gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.23
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Танай хүүхдийн хоолой өвддөг бол хэрх өвчин үүсгэгч нянгийн халдвартай эсэхийг шинжлүүлээрэй

Э.Энхмаа
Эрүүл мэнд
2019-05-09
5
Twitter logo

Хоолойн ангин хүндэрч даамжирсаар хүний биеийн бүх эрхтэн системийг гэмтээдэг хэрх өвчин, цаашлаад хэрхийн шалтгаант зүрхний өвчин үүсэх зэрэг амь насанд аюул учруулах өвчний үндсийг тавьдаг. ДЭМБ-ын Ерөнхий Ассамблей 2018 оны тавдугаар сарын 25-нд Женевт хуралдаж, ХЭРХ өвчнийг нэн тэргүүнд анхаарал тавих шаардлагатай өвчнүүдийн жагсаалтад оруулжээ.

Хэрхийн өвчлөл дэлхий нийтэд 5-15 насныханд түгээмэл тохиолддог бөгөөд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн гурван сургуульд хийсэн судалгаагаар дэлхийн дундажтай ойролцоо дүн гарсан байна. Энэ хоруу чанар ихтэй өвчнийг оношилж, эмчлэх талаар хэрэгжүүлсэн Австрали, Шинэ  Зеландын туршлагыг улс орнуудад үлгэр жишээ болгон ярьдаг аж. Эдгээр улсад дунд сургуулийн багш, эмч  нар эцэг эхчүүдтэй хамтарч хүүхдүүдийн хоолойн өвчнийг бүрэн эмчлүүлэх хөдөлгөөн өрнүүлснээр үр дүнд хүрчээ.

ХЭРХ ӨВЧНИЙ ҮЕД:

  • Арьс улайна, загатнана
  • Үе мөч өвдөж, хавдана
  • Хурууны үенүүд өвдөнө
  • Бөгшүүлэн ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

"2016 онд Люксембургийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр "Хэрхийн шалтгаант зүрхний өвчнөөс сурагчдыг урьдчилан сэргийлэх үзлэг"-ийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуулийн 2781 сурагчийг хамруулахад сурагчдын 10.5 хувь буюу 211-д нь хоолойн арчдасын шинжилгээгээр стрептоккийн нян илэрсэн. Эдгээр хүүхдийн 217 нь 6-12, 73 нь 13-18 насны хүүхэд байсан. Хүүхдүүдийн амьдарч буй орон байрыг авч үзэхэд 50.5 хувь нь хашаандаа байшинд, 45.2 хувь нь монгол гэрт амьдардаг. 63.3 хувь нь гэртээ 4-5-уулаа амьдарч байсан. Хэрхийн өвчлөл хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудад түгээмэл тархалттай бөгөөд хөгжсөн орнуудын хувьд бараг устсан өвчин гэж үздэг" хэмээн  ШУ-ы магистр Ц.Мөнхдэлгэр танилцуулав.

Эрүүл мэндийн яам, Люксембургийн хөгжлийн агентлагтай хамтран "Хэрхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлэх нь" төслийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 120 сургуулийн багш, эмч, нийгмийн ажилтнуудын төлөөлөл бүхий 240 хүнд сургалт явуулж байна. Нэг удаагийн сургалтаар 30 хүн хамруулах найман удаагийн сургалтыг тавдугаар сарын турш явуулна. Багш нар сургууль дээрээ энэ талаарх мэдээллийг бусад багш нар, эцэг эхчүүүдэд өгнө. Хүүхдийн хоолой өвддөг бол мэргэжлийн эмчид үзүүлэх, шүд эрүүл биш бол зуны амралтаар шүдийг нь эмчлүүлэх зэрэг гэрийн даалгавар эцэг, эхчүүдэд өгч намар дахин шалгах юм байна. 

Хоолойн ангин болон хэрхийн шалтгаант зүрхний өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар  “Шинэ нийгмийн эрүүл мэнд” нийгэмлэгийн Нийгмийн эрүүл мэндийн зөвлөх, Чих хамар хоолойн эмч, анагаах ухааны доктор Г.Цэцэгдарийн зөвлөгөөг хүргэж байна.

ХООЛОЙН АНГИНААР ӨВЧИЛСӨН БОЛ ТУУШТАЙ, БҮРЭН ЭМЧЛҮҮЛ 

Хэрх өвчин бол цус задалдаг А бүлгийн стрептококк нянгаар үүсгэгддэг. Энэ нян хүний амьсгалын зам, тэр дундаа гүйлсэн булчирхайд сууж тодорхой хугацааны дараа биеийн эсэргүүцэл сулрах, орчны бохирдол, тоосжилт, харшлын үед дотогшилж, холбогч эдэнд сууж зүрх, тархи, арьс, үе мөчүүдэд стрептококкийн халдвар нэвтэрч ордог.

Халдвар авах хамгийн гол үүсвэр бол хүмүүсийн сайн мэдэх хоолойн ангин. Ангинаар өвчилснөөс хойш 1-5 долоо хоногийн дараа хэрхийн цочмог халууралт болдог. 38 градус хүртэл өндөр халуурч, үе мөчөөр өвддөг, хордлого ихтэй байдаг учир эмнэлэгт хэвтэх хүртлээ хүндэрдэг. Хэрхийг цочмог халуурсан энэ үед нь эмчилж авахгүй бол цаашдаа зүрх, бөөр, тархи, үе мөчинд нөлөөлдөг. Эмчилгээний үр дүнгээр зүрхнээс бусад эрхтэнийг дарангуйлах шинж нь арилдаг ч зүрхийг онцгой гэмтээдэг хоруу чанар ихтэй өвчин. Тиймээс хоолой ангин, хэрхийн цочмог халууралт, хэрхийн шалтгаант зүрхний өвчин гэсэн үе шатаар даамжирдаг.

ХЭРХИЙН ШАЛТГААНТ ЗҮРХНИЙ ӨВЧИН ГЭЖ ЮУ ВЭ

Хэрхийн цочмог халууралтын улмаас зүрхэнд байнгын гэмтэл үүсэхийг хэрхийн  шалтгаант зүрхний өвчин гэнэ. Зүрх бол булчинлаг эрхтэн. Энэ үед зүрхний булчингийн үрэвсэл болно.  Зүрхний доторх цус гүйдэг хөндийг бүрхдэг хальс буюу индокардит гэж гэж үрэвсэл үүснэ. Зүрхний булчин, зүрхний доторх бүрхүүл гэмтсэнээс зүрхний цусыг шахдаг хавхлагууд гэмтдэг. Хавхлагууд эхэлж үрэвсэнэ. Цаашид хэрхийн цочмог халууралт олон дахин болбол хавхлагууд сорвижиж цусаа жирийн урсгалаар нь явуулж чадахаа больж, зүрх судасны цусан хангамжийн тогтолцоонд өөрчлөлт ордог. Энэ нь хүний амь насанд аюул учруулдаг учир хэрхийн шалтгаант зүрхний өвчин эцэстээ зүрхний хавхлаг солих мэс засалд орохоос өөр аргагүйд хүргэдэг.

Баруун гар талаас гэмтсэн хавхлаг, эрүүл хавхлаг

Хавхлаг солих мэс заслыг 7-8 удаа хийлгэж, амьд яваа хүн байдаг учир маш их өртөг зардалтай, зовуурь шаналгаатай өвчин. Тиймээс хэрхээс эрт үед нь сэргийлэхээс өөр аргагүй.

ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ

Хүүхдийн дунд тохиолдож буй зүрхний өвчний зонхилох шалтгаан нь хэрхээс үүдэлтэй зүрхний өвчин байдаг. Хэрхээр өвчлөгчдийн 80 хувь нь 5-15 насандаа өвддөг учир Монголд анх удаа ерөнхий боловсролын сургуулиудад хандсан арга хэмжээ авч эхэлж буй нь энэ юм. Энэ өвчин зүрхэнд байнгын гэмтэл үүсгэх хэрхийн цочмог халууралтаас сэргийлэх ёстой. Хэрхиийн цочмог халууралт болгохгүйн тулд хоолойн ангиныг эмчийн хяналтад бүрэн эмчилбэл, цочмог халууралт болохгүй. Цочмог халууралтыг сайн оношлуулж бүрэн эмчлүүлбэл хэрхийн шалтгаант зүрхний өвчин болохгүй. 

Бараг гэр бүл бүхэнд тохиолддог түгээмэл өвчин бол хоолойн ангин. 2004 онд ЭМШУИС-иас хийсэн судалгаагаар хоолойн ангин туссан хүний 60 хувь нь эмчид үзүүлдэггүй, гэрийн нөхцөлд эмчилдэг, 74 хувь нь эмчилгээгээ дутуу орхидог. 2-3-хан хоног эмчлүүлээд халууралт зогсонгуут зүгээр боллоо гэж эмчилгээгээ зогсоодог. Гэтэл стрептококк нян зүрх, үе мөчинд нь суугаад үлддэг. Хэрхийн халууралтыг бүрэн эмчлэхгүй бол дахин дахин халуураад байдаг. Олон халуурах тусам зүрхийг гэмтээдэг. Тиймээс хэрхийн цочмог халууралтын үед Пенициллинийг 10-аас доошгүй удаа тарих заалттай.

Пенициллин-G тохироахгүй хүнд Ретромицин тарих олон улсын эмчилгээний стандартаар эмчилдэг. Нэгэнт өвдсөн хүн дахин хэрхийн халууралт болохгүйн тулд 28 хоног тутамд Пенициллин-G-г тариулна. Хэрхийн шалтгаант зүрхний олдмол гажиг үүсгэхгүйн тулд  10 гаруй жил тариулах ёстой.  Нэгэнт зүрхний гажиг үүссэн хүн бол 35-40 нас хүртлээ Пенициллин-G-г тариулна. Сүүлийн үед хүүхдүүдийн дунд хоолой өвдөж, халуурах эмгэг хамгийн түгээмэл тохиолдох болсон. Хүүхдийн хоолой өвдсөн тохиолдолд чих, хамар хоолойн мэргэжлийн эмчид хандах ёстой. 

Тэгэхээр хоолой өвддөг бол чих хамар хоолойн эмчид үзүүлж, хоолойн улайлт, идээг арилтал нь 7-10 хоног эмчлүүлэх ёстой. Манайхан 3-4 хоног эмчлүүлээд, "Хоолой хөндүүрлэхээ больсон, зүгээр боллоо" гээд эмчилгээгээ зогсоодог. Хэрэв стрептококкоор халдварласан бол халдвар улам даамжирна гэсэн үг. Хоолойн ангиныг мэргэжлийн эмчид үзүүлнэ. Ямар үүсгэгчээр өвчин үүссэнийг нян судлалын лабораторид очиж, хоолойноос арчдас авахуулж шинжлүүлэх нь зөв.

ХООЛОЙН АНГИН:
Хоолойн ангин ганцхан стрептококк нян биш мөөгөнцөр, олон төрлийн нян вирус, харшлын улмаас үүсэж болно. Хамгийн гол нь ямар нянгаар үүсгэгдсэнийг нян судлалын шинжилгээгээр илрүүлнэ. Тэр нян нь ямар антибиотект мэдрэг байгааг, ямар нянд устаж байгааг тодорхойлуулаад тохирсон антибиотек эмчилгээг 7-10 хоног хийлгэнэ. Антибиотек эмчилгээг эхлэхээс өмнө хоолойн хоолойн арчдас авахуулах ёстой. Стрептококкын халдвар аяга, халбагагаа дундаа хэрэглэх зэрэг ахуйн хавьтлын замаар халдварладаг. Хоолойн ангин бол халдварт өвчин. Ангинаар өвчилсөн бол бусдыг халдварлахаас сэргийлж: 

  • Амны хаалт зүүх
  • Гэртээ өөр өөрийн аяга, халбага, тавагтай байх
  • Нүүр гарын алчуур тусдаа

Ээжүүд бага насны хүүхдийнхээ хоолыг амандаа хийж хөргөж өгөх нь маш буруу. Хүүхэд 5 хүртэлх насандаа өвчилж байна гэдэг халдварыг эцэг, эхээс авч байна гэсэн үг. 

Хоолойн мах буюу гүйлсэн булчирхай бол дархлааны үүрэг гүйцэтгэдэг эрхтэн. Хүний биеийг халдвараас хамгаалдаг, ялангуяа хүүхдийн өсөлт хөгжилтөд нөлөөлдөг. Жилд олон дахин өвдөж, гүйлсэн булчирхай идээний уут болоогүй л бол хоолойн махыг авч болохгүй, сайн эмчлээд орхих хэрэгтэй. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан