1990 онд буюу зах зээлийн системд дөнгөж хөл тавиутаа эрх баригчид чөлөөт бүсийн талаар ярьж эхэлжээ. Үүнээс хойш 27 жил өнгөрсөн байна. Харин албан ёсны, анхны шийдвэр гараад 22 жил болсон.
Гэвч чөлөөт бүсийн үлгэр үргэлжилсээр. Алтанбулагийн чөлөөт бүс л дөнгөн данган ажиллаж, Цагаан нуур, Замын-Үүдийн чөлөөт бүсүүд хоосон хашаатай, эзгүй газар хэвээрээ байна. Харин улсын төсөв болон хөнгөлөлтэй зээлүүд эдгээр бүсүүд далдуур урссан байх юм.
Өнөөг хүртэл үүдээ нээгээгүй Замын-Үүд бүс мөнгө угаадаг газар болсон уу?
МАН засгийн эрхийг авснаар олон өөрчлөлт хийв. Тэд Аж үйлдвэрийн яамыг татан буулгаж, тус яамны эрхэлж байсан төсөл хөтөлбөрүүдийг Сангийн болон Гадаад харилцааны яаманд хуваарилсан. Харин чөлөөт бүсийн хөгжлийг Шадар сайд У.Хүрэлсүхэд даатгажээ. Иймд Шадар сайдын ажлын алба чөлөөт бүсийг хөгжүүлэх ЗОРИМОГ алхам хийхээ мэдэгдэв.
Шадар сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар чөлөөт бүсүүдийн өнөөгийн байдал, цаашдын зорилгоо танилцуулсан юм.
ЗАМЫН-ҮҮДИЙН НЭГ ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ ХАШАА УНАЖ ЭХЭЛЖЭЭ
Манай улсад гурван чөлөөт бүс бий. Эдгээрээс Алтанбулаг 2014 оноос хойш тогтмол ажиллаж байгаа бол Замын-Үүд чөлөөт бүсэд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр 50 сая ам.доллларын хөрөнгө оруулжээ. Энэ мөнгөөр дулаан хангамж, цахилгаан, авто зам, усны хангамж, бохир ус зайлуулах шугам, татуурга, холбооны байгууламж барихаар төлөвлөсөн. Төслийн гүйцэтгэл одоо л 95 хувьд хүрч байгаа аж. Одоо л гэсний учир нь дээрх ажлуудыг хуваарь ёсоор бол аль 2014 онд дуусгах ёстой байв.
Мөн улсын төсвийн хөрөнгө болох 8 сая ам.долларыг чөлөөт бүсийн бүхий л төслийн баримт бичиг боловсруулахад зарцуулсан. Харин улс эргүүлээд 319 сая төгрөгийг өнгөрсөн онд газрын төлбөр хэлбэрээр ААН-үүдээс авчээ.
Замын-Үүдийн чөлөөт бүсийг Эрээн хоттой гарцаар холбох ажлыг хийхээ шинэ удирдлагууд танилцуулав. Хамтарсан чөлөөт бүс байгуулах талаар БНХАУ-тай яриа хэлэлцээ хийж байгаа талаар түр орлон гүйцэтгэх захирал н.Батнасан танилцууллаа. Замын-Үүдийн чөлөөт бүсийн талаар 20 жил ярьсан. Гэвч өнөөг хүртэл үүдээ нээгээгүй тул мөнгө угаадаг газар болчихсон юм уу гэж УИХ-ын зарим гишүүн хардаж байв.
Тус бүсэд 2007 онд 1.1 тэрбум төгрөгөөр хашаа барьсан. Гэвч өнөө алдарт хашаа говийн салхинд нурж эхэлжээ. Өмнөд Солонгос, Америкийн компаниуд стратегийн хөрөнгө оруулж, чөлөөт бүсийн менежментийг хариуцахаар хэлэлцээ хийсэн ч үр дүнд хүрээгүй. “Хашаа хайснааас өөр ажил хийсэнгүй. Судалгаа хийж байна, эрсдэлийн үнэлгээ хийж байна гэдэг хариултыг үе үеийн дарга хэлсээр ирлээ” гэж М.Оюунчимэг гишүүн шүүмжиллээ.
Үүний улмаас хугацаа их алдсан. Уг нь чөлөөт бүс ажиллаж эхэлснээр ойр орчмын аймгуудын хөгжлийг бүхэлд нь шийдвэрлэхээр зорьж байв. Ямартаа ч тус бүсийн төмөр хашаанд дулааны станцыг урд хөршийн зээлээр барьж дуусгасан аж. Улсын комисст хүлээлгэж өгөхөд бэлэн болжээ. Энэ станц Замын-Үүд сумын дулааны хэрэглээг ч давхар хангах гэнэ. Цаашид бид байгуулсан объектуудаа үр бүтээлтэй ашиглахад анхаарна гэж шинэ дарга учирласан.
Улсын төсвөөс 26 тэрбум төгрөгийг Алтанбулаг чөлөөт бүсийн дэд бүтцэд зарцуулсан байна. Мөн хувийн хэвшлээс 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ.
Гурав дахь жилтэйгээ золгож байгаа Алтанбулаг чөлөөт бүсэд хувийн хэвшлийн 49 ААН 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Гэвч одоо тэдний 10-аад нь үйл ажиллагаа явуулж байна. Тэд газрын төлбөрт өнгөрсөн оны улсын төсөвт 24 сая төгрөг төвлөрүүлжээ.
Баян-Өлгийн аймагт орших Цагаан нуур чөлөөт бүсийн хувьд хувийн хэвшил огт хөрөнгө оруулаагүй. Энд харуул хамгаалалт, түр цахилгаан хангамж, захирагчийн байр, түр буудал, жижиг агуулах барьсан байна. 5 ААН 115 га газар эзэмшдэг. Тэд 68 сая төгрөгийг улсын төсөвт газрын төлбөр болгон төлжээ. Алслагдсан байрлалтай, дэд бүтэц муу хөгжсөн, хүн ам багатай тул хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаггүй зэрэг сул талтай аж. Цагаан нуурт дорвитой хөрөнгө оруулаагүй. ОХУ-тай хил залгаа энэ бүсийг хөгжүүлснээр хойд хөрштэй хийх худалдаа өргөжнө гэж тооцоолсон ч талаар болов.
Энэ чөлөөт бүсийг 2005 онд байгуулан, 2008-2011 оны хооронд 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Байгаль орчинд үзүүлэх нөлөө зэрэг чөлөөт бүс байгуулахад шаардлагатай бүх судалгааг ян тан хийж, шалган нэврүүлэх байраа барьж, цахилгаанаа татжээ.
ТӨР ЧӨЛӨӨТ БҮС, АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙГ УДИРДАН АЖИЛЛУУЛЖ ЧАДАХГҮЙ
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Чөлөөт бүс хэдэн ажлын байр бий болгов, хэчнээн тооны бараа экспортлов? Төр чөлөөт бүс, аж үйлдвэрийн паркийг удирдан ажиллуулж чадахгүйг хангалттай харлаа. Бодит үнэлэлт дүгнэлт өгөх цаг болсон. Бусад улсууд чөлөөт бүстэй бүсгүй хөгжиж байна. Дэлхийн худалдаа, ложистикийн загвар бүхэлдээ өөрчлөгдлөө. Үүний жишээ бол Хятадын Алибаба компани.
Дэлхийн жишгээс бид хол хоцорсон. Бусад улсуудад хөгжөөд байхад манай чөлөөт бүс, аж үйлдвэрийн паркууд яагаад ахидаггүй юм бэ? 174 тэрбум зарчихсан хэрнээ амьгүй бүс байсаар байгаад би үнэхээр харамсаж байна” гэж асуув.
174 тэрбум зарчихсан хэрнээ амьгүй бүс байсаар байгаад үнэхээр харамсаж байна.
Харин Ж.Ганбаатар гишүүн өнгөрснөөс суралцаад урагшил. Вьетнам, Бангладешийн туршлагыг судлаарай гэж зөвлөв. Эдгээр улсуудад хотын төвдөө чөлөөт бүс байгуулсан аж. Энэ санал ч эргэлзээтэй. Учир нь нэр дурдсан улсуудын хөдөлмөрийн хөлс маш доогуур, үйлдвэрлэл явуулахад Хятадаас ч бага зардалтай тул бэлэн хувцас үйлдвэрлэгчид гэх мэт олон тооны ажилчин шаарддаг компаниуд Зүүн Өмнөд Азийн дээрх орнуудыг зорьж байна.
Харин түүний Улаанбаатарт импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулан, хил дагу экспорт хийх зорилготой үйлдвэрүүдийг төвлөрүүлье гэсэн санал бодууштай.
Ц.Даваасүрэн гишүүн чөлөөт бүс бидний хөгжлийн гарц мөн. Ганц л гадны үйлдвэр ажиллуулаад эхэлбэл бусад нь дагаад ороод ирнэ. Өвөр монголчууд монгол хүнсэнд амтшиж байна. Бүтэхгүй гээд хаяж болохгүй гэв. Түүний хэлснээр нэг л том үйлдвэр манай чөлөөт бүсэд ажиллаад эхэлбэл бусад үйлдвэрийн сонирхлыг татах нь юу л бол.
Харин З.Нарантуяа гишүүн гадаад худалдааг идэвхжүүлэх нь чөлөөт бүсийн гол зорилго. Татварын хөнгөлөлттэй, тээвэр, бараа бүтээгдэхүүний хадгалалт маш сайн бүрдсэн орчныг чөлөөт бүс гэдэг. Гэхдээ хэнд зориулж, юу зарах гээд байгаагаа судлах хэрэгтэй гэсэн нь илүү бодит зөвлөгөө.
Мөн тэрээр бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргахад үндэсний үйлдвэрлэгчид дунджаар 45 хоногийг зарцуулдаг. Харин чөлөөт бүсээс экспорт хийхэд үүнээс бага хугацаа зарцуулдаг байвал сая компаниуд сонирхож эхэлнэ гэдгийг онцлов.
УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны гишүүд Алтанбулаг, Замын-Үүдэд аудитын шалгалт оруулах, чөлөөт бүсийг казинотой холбох саналыг дэмжив. Чөлөөт бүсийн өмнөх дарга нар олон орноор явсан, судалсан тул үүнээс хойш ухрах зам байхгүй. Шадар сайд дорвитой ажил хийж, дэвшил гаргах цаг болсныг анхааруулсан юм.
Чөлөөт бүс байгуулснаар хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бүрдүүлнэ гэж олон жил ярьсан. Хэрэв энэ зорилт биелсэн бол байдал өөр байх нь гарцаагүй. Шадар сайд У.Хүрэлсүх цаашид хийх ажлынхаа тухайд цаг үетэйгээ нийцсэн, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулна. Бүтээн байгуулалтыг дуусгана. Импорт орлон, экспорт дэмжих үйлдвэрүүдийг түлхүү дэмжинэ гэсэн юм. Гэхдээ тэрээр үүний тулд санхүүжилт хэрэгтэйг бас л сануулж амжсан. Гэтэл 1995 оноос хойш гурван чөлөөт бүсэд нийт 174 тэрбум төгрөгийг хэдийнэ зарцуулчихсан шүү дээ.
Чөлөөт бүсийг хөгжүүлэх нэрээр төсвөөс тэрбум тэрбумаар өгсөөр, харин эргүүлээд хэдхэн саяын ашиг олсоор байх уу. Энэ байдал удаан үргэлжилбэл чөлөөт бүсүүдийг татан буулгах, эсэх талаар бодож үзэх хэрэгтэй.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир