gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     6.01
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 9
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 6.01
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголын эмгэнэл

Нийгэм
2007-11-06
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-11-06
Монголын эмгэнэл

Монголын ядуу буурай амьд­ралын тухай бодит байдлыг дэл­хийн хүмүүс ойлгоосой хэмээн Английн сэтгүүлч Дамиэн Даусон бичжээ.
Тэрээр сүүлийн зургаан сарын турш манай орны гэр хо­роол­лын амьдралыг судлан барим­тат кино хийж байгаа аж. Бидний тухай гашуун ч гэсэн үнэнийг бичсэн энэхүү нийтлэлийг уншигч танд толилуулъя.
Миний бие сүүлийн зур­гаан сарын турш Монголоор аялан явж, хориотой наймаа болон тэд­ний ядуу буурай амьдралыг ха­руул­сан барим­тат кино хийж байгаа юм. Өнгөрсөн сард кино оператор бид хоёр хотын хүн амын 80 хувь нь орших “гэр хороолол” хэмээх газрыг ихээр сонирх­сон би­лээ.

“Гэр хороолол” гэх монгол үндэсний сууцаар нэрлэсэн энэхүү хороолол нь довын хажуугаар энд тэндгүй сүн­дэрлэн харагдана. Хаа сайгүй Бразили, Индонези улс шиг хүнсний мухлагууд эргэн тойрон тааралдах юм. Мон­голд өвөлдөө хасах 25 хэм хүрдэг аж. Гэр хороололд гоожуурын ус буюу цэвэр, бохир усны сүлжээ гэж үгүй. Зуу, магадгүй мянган хүн модон жорлон, худгаа хамт­ран эзэмш­дэг юм байна. Мон­гол улс нь 2,6 сая хүн амтай бөгөөд хүүхдийн эндэгдэл 13 хувьтай байдаг аж.

Улаанбаатар хот дахь довууд нь нэн ядуу айлын байр сууц төдийгүй бүр ор­шуулгын газар нь ч болдог байна. Холоос үл анзаа­раг­дах, нэг хэвийн загвартай, эвдэрч сүйрч, юу ч үгүй цөлмөгдсөн булшнуудыг той­рон байшин, гэрүүд энд тэнд­гүй дурайна. Хулгайчид бо­лон нэн ядуу хүмүүс тэдгээр булшийг ухан гаргаж, дотор нь байх эд зүйлсийг аваад хар зах болон эртний эдлэлийн дэлгүүрт өгдөг гэнэ. Тэднээс гадаадын жуулчид болон эрт­ний эдлэл цуглуулагчид со­нирхсон зүйлээ худалдан авдаг аж. Харин нэн ядуу­чууд нь амьдрахын эрхээр талийгаачдын авсны модыг түлш болгон түлж, хоол хүн­сэнд хэрэглэх зүйлээ ч эн­дээс эрдэг нь хамгийн айм­шигтай. Иймэрхүү амьдрал өөр бусад газарт ч байдаг гэнэ. Тэдгээр цөлмөгдсөн булш нь хэдэн арван жилээр хэвтэх аж. Гэр хорооллоор хог хаягдал энд тэндгүй хөглөрнө. Зуны бороотой улиралд үе­рийн ус довоор урсан ха­льж эдгээр үлдэгдэл хогтой­гоо холилдон тэдний ундны усаа авдаг худаг руу нь цут­гадаг юм байна. Үндэсний төв телевиз нь энэ хавьд байдаг ч үүнийг анзаардаггүй болол­той. Төрийн болон төрийн бус байгууллагууд, үндэсний тус­ламжийн агентлагууд нь ч анхаарал тавьдаггүй гэнэ.

Монголын парламент гэх Их Хурал нь төрийн бус болон бие даасан тусламжийн бай­гууллагуудад өндөр татвар ногдуулах хууль мөрддөг аж. Олон улсын төрийн бус бай­гуул­лагаас ирэх ажилчид нь азаа туршин, таагүй орчинд ажиллах нь энд тэдэнд өндөр цалин олгодогтой холбоотой юм.

Азийн сангаас явуулсан судалгаагаар арваас дээш насны тэнүүлчин хүүхдийн ихэнх нь бэлгийн замын халд­варт өвчтэй гарсан байна. Эрүүл мэндийн үйлчилгээ нь авлигад идэгдсэн, удирдлагын бодлого нь буруу хэмээн иргэд нь эсэргүүцлийн жаг­саал хийх нь ч олон. Эрүүл мэндийн салбарт очсон тус­ламжийн мөнгийг хэрхэн зар­цуулсан талаархи асуудал босч ирсэн энэ үед Монголын Засгийн газарт саяхан ядуур­лыг бууруулах зорилгоор АНУ-ын Мянганы сорилтын сангаас ЗОО-гаад сая ам.дол­ларын буцалтгүй зээл олгожээ. Авлига газар авч буй тус оронд эдийн засгийн бай­дал улам тогтворгүй болсоор байгаа билээ.

Тусламжууд ч яахав өгдөг л юм байж, гэхдээ гол асуудал нь 2,6 сая хүн амтай, төр, нийгмийн харьцангүй тайван тогтвортой энэ улс дайн дажинд нэрвэгдсэн Африкийн орнуудад л байдаг туйлын ядууралд орж, ихэнх хүн ам нь ингэж зовж зүдрэх учир юунд байна вэ? Олон хэсэг болон хуваагдаж дайн дажин хийгээд байгаа биш энэ ул­сын эдийн засгийн доройтол нь авилга хээл хахуультай холбоотой юм.

Уран, алт, зэсээр баялаг энэ орон дэлхийд томоохонд тооцогдох Рио Тинто уул уурхайн компани, мөн Бороо алт, Айвенхоу майонз гэх зэрэг компаниудын сонирх­лыг ихээр татаж байгаа аж. Хүн амын 80 хувь нь нэн ядуу амьдралтай байгаа гэнэ.

Монгол улс НҮБ-ын ги­шүүн болоод 50 жил болж байгаа билээ. Гэвч хүний эрхийг зөрчсөөр л байгаа аж.
Бидний олж мэдсэн нэг баримт бол дөнгөж арав гаруй насны охидууд биеэ үнэлэх нь элбэг байгаа нь үнэхээр эмзэглүүштэй юм.

Д.Цэрэндолгор

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан