Наяад оны чөлөөтийн домогт бөх, монгол улсын гавьяат тамирчин, дэлхийн аваргын хүрэл медальт, улсын начин Лувсангийн Энхбаяр. Алдарт Лувсан зааны хүү. Аав нь, дүү нь улсын цолтон. Төрсөн дүүгийнх нь хүү залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр билээ.
ЛУ ХЭМЭЭХ НЭРНИЙ ҮҮСЭЛ
1980-аад онд монгол бөхийн дэвжээнээ Энхбаяр нэртэй хоёр хүчтэн сайн барилдаж байлаа. Хоёулаа Л овогтой тул Ховд аймгийн Дарви сумын харьяат Лодойн Энхбаярыг Ло, Увс аймгийн Сагил сумын харьяат Лувсангийн Энхбаярыг Лу хэмээн дуудах болжээ. Мөн хоёул чөлөөтөөр сайн барилдана.
Лодойн Энхбаяр1989 оны Швейцарийн дэлхийн аваргад 74 килограммын жинд оролцохоор бэлтгэл хийж байгаад тэмцээн эхлэхээс хэдхэн хоногийн өмнө эгэмдээ гэмтэл авчээ. Гардаж байсан багш дасгалжуулагчид гэмтлийг байдлыг хэд хоног ажиглаад "Энхбаяр нь гэмтэл авчихлаа, барилдах боломжгүй болоод байна. Оронд нь Лу. Эрхбаярыг нь аваад явъя. Өөр хүн явуулна гэхээр бичиг баримт дээр зөрчил үүснэ" гэсэн яриа гарчээ. Харин Эрхбаяр Мартигнигийн дэлхийн аваргад Олимп дэлхийн медальтай сайчуудыг цувуулж хүрэл медалийн болзол хангасан ч гэдэг.
УДАМ СУДАР ХЭМЭЭХ НЬ
Ло-гийн тухай ярилгүй эргээд Лу-гийн тухай яриандаа орьё. Мань хүний аав улсын заан олноо тавхай, нисэхийн хэмээн алдаршсан Дашийн Лувсан нь Архангайн Батцэнгэл сумын хүн юм. 1950 оны улсын наадамд шууд зургаа давж, наймд үлдэн бөхийн түүхээ бичиж эхэлсэн хүчтэн дараа жилүүдийн наадамд дараалан долоо давж улсын заан цолоо баталж амжсан байна. 1953 онд ирээдүйн аварга Дарийн Дамдинтай зургаагийн даваанд тунаж хаян, Ц.Бадамсэрээжид арсланд унажээ. Дөрвөн жил дараалан төрийн наадмын дунд шөвгөөс салаагүй гэсэн үг. Тавхайдах мэхийг гаргууд хийж байсан тул энэ мэхээрээ овоглож, ажил мэргэжлээрээ алдаршсан буурал зааны хөвгүүд бүгд бөх байв.
ШАР ДЭВЖЭЭНЭЭ
Лу.Энхбаяр 1985 онд Унгар улсын Будапешт хотод болсон чөлөөт барилдааны ДАШТ-нд 74 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн. Түүний урд жил болсон “Найрамдал-84” тэмцээнээс хүрэл медаль хүртэж. Уг нь тэр жил олимпийн жил байсан боловч Лос Анжелесийн олимпод монголчууд оролцоогүй юм. Арга ч үгүй байлаа. 1980 оны Москвагийн олимпод “ах нар” бойкот хийж 1984 оны Лос Анжелесийн олимп тухайн үеийн социалист лагерийн орнуудын тамирчдад хүнд туссан. Ид байсан Лу.Энхбаяр энэ жил олимпоос медаль хүртэх түүхэн боломж байсан юм. Харин чөлөөтийн шар дэвжээнд гаргасан түүний энэ амжилтыг хожуухан үнэлж, гавьяатын тэмдэг санчиганд хяруу унах цагт энгэрт нь иржээ.
ЦАГААН МОРИН ЖИЛ
Лувсангийн Энхбаяр ээжийн нутаг баруун хязгаар Увс нутгаар зарлуулан барилдах болов. Чөлөөтийн дэвжээнд гарамгай сайхан барилдаж байсан Лу үндэсний бөхөөр 80-аад оноос эхлэн хүч үзжээ. Аавын нутгаар овоглоогүйгээс ч юм уу, Архангайн бөхчүүд улсын наадамд авч хаяж байсан түүх бий. 1990 оны цагаан морин жилийн бороотой наадмаар түүнийг тавын даваанд улсын заан Ч.Гочоосүрэн амалжээ. Гурав дөрвийн даваанд арал бяртай Гүсэмийн Жалаа, Мөнхийн Загдсүрэн нарыг орхисон байв. Зарим сурвалжийн мэдээгээр Лу.Энхбаяр Гочоосүрэн заанаас эхлээд гуйсан ч гэж яригддаг. Харин мань заан яс үзнэ гэсэн юм байгаа биз дээ. Ингээд тун ч удаан барилдаад цаг илүү ноцолдож, мордоход нь хутгаа болгон эргэж хаяжээ.
Лу давж ихэд баярлан алга ташин эргэж, доороо тойрон дэвж байгаа сайхан агшин нь монгол бөхийн гэрэл зураг, дүрс авианы архивт тодоор бичигдсэн үлдсэн байдаг. Энхбаяр начинг үеийнхэн нь чоно хэмээн дууддаг байж. Энэ барилдааныг харсан улсын начин С.Баатар “Тэр хараач нэг тарган үхрийг чоно ээрч ээрч дараад авч байгаа юм шиг л байна” гэж хамт суугаа нөхдөө хөгжөөсөн гэдэг.
Улсын начин болсон тэр гэрэлт агшнаа “Дэлхийн дэвжээнээс медаль хүртэхдээ ч баярлаагүйгээрээ баярласан шүү. Улсын цол хүртсэн тэр мөчид “Муу аавыгаа баярлууллаа, зодог шуудаг өмссөний хэрэг бүтлээ” гэж бодогдсон. Тайлбарлагч А.Ганбаатар начин намайг туг тойрчихоод ирэхэд “Энхээ, чамайг аль аймаг гэж зарлах юм бэ” гэхэд нь “Увсын Сагил гэж дуудаарай” гэсэн... хэмээн дурссан байдаг.
ЗАЛГАМЖ
Тиймээ тэр бол Чөлөөт барилдааны дэлхийн аваргын хүрэл медаль, дөрөвдүгээр байртай дэлхийн цомын аваргын мөнгө хүрэлтэй, “Найрамдал-84” тэмцээний хүрэлтэй, Ази тивийн аварга, Монгол улсын гавьяат тамирчин, улсын начин Лувсангийн Энхбаяр билээ. Түүний удмыг залгаж, төрсөн дүү улсын начин Өлзийбаярын хүү Дүүрэнбаяр бага наснаас үндэсний бөх болон жүдо бөхөөр хичээллэсэн юм. Ө.Дүүрэнбаяр үндэсний бөхийн төрөлд өсвөр үедээ улсын аварга ч болсон удаатай. Жүдо бөхөөр 2014 онд залуучуудын дэлхийн аварга цол хүртсэн. 2018 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж ахынхаа амжилтыг дэлхийн дэвжээнд давтсан юм. Лу-гийн удмаас цаашид ч олон алдартан төрөн гарч дэлхийд нэрээ дуурсгах биз ээ.