Гуравдугаар сарын 6-нд дэлхий дахинаа болж байсан онцгой үйл явдлуудаас сонирхуулж байна.
1475 оны гуравдугаар сарын 06. Микеланжело төржээ
Италийн алдарт зураач, уран барималч, архитектор, яруу найрагч Микеланжело ди Лодовико Буонарроти Симони энэ өдөр Флоренцийн Бүгд найрамдах улсад төржээ. Италийн сэргэн мандалтын үеийн төлөөлөл болсон тэрээр өрнөдийн урлаг болон инженерчлэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм. Микеланжелогийн “Пиета”, “Давид”, “Сикстиний сүм”, “Сүүлчийн шүүх” зэрэг бүтээлүүд хамгийн их алдаршжээ.
1853 оны гуравдугаар сарын 06. Вердигийн “Ла Травита” дуурь анх Венецэд тоглогдов
Италийн дуурийн зохиолч Жиусеппэ Верди “Ла Травита” гэх алдарт дууриа анх Венец хотын “Ла Фениц” театрт тоглож байжээ. Тус дуурийг нь Александер Дюмагийн “La Dame aux Camélias” романаас сэдэвлэсэн аж. Вердиг Вичензо Беллини, Гаетано Донизетти болон Жиоачино Россини нарын дараа гарч ирсэн Италийн дуурийн хамгийн том төлөөлөл гэж үздэг ба “Rigoletto”, “Il trovatore” зэрэг дууриуудаараа мөн алдартай юм.
1869 оны гуравдугаар сарын 06. Менделеев Оросын химийн нийгэмлэгт “Химийн үелэх систем”-ээ танилцуулав
Оросын химич Дмитрий Менделеев Оросын химийн нийгэмлэгт өөрийн бүтээсэн элемэнтүүдийг ангилан, үечлэх системийг танилцуулж байжээ. “Химийн үелэх систем” гэж алдаршсан энэ бүтээл нь элемэнтийн атом, электроны тоо, масс зэргийг тодорхойлоод зогсохгүй тухайн үед нээгдээгүй, судлагдаагүй байсан элемэнтүүдийн химийн чанарыг тодорхойлсон онцлогтой байв
1899 оны гуравдугаар сарын 06. Феликс Хоффман “Аспирин”-ийг патентжуулав
Германы химич Феликс Хоффман нь ацетилсалицилын хүчил буюу бидний мэдэх “аспирин”-ийг нийлэгжүүлж гаргаж авсан анхны эрдэмтэн юм. Германы “Бэйер” ангаахын судалгааны төвд нээлтээ хийсэн тэрээр Мьюнхений их сургуулийг төгсөж байжээ. Хоффман мөн өвчин намдаах зориуулалттай героин буюу диаморфинийг нийлэгжүүлж байсан юм.
1964 оны гуравдугаар сарын 06. Мухаммад Али нэрээ солиулав
Энэ өдөр Домогт боксчин Кассиус Клэй өөрийн жинхэнэ нэрийг солин “Ислам үндэстэн”-д нэгдэж Мухаммад Али нэртэй болжээ. “Ислам үндэстэн” гэдэг нь Африк гаралтай Америкчуудын нэгдсэн улс төр, шашны хөдөлгөөн юм. “The Greatest” хэмээн хочилдог Али 12 настайгаасаа боксоор хичээллэсэн. Тэрээр нийт 61 удаа тулалдахдаа 56-д нь ялснаас 37-д нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө унагаж байжээ.
Эх сурвалж: Onthisday.com, history.com
А.Эрхэмбаяр