- Сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи бүхий 360 гаруй тоног төхөөрөмж дагалдана -
АШУҮИС-ийн дэргэдэх Япон-Монголын Сургалтын эмнэлгийг бид ирэх сарын 1-нд хүлээж авна. Анх 2016 оны гуравдугаар сард эхлүүлсэн уг эмнэлгийн барилгын ажил дууссан бөгөөд өнөөдөр Улсын комисс шалгах юм. Япон улсын буцалтгүй тусламж, ЖАЙKA олон улсын байгууллагын төслийн хүрээнд баригдаж буй уг сургалтын эмнэлэг ашиглалтад орсноор АШУҮИС-ийн багш, оюутнууд сургалт хийхээс гадна амбулатори, хэвтэн эмчлүүлэх тасаг бүхий 104 орны хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулна.
Мөн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи бүхий 360 гаруй тоног төхөөрөмж түүн дотроо 1.5 тесла хүчин чадалтай MRI, CT, ангиограф (бүхий л судасны зураг авдаг) зэрэг Монголд байхгүй оношилгооны аппаратууд дагалдаж байгаа юм.
Тус эмнэлэг ашиглалтад орсноор иргэдэд эмнэлгийн чанартай үйлчилгээг хүргэхээс гадна өндөр түвшний яаралтай тусламж үйлчилгээ, өнөөгийн Монгол улсад эмчлэгдэх боломжгүйд тооцогддог ихэвчлэн зүрх судас, мэдрэл, тархины өвчин эмгэг, хавдар гээд нийт 26 нэр төрлийн өвчнийг оношлох, эмчлэх боломжтой болно. Энэ нь Монголын анхны сургалтын эмнэлэг болж түүн дотроо эмнэлзүй, боловсрол, судалгаа гэсэн үндсэн гурван үүргийг гүйцэтгэнэ.
ЭМНЭЛЗҮЙ нь ур чадвар болон чанарын өндөр түвшинд эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх
БОЛОВСРОЛ нь анагаахын боловсрол олгодог болон эмнэлгийн ажилтнууд төгсөлтийн өмнөх болон дараах эмнэлзүйн судалгаа, шинжилгээг хийх
СУДАЛГАА нь эмнэлгийн тусламж үйлчилгээ болон иргэдийн эрүүл мэндийг дэмжих, сайжруулахад хувь нэмэр оруулахуйц судалгааны тухай юм.
Японы улсын засгийн газар, ЖАЙKA олон улсын байгууллагын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр баригдаж буй уг эмнэлэг 7.9 тэрбум иенээр (80 сая ам.доллараар) бүтэж байгаа бөгөөд дагалдаж буй тоног төхөөрөмжтэйгөө нийлээд 13.6 тэрбум иен болж байгаа аж. Мөн манай улсаас нийт 2.7 тэрбум төгрөгийн зарим тавилга, төхөөрөмж хэрэгслийн зардлыг гаргажээ. Уг эмнэлэг Баянзүрх дүүргийн 12-р хороо буюу Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойно байрлана.