Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Тэтгэврийн байцаагч Б.Сугараас иргэдийн ирүүлсэн цөөн асуултад харилт авснаа хүргэж байна.
-Улсад олон жил ажиллачихаад бага тэтгэвэр авч байна гэж бодож, гомдоллож явдаг иргэд цөөнгүй. Нөхөн олговороор тэтгэвэрт гарсан хүмүүс тэтгэврээ өөрчлүүлж болох уу?
-Тэтгэврийн хуулиар 1990-1994 оны хооронд 50 нас хүрээгүй ч дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн 20 жил ажиллаад тэтгэвэрт гарч байсан хүмүүс их ирж байна. Тухайн үед мөнгөний ханш бага байсан цалин ч бага байсан. Тэгэхээр ихэнх нь доод хэмжээгээр тэтгэвэр авдаг. Улсад 20, 29 жил гээд олон жил ажилласан мөртлөө бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ авдаг. Тэгэхээр зарим хүн “би ийм олон жил ажиллачихаад яагаад ийм бага тэтгэвэр аваад байгаа юм бэ” гэдэг. Ийм хүмүүсийн хувьд дундаж цалин бага, тухайн үедээ 320-460 мянган төгрөгийн хооронд л цалин авч байсан. Тэтгэвэр тогтоох аргачлалаар тооцож бодоод хувилаад үзэхээр бүрэн тэтгэврийн доод хэмжээнд хүрэхгүй тохиолдолд их. 189 мянга, 219 мянга гэж бодогддог гэхээр автоматаар бүрэн тэтгэврийн доод хэмжээ болгон дээш татаж буюу 251.000 төгрөгөөр тогтоогддог. Зөрүүтэй тэтгэврийг даатгалын сангаас нөхдөг ч үүнийг тэр бүр ойлгодоггүй юм. Олон жил ажилласан мөртлөө бүрэн тэтгэврийн доод хэмжээ авч байгаа хүмүүсийг бодлогоор тэтгэвэр нэмэхдээ гомдлыг нь харж үзэх хэрэгтэй гэж боддог.
-Ажилласан жил нөхөн тооцох хуульд хамрагдсан иргэд тэтгэврээ нэмүүлэх боломжтой юу?
-2012 оноос хэрэгжсэн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулиар эхлээд нөхөн даатгалаар ажилласан жил нэмсэн дараа нь тэтгэврийн нас болоогүй байхдаа тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийг 1991-1997 он хүртэлх жилийг нэмж байсан. Энэ хуульд хамрагдаж байсан хүмүүсийн хувьд тэтгэвэр нь нэмэгдсэн. Харин энэ хуульд хамрагдаж чадаагүй хүмүүс их асууж сурагладаг.
Тэтгэвэр тогтоолгосон цалингаа нэг удаа өөрчлөн тэтгэврээ ахин тогтоолгох боломж байдаг. Хамгийн өсөх боломжтой цалин гэхээр 1986-1990 оны цалин байдаг. Тэр цалинг сонгохын тулд ажил хийсэн, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жил дотроосоо тасралтгүй 60 сар буюу 5 жилийн цалинг сонгодог. Өндөр байсан цалингаа сонгох гэхээр сүүлийн 20 жилдээ орохгүй байх ч тохиолдол байдаг. Тэгэхээр тэтгэвэр тогтоох нь тухайн хүнээсээ шалтгаалаад өөр өөр байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэдийгээр материалаа бүрдүүлж, өргөдлөө өгсөн ч гэсэн 1986-1990 оныхыг заавал шалгуулах шаардлагатай байдаг. Харин нийслэл, улсын архиваас ирж байгаа цалингийн хувьд асуудал гардаггүй бол ямар нэгэн байгууллага, хувь хүний гар дээрээс авч ирж байгаа цалингийн материалыг үндсэн баримттай тулгаж шалгах хэрэгтэй болдог. Анх 2013 онд нөхөн даатгалд хамрагдсан хүмүүсийн жагсаалтыг гаргаж ажилласан жилүүдийг нэмсэн. Тэрнээс хойш 2014 оноос эхлэн зөвхөн нөхөн олговроор материалаа өгсөн хүмүүсийг ажилласан жил тэтгэврийг оруулаад, даатгалыг нөхөж шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан хүмүүсийг биеэр ирэхээр нь баталгаажуулалт хийж байна. Өргөдөл өгч тэтгэвэр дээрээ ажилласан жилээ нэмүүлж байгаа иргэд олон байна. Одоо хүртэл нөхөн даатгалд хамрагдчихаад батламжаа аваагүй иргэд ч цөөнгүй байна.
-Байгууллагын нягтлан бодогч, архивийн ажилтны буруугаас цөөнгүй иргэд хохирох тохиолдол гардаг. Буруу бичих ч юм уу. Энэ тохиолдолд?
-Байгууллагын нягтлан бодогч, архивийн ажилтнууд цалингийн цэс гаргаж байгаа хүмүүс их хайнга ханддаг. Үндсэн цалинг нь бичихгүй гарт олгосныг нь бичдэг, эсвэл нэрлэсэн цалинг заасан боловч хийсэнээрээ авч байгаа цалинг нь нэрлэсэн цалингаар бичсэн байдаг. Эсвэл үйлдвэрчний эвлэлийн гишүүний батлахыг нь хараад гишүүний хураамж төлсөн дүнг нь биччихдэг. Үйлдвэрчний эвлэлийн батлах манай нийгмийн даатгалд тэтгэвэр тогтооход ч, шүүх дээр ч нотлох баримтад тооцогддоггүй. Цалингийн программ дээр шалгахаар авчирсан бичиг баримттай зөрж авч байсан цалин нь буурчихдаг. Ингээд л асуудал үүсдэг. Нягтлан бодогч, архивын ажилтан хүн хариуцлагатай байх хэрэгтэй. Хувь хүн өөрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг сайтар нягталж шалгаж байх нь чухал байдаг.
-Ажиллаж байснаа нотлох гэхээр архив нь шатсан гэх иргэд бас байдаг. Энэ тохиодолд хэрхэн тэтгэвэр тогтоодог вэ?
-Энэ тохиолдолд Засгийн газраас ажил мэргэжлээр нь ерөнхийд нь гаргаж тогтоосон жишиг цалингаар тооцдог. Гэхдээ дундажлаад доод хэмжээгээр нь гаргасан байдгийг баримталж ашиглаж байна. Засгийн газрын тогтоолоор баталсан жишиг цалингаар тэтгэврээ бодуулъя гэж их ирдэг. Ихэнх тохиолдолд тэтгэвэр нь өсдөггүй. Ажилласан жил, дундаж цалингаас нь хувилаад бодохоор Засгийн газрын нэмэгдлүүд нь байхгүй болчихдог учраас шууд бүрэн тэтгэврийн доод хэмжээ рүү орчихдог.
-Тэтгэвэр тогтоолгох гэхээр архивийн лавлагаа шаарддаг. Заавал лавлагаа шаардлагатай байдаг уу?
-Бид тэтгэвэр тогтоохдоо хөдөлмөрийн дэвтэр тушаалаа харж шалгадаг. Янз бүрийн зөрчил гарч архивийн лавлагаа шаардах тохиолдол их гардаг. Гэтэл ажиллаж байсан олон байгууллага байхгүй, татан буугдсан байдаг. Бид бол яалт ч үгүй тушаалыг үзэх шаардлагатай учраас энэ тохиолдолд шүүхэд хандахаас өөр арга байдаггүй. Тухайн үед өөрийг нь ажиллаж байсныг нотлох шаардлага гарна. Тухайлбал: баярын бичиг, хамт ажиллаж байсан 2-3 хүний тодорхойлолт зэргийг шаарддаг. Шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд бол болно. Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн нэгдэлд ажиллаж байсан хүмүүс шүүхэд хандаж, нэгдэлд ажиллаж байснаа тогтоолгодог. Мөн хөдөө аж ахуйн хөдөлмөрийн дэвтрээ баталгаажуулах гэж их ирдэг. Гэвч 2013 оноос энэ дэвтрийг тооцохоо больж, 70 дугаар дансны хуулга, тухайн үеийн ажилд орсон гарсан тушаал, Шүүхийн шийдвэрийг үндэслэж ажилласан жилийг нь тогтоож байна. Гэтэл малчид хөдөө аж ахуйн хөдөлмөрийн дэвтэр бариад хүрээд ирдэг. Гэхдээ өмнө тогтоогдсон хүмүүсийн хувьд бол асуудал гардаггүй.
-Сайн дурын даатгалд хамрагдаж байгаад тэтгэвэрт гарах тохиолдолд юуг анхаарах ёстой вэ?
-Сайн дурын даатгалын шимтгэл төлж байгаа иргэд яаж төлвөл тэтгэврээ өндөр тогтоолгох боломжтой вэ гэж их асуудаг. Одоогийн мөрдөж байгаа хуулиар бол төлж чадах боломжтой хэмжээгээр нь орлогоо тодорхойлж төлөөд явж байвал болдог.
-Танд баярлалаа