Хийжүүлсэн ундаа эрүүл мэндэд хортой гэдгийг мэдэхгүй хүн байхгүй хэрнээ бүгд л хэрэглэдэг. Яг ямар хортой гэж. Үнэндээ нарийн учрыг мэдэхгүй болохоор татгалзаж чадахгүй уусаар. Харин уух дур хүслийг өдөөж, арааны шүлс асгаруулдаг тэрхүү ундаа таны амаар ороод бие организмд ямар хэрэг тарьдгийг мэдчихвэл “болохгүй” гэдэг дохио тархинд тань бат сууна гэдэгт итгэлтэй байна. Таны биед ямар үйл явц болдог талаар шинжлэх ухаанаар тогтоосон тайлбарыг харъя.
Эрүүл хоол байсан ч хэт хурдан идсэн л бол тэр чигтээ хор
Хийжүүлсэн ундаа уухад таны ходоодонд тодорхой хэмжээний хий орж, ходоод аяндаа тэлдэг. Яг л агаарын бөмбөлөг үлээж байгаа мэт. Энэ үед ходоодонд хоол орж ирлээ гэсэн дохиог тархинд өгнө. Бидний бие организм маш ухаалаг бөгөөд нарийн зохион байгуулалттай цогц систем. Үйлдвэр л гэсэн үг. Ийм дохио авсан ходоод орж ирсэн хоолыг боловсруулахын тулд хүчил ялгаруулна. Харамсалтай нь, ходоод хууртсан. Хоол биш, хий байсан тул ялгарсан тэр хүчил эргээд ходоодны ханаа идэж эхэлдэг.
Энэ үйл явц нь өлсөх мэдрэмжийг ихээр төрүүлдэг байна. Угаасаа ходоодны асуудалтай хүмүүсийнх бүр ч илүү гэмтэнэ гэсэн үг. Үүнээс гадна хийжүүлсэн ундаа ихээр хэрэглэхэд орж ирсэн хийг гаргах буюу хэхрүүлэх өвчтэй болдог. Хүний ходоод, хоол боловсруулах систем доошоо урсгалтай. Орсон хоол хүнсийг боловсруулаад доош нь явуулж, гадагшлуулна. Харин хэхрүүлэх нь тэр урсгалыг байнга сөрж байгаа хэрэг. Угтаа эрүүл бус тогтолцоо үүсгэж буй нь энэ.
Түүнчлэн хийжүүлсэн ундаанд их хэмжээний сахар агуулагддаг тул биед тань илчлэг ихээр орно. Ялангуяа сахар орлуулагч ашигладаг “Light” тодотголтой ундаанууд ердийнхөөсөө ч долоон дор ажээ. Дээр нь мэдээж ясны сийрэгжилтэд нөлөөлнө. Биеэ зовоон байж олсон мөнгөөрөө өөрийгөө ингэж гэмтээх хэрэг байна уу гэж эрхгүй бодогдохоор байгаа биз. Энэ тайлбарыг “Хербалайф” компанийн Хүнс тэжээлийн мэргэжилтнүүдийн шинжлэх ухааны зөвлөлийн гишүүн, дэд доктор, хоолзүйч, дотрын эмч Александр Мартынчук ням гарагт Монгол Улсад саатахдаа хэлсэн юм.
Тэрбээр ходоод, нарийн гэдэсний эмгэг судлал, таргалалтын эмчилгээний чиглэлээр Женев, Парис, Будапешт, Истанбул зэрэг томоохон хотуудад зохион байгуулсан олон улсын бага хурлуудад илтгэл хэлэлцүүлж, орчин үеийн хоол зүй, ходоод, нарийн гэдэсний эмгэг судлал, эмчилгээний чиглэлээр эрдэм шинжилгээний 33 бүтээл туурвисан, энэ чиглэлээр мэргэшсэн нэгэн.
Түүний ярианаас эшлэх олон санаа бидний хоолны талаарх буруу ойлголтыг засахад дэм болохоор байв. Бас нэг буруу ойлголт. Өөх тостой хүнс л бол таргалуулдаг гэдэг ойлголтын зөрүүнээс болоод зарим эрдэс, шим тэжээлээ авч чаддаггүй өнгөрөөдөг ажээ. Тухайлбал, амьтны болон ургамлын гаралтай өөх тосыг хүн аль алийг нь тодорхой хэмжээнд авч байх ёстой. Амьтны гаралтай өөх тос нь тархины эд эсийн хөгжилд шаардлагатайгаас гадна гармоны зөв зохистой үйл ажиллагаанд хэрэгтэй ажээ.
Эмэгтэйчүүд дэлгүүрийн лангуун дээрээс тараг сүү авахдаа “Тослог 0%” гэснийг нь сонгох болсон. Энэ бол буруу сонголт аж. Хүн сүү, тараг, цагаан идээнээс уураг, бас кальци авдаг. Мэдээж кальци бол ясны эрүүл мэндэд хамгийн хэрэгтэй элемент. Үс, хумс сайхан байх нь ч кальцийн хэмжээтэй холбоотой. Тэр ч байтугай кальци нь эрчимтэй жин хаяхад чухал үүрэгтэй болохыг эрдэмтэд судалж, тогтоожээ. Харин энэхүү элементийг биедээ, ясандаа тэжээл болгон үлдээхийн тулд Д витамин байх шаардлагатай. Д бол өөх тосонд хамгийн ихээр агуулагддаг.
- Монгол Улсын 30-70 насны иргэдийн 32 хувь нь наснаасаа эрт буюу халдварт бус өвчнөөр нас барж буйг ДЭМБ-аас тогтоосон.
- Монгол Улсын 15-64 насны хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй байгаагийн 70 хувь нь буруу хооллолттой холбоотой.
- Халдварт бус өвчнөөр нас барж буй тоогоороо Номхон далайн баруун бүсийн орнуудын долдугаарт эрэмбэлэгдэж байна.
Хэрэв тухайн хүний ходоодонд өөх тос орж ирээгүй тохиолдолд хэчнээн их кальци хэрэглээд ч биед шингэлгүй гадагшилдаг байна. Тэгэхээр тослоггүй тараг, сүү хэрэглэлээ гээд танд наалдаж үлдэх зүйл байхгүй л гэсэн үг. Монголчуудын эрүүл хооллолтын талаарх ойлголт нэг үеэ бодоход нэлээд өөрчлөгдсөн. Аль болох зөв идэж, уух, зөв хэв маягаар амьдрахыг эрмэлзэх болсон нь илт. Харамсалтай нь, тэр нарийн мэдлэгийг олгох боломж ховор, элдэв ном товхимол, сэтгүүлээс өөрсдөө мэдээлэл олж авдаг ч тэр болгон ашиглахгүй байгаагаас өвчлөл буурахгүй, өссөөр байгаа юм.
Энэ бол халдварт бус өвчин буюу зүрх судасны өвчин, чихрийн шижин, таргалалт болон хорт хавдар. Эдгээр нь буруу хооллолттой шууд хамааралтай болохыг Александр Мартынчук онцолсон. Тэгвэл манай улсад энэ төрлийн өвчлөлийн тоо ямар аюултай хэмжээнд хүрээд буйг цөөхөн тоо баримтаар тодотгоё. Монгол Улсын 30-70 насны иргэдийн 32 хувь нь наснаасаа эрт буюу халдварт бус өвчнөөр нас барж буйг ДЭМБ-аас тогтоосон. Энэ нь бүс нутагтаа дээгүүрт тооцогдож байна.
Тодруулбал, нийт нас баралтын 72 хувь нь халдварт бус өвчнөөс шалтгаалж байна. Тэр дундаа 70-аас доош насны эрэгтэйчүүдийн 69.2, эмэгтэйчүүдийн 54.7 хувь нь ийн цаг бусаар хорвоог орхиж байгаа нь Номхон далайн баруун бүсийн орнууд дундаа халдварт бус өвчний тархалт өндөртэй орнуудын долдугаарт эрэмбэлэгдэх үзүүлэлт. Түүнээс гадна Монгол Улсын 15-64 насны хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй байгаагийн 70 хувь нь буруу хооллолттой холбоотой болохыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс тогтоосон.
Хамгийн ноцтой нь мэдээж хорт хавдар. Ялангуяа, элэгний хорт хавдрын 100 мянган хүн тутам дахь үзүүлэлтээрээ манай улс дэлхийн дунджаас найм дахин өндөр байгааг дурдахад л хангалттай байх. Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд энэ төрлийн өвчлөл нэмэгдэж байгаа нь анхаарал татах асуудал. 0-4 насны 100,000 хүүхэд тутмын дөрөв, 5-9 насны хүүхдүүдийн тав, 10-14 насны хүүхдүүдийн долоо нь, 15-19 насны хүүхдүүдийн 12 нь ямар нэг төрлийн хорт хавдраар өвчилсөн нь бүртгэгдсэн байдаг. Энэ бүхэн таны ам руугаа хийж буй бүхэнтэй, амьдралын хэв маягаас үүдэлтэй гээд бодохоор харамсалтай.
Халдварт бус өвчин манай улсад ийнхүү маш өндөр байгаа нь яваандаа эдийн засагт ихээхэн дарамт болохыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Банкок дахь судалгааны багийн ахлагч Надиа Рашийд Монголд энэ чиглэлээр судалгаа хийхээр өнгөрсөн сард ирэхдээ анхааруулсан. Монголчуудын гаднын орнуудад эмчлүүлэхэд зарцуулж буй мөнгө хамгийн багадаа 58 сая ам.доллараар хэмжигдэж буй. Энэ бол зарцуулахгүй ч байж болох байсан мөнгө гэдгийг сануулах хэрэгтэй болов уу.
Монголчууд гаднын орнуудад эмчлүүлэхэд 58 сая ам.доллар зарцуулдаг
“Ганц амьдрах юм чинь иддэгээ идээд, уудгаа уугаад дуусна” гэх хандлага манайд нийтлэг. Харин иддэгээ идэж, уудгаа уусаар нэг л өдөр илүүдэл жинтэй иргэдийн тоонд орж, өвчтөн болсон хойноо та харамсахад дэндүү оройтсон байж мэднэ. Таргалалт бол хорт хавдраар өвчлөгсдийн нэг болох эхний шат. Өнөөдөр бид эрс, тэс уур амьсгалд нүүдэллэж, малынхаа араас өдөр шөнөгүй явдаг хуучны хэв маягаар амьдраагүй.
Өдрийн ихэнх цагийг ажлын ширээний ард компьютерын дэлгэц ширтэж, кэйбордтой ноцолдож өнгөрөөнө. Орой нь зөөлөн буйдандаа шигдэж, зурагтын удирдлага эргүүлдэн өнгөрөөж буй өнөөгийн хэв маягт өвөг дээдэс шигээ идэж, уух нь бидэнд зохихгүй. Энэ хэв маягтаа нийцүүлэх гэж өдрийн хоолоо хам хум идэх нь бүр ч муу болохыг А.Мартынчук тэмдэглэсэн. Тэр хоол хэдийгээр оливын тосоор хачирласан шинэ ногооны салат, гурвалжин будаа, жигнэсэн үхрийн мах байгаад ч нэмэргүй.
Та яаруу сандруу идсэн л бол хор. Учир нь хоол ходоодонд орж эхэлснээс тодорхой хугацааны дараа ходоодны хүчил болон хоол боловсруулах бодис ялгаруулах дохиог тархинаас өгдөг аж. Бас “Одоо цадлаа” гэсэн мэдээлэл ч тархинд очих тодорхой хугацаатай. Харин энэ бүх үйл явц өрнөхөөс өмнө та хэдийнэ хэт их зүйл идчихсэн бол хоол биш, хор болдог ажээ. Тэгэхээр хүссэн хүсээгүй ам руугаа хийж буй бүхнээ ухамсартайгаар сонгож, илчлэгийг тооцдог болохоос л өөр аргагүй гэдгийг хоол тэжээлийн хөгжил харуулж байна. Үгүй бол та бид ирээдүйн өвчтөнүүдийн эгнээг тэлэхээс цаашгүй нэгэн болж хувирах нь. Энэ бол бидний буруу хэвшлийн төлөөс.
Р.Оюунцэцэг