс, урлагийн одууд байнга хэрэглэдэг юм билээ. Монголын эстрадын амьд домог, "Баян монгол" чуулгын гоцлол дуучин, өдөр бүр улам залуужаад байгаа МУГЖ Ж.Уранчимэгийн цүнхэнд л гэхэд танай "Витал энержи вайт" /Vital energy white/ явдаг юм билээ?

- Тийм шүү. Урлагийн одод, монголын телевизийн хөтлөгчид, сэтгүүлч нар, салбар бүрийн шилдэг бүсгүйчүүд, нэр төртэй хүмүүс бидний бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа маань хариуцлагыг улам нэмэгдүүлдэг.

Урлагийн одод, монголын телевизийн хөтлөгчид, сэтгүүлч нар, салбар бүрийн шилдэг бүсгүйчүүд, нэр төртэй хүмүүс бидний бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа маань хариуцлагыг улам нэмэгдүүлдэг.

Бүсгүйчүүдийнхээ худалдан авах чадвараас өмнө тэдний арьсны онцлогийг ярих хэрэгтэй байх. Монгол эмэгтэйчүүдийн 40 гаруй хувь нь холимог арьстай болох нь судалгаагаар харагдсан. Мөн 33,1 хувь нь хуурай, 10,6 хувь нь тослог, 9,9 хувь нь эмзэг арьстай бөгөөд ердөө зургаахан хувь нь энгийн арьстай байна. Эндээс л дээр яриад байгаа эрс тэс цаг агаарын хайр найргүй нөлөө харагдаж байгаа биз. Өнөөдөр манай бүсгүйчүүд гоо сайхны бараа бүтээгдэхүүний сонголт хийхдээ сошиал медиагаас дөчөөд хувь нь, хоорондын ам дамжсан ярианаас 25 орчим хувь нь, тараах материалаас 14,6 хувь нь мэдээллээ авдаг. Өөрөөр хэлбэл бид дээрхи талбарт илүүтэй уулздаг гэх үү дээ.

Одоо таны асуултанд хариулья. Монгол бүсгүйчүүдийн маань тал хувь нь жилд 1-2 удаа, мөн тал хувь нь жилд 3-5 удаа гоо сайхны бараа бүтээгдэхүүн шинээр авдаг нь бусад улсынхтай харьцуулбал их бага үзүүлэлт. Дээр нь өнөөгийн бүсгүйчүүдийн нуруун дээр хамаг амьдрал явдагтаа ч тэр үү, эсвэл өөрийгөө мартаж, гэр бүл, хань ижил, үр хүүхэддээ байдгаа зориулдгаас ч уу ямар ч байсан гоо сайхны бараа бүтээгдэхүүнд мөнгө бага зардаг орны тоонд орно. Уг нь Ази тивийнх атлаа Европ соёл давамгайлсан манай улсын хувьд арай өөр байх болох л доо. Нэг удаа гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа 50 000-100 000 төгрөг зарцуулдаг эмэгтэйчүүд гуч гаруй хувь байдаг бол 500 000 дээш төгрөгийг зарцуулдаг бүсгүйчүүд ердөө 15,2 хувийг эзэлж байна. За бизнесийн нууц учраас ерөнхий мэдээлэл өгөөд орхиё. Өөр нарийн ширийн зүйлс маш их байгаа. /инээв/

- Таньтай ярилцах тусам хүндлэх сэтгэл өөрийн эрхгүй төрж байна шүү. Салбараа ийм сайн мэддэг, бас уйгагүй хөдөлмөрч, шинийг санаачлагч таныг эх орондоо "Нэг юм дуулгах байх" гэж бодогдлоо. Ингэхэд гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрхэн зөв таньж, яаж сонгох тухай зөвлөөч гэвэл юу хэлэх бол?

- Асуултанд тань бүрэн дүүрэн хариулчих санаатай л хичээж сууна. Зөвлөгөө...Энэ тал дээр мэдээж ихийг хэлж болно. Гэхдээ цаг, зай хэмнээд товчхон ярья. Ер нь сайн чанарын гоо сайхны бүтээгдэхүүн хэзээ ч хамар цоргим хурц үнэртэй байдаггүйг мэдээд авчих хэрэгтэй. Бүтээгдэхүүний найрлаганд байгалийн түүхий эд их байх тусам үнэр нь зөөлхөн, тааламжтай болоод ирдэг. Ямар ч гоо сайхны бүтээгдэхүүн орц найрлагын хувьд байгалийн гаралтай найрлагатай, холимог найрлагатай, химийн найрлагатай гэж гурав хуваагддаг л даа. Байгалийн гаралтай бүтээгдэхүүний хувьд удаан хэрэглэх тусам үр дүн өндөр, дээр нь арьсыг маш гоёмсог болгож чаддаг. Түрүүн таны жишээ татсан МУГЖ дуучин Ж.Уранчимэгийн залуужаад байгаагийн нууцыг эндээс хайхад олдоно. Холимог найрлагатай бүтээгдэхүүний орцонд удаа дараагийн шинжилгээ хийж, хүний арьсны давтагдашгүй онцлогт тохируулсан агууламжтай болгодог ба антиоксидиантууд агуулагддаг. Харин химийн найрлагатай бүтээгдэхүүн өтгөн, хурц үнэртэй, хадгалах хугацаа урт, байнга хэрэглэвэл үрэвсэл үүсэх сөрөг талтай. Иймд бүсгүйчүүд маань бүтээгдэхүүний заавар, орц найрлагыг маш гярхай үзэж шалгах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

- Энэ удаагийн ярилцлага маань өндөрлөх дөхөж байна. Танай шинэхэн үйлдвэр манай улсад анх удаа гэж болох дэлхийн стандартын босгыг бүрэн хангасан BOJSS брэндийн чийгшүүлэгч, сүүн шингэн, өдрийн, шөнийн, гарын тос, тосон энгэсэг үйлдвэрлэж чадлаа. Мөн ROYAL SEABERRY брэндийн өндөр чанарт олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэсэн. Орчин үеийн гол шалгуур болох байгалийн гаралтай орцыг хөвд, шархны шар цэцгээр бүл нэмүүлж, гоо сайхны шинжлэх ухаанд нээлт хийлээ. Энэ бол үнэхээр баярт үйл явдал шүү дээ. Таныг "Эх орондоо нэг юм дуулгах байх" гэсний учир ч энэ юм. Эдгээр бүтээгдэхүүнд дэлхийн дэвжээ хэрэгтэй гээд шууд хэлчихэж болох уу?

- Өнөөдөр манай цэнхэр гариг даяар химиэс татгалзаж, байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүн буюу "Ногоон гоо сайхан"-ы эрин үе эхлээд байна. Олон улсын түвшинд хэрэглэгчдийн мэдлэг улам дээшилснээр аливаа бүтээгдэхүүний орц найрлагуудад шүүмжлэлтэй хандаж, эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүний хэрэгцээ эрчимтэй өсөв. Олон улс орны гоо сайхны ертөнцөд эко хувьсгал газар авч, органик бүтээгдэхүүний ач тусыг хаа сайгүй ярьж байна. Яг одоо манай ертөнцөд "Ногоон гоо сайхан тансаг хэрэглээнд тооцогдоно" гэсэн уриа дэвшүүлж, энэ салбарын хөрөнгө оруулалт эрс нэмэгдсэн. 2013 онд л гэхэд дэлхийн байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл 29,5 тэрбум долларт хүрсэн бол 2012 онд 7,6 тэрбум доллар байсан хувийн арчилгааны бүтээгдэхүүний салбарт 2018 онд 13,2 тэрбум доллар эргэлдэнэ гэсэн тооцоо гарсан. Үнэхээр монголын нэрийг дэлхийд гаргах хэн хүний өмнө ногоон орц найрлага эхний шалгуур болоод байна.

Манай компани олон улсын эрдэмтэн профессоруудын судалгааны хамтын багийн зургаан намар, зургаан хаврын уйгагүй хөдөлмөр, удаа дараагийн лаборторийн туршилт, судалгаа шинжилгээний нээлтийн хүрээнд Монголд анх удаа BOJSS, ROYAL SEABERRY брэндийн байгалийн гаралтай, өндөр мэргэжлийн гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргалаа. Ингэхдээ бүх төрлийн арьс, бүх насныханд тохиромжтой байх өргөн найрлагыг бий болгосон юм. Өөрөөр хэлбэл арьсыг тайвшруулах, зөөллөх, чийглэх, тослог тэнцвэржүүлэх, үрэвсэл дарах, эд эс нөхөн төлжүүлэх, үрчлээ арилгах, гуужуулах, арьсны дархлаа нэмэгдүүлэх, залуужуулах баялаг агуулга бүхий байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд хийсэн гэж болно. Зөвхөн онгон дагшин Монгол нутагт, мөнх цэвдэгтэй газар ховор ургадаг хөвдийг анх удаа нарийн судалж, гоо сайхны бүтээгдэхүүний найрлаганд туршин шинэ нээлт хийж, өндөр үр дүнтэй бүтээгдэхүүн гаргаж чадлаа. Мөн манай ард түмний дунд шархны шар цэцэг нэрээрээ танигдсан ургамлыг бүтээгдэхүүндээ ашиглаж, дотор эрхтнээс үүдэлтэй арьсны тослогжилт, идээт үрэвслийг арилгах боломжтой, баргийн тос таардаггүй шилжилтийн насныханд ч тохирсон бүтээгдэхүүн хийв.

Таны асуултанд дурдсан BOJSS брэндийн 6 нэр төрлийн бүтээгдэхүүнээс гадна ROYAL SEABERRY брэндийн цэвэрлэх, иллэгний, арьс сэргээгч тосууд, чийгшүүлэгч эссенц, цацдаг галиурини, коллагентэй цацлага, шингэн саван, шөнийн маск, зөөлөн гуужуулагч үйлдвэрлэж эхлээд байна. Манай компанийн эдгээр бараа бүтээгдэхүүнийг дэлхийн шилдэг 10 гоо сайхны брэндэд чанараараа өрсөлдөж чадна хэмээн Япон, Солонгосын гоо сайхны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн нэр цуутай эрдэмтэд "онц" дүн тавьсныг дурдах хэрэгтэй болов уу. Мэдээж цаашид сайжруулах, улам боловсронгуй болгох үе шаттай олон ажлууд бий.

Хамгийн гол нь дэлхий даяар "Ногоон гоо сайхан"-д тооцогддог тансаг хэрэглээний бүтээгдэхүүнийг Монгол бүсгүйчүүд маань эх орондоо, маш хямд үнээр хэрэглэх сайхан боломж нээгдлээ.

- Франц сүрчигний охийн сайхан үнэр дор халуун кофетэй эхэлсэн бидний яриа энэ хүрээд жаргаж байна. Уг нь таны эрхэлдэг аялал жуулчлалын бизнес, "Онцын тасархай" компанийн үйл ажиллагаа, "Ойрад Түмэн" ТББ-ыг тойрч  ярьсан бол илүү дэлгэрэнгүй мэдээлэл олж авах байлаа. Гэхдээ дараагийн уулзалтанд үлдээе дээ?

- Цаг зав гарган ирж, бидний үйл ажиллагаатай танилцсан танд баярлалаа. Та бүхний өмнө манай компанийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Ярилцсан Ш.Хишигсүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан