“Эрдэнэс-Таван толгой” ХК БНХАУ-ын “Чалко” компаниас авсан 350 сая ам.долларын зээлийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг өнөөдрөөр дуусгавар болгон 100 хувь төлж барагдуулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл үүнийг нотолсон санхүүгийн баримтыг “Эрдэнэс-Таван толгой” компанийн удирдлагууд өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад гардуулан өгчээ.
Энэ үеэр Ерөнхий сайд “Авсан өрөө бүрэн төлсөн та бүхний энэ эхлэл булган сүүлтэй байхыг ерөөе. Одоо компаниа ашигтай, дээр нь иргэдийнхээ 1072 хувьцаанд ногдол ашиг хуваарилах боломж бүрдүүлэхийн төлөө ажилла” гэж тус компанийнханд хэлсэн байна.
“Чалко”-гийн өрийг барагдуулснаар Цанхийн Зүүн уурхайн үр өгөөж Монгол Улсын төсөвт бүрэн орох нөхцөл бүрдэж буй юм. Зургаан жил сунжирсан “Чалко” компанийн нийт үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 30 хувийг долоон сарын хугацаанд бүрэн төлж дууслаа.
“Эрдэнэс-Таван толгой” ХК 2017 онд Цанхийн Баруун, Зүүн уурхайгаа зэрэг ашиглан, 11.5 сая тонн нүүрс олборлож, 550 сая ам.долларын борлуулалтын орлого олохоор төлөвлөн ажиллаж байгаа аж.