gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Дулмаа: Чихрийн шижинтэй хүн бөөрний дутагдалд ордог

Эрүүл мэнд
2017-03-11
0
Twitter logo

“Бөөр хамгаалах дэлхийн өдөр” энэ сарын 9-нд тохиосон билээ. Манай улсад бөөрний өвчлөл хамгийн өргөн тархалттай өвчний гуравт бичигддэг. Мөн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэгчдийн тоогоороо нэгт орсон байна. Тэгвэл бөөрний өвчлөл юунаас болж үүсдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга С.Дулмаатай ярилцлаа.

-Бөөрний өвчлөлөөр хэдэн насныхан илүү өвчилж байна вэ?
-Бөөрний өвчлөл нь хурц дутагдал, архаг дутагдал гэж хоёр янз байдаг. Бөөр өөрөө ажиллаж чадахгүй, биед үүссэн хорт бодисыг шүүж гаргаж чадахгүй байгаа бол хурц дутагдалд орсны шинж. Статистикийн мэдээллээр өнгөрсөн онд бөөрний хурц дутагдалд орсон хүний тоо 55, харин бөөрний архаг дутагдалд орсон  хүний тоо 1060 байсан. Мөн бөөрөө солиулах шаардлагатай, бөөр шилжүүлэн суулгахад хандив тусламж хүссэн хүмүүсийн тоо маш их байна. Энэ бол бөөрний өвчлөл байнга өсөлттэй байгааг харуулж байгаа юм.

-Бөөрний өвчлөл нэмэгдэж байгаа гол шалтгаан нь юунд байна вэ?
-
Энэ өвчнөөр өвдөх хүний тоо ихсэж байгаа нь бид нарийн амьдралын буруу хэв маяг, дадалтай шууд холбоотой. Манай улсын хүн амын хоёр хүн тутмын нэг нь жингийн илүүдэлтэй гэсэн мэдээлэл байна. Энэ нь цаашлаад зүрх судасны өвчин, чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Бөөрний дутагдалд оруулдаг хамгийн том шалтгаан бол чихрийн шижин өвчин юм.  Хэрвээ та чихрийн шижин, сахарын илүүдэлтэй бол бөөрний дутагдалд орох магадлал нь 100 хувь.

Мөн цусны даралт ихсэх өвчин байна. Байнгын өндөр даралттай цус бөөрөнд ирснээр бөөр хатангиршиж жижгэрээд бөөрний дутагдалд орох хамгийн өндөр магадлалтай байдаг. Эмийн зохисгүй хэрэглээ нь бөөрийг үрэвсүүлэх бас нэг шалтгаан болдог.

-Бөөрний өвчлөлөөс  хэрхэн  урьдчилан сэргийлэх вэ?
-
Юун түрүүнд хангалттай хэмжээний ус уудаг байх хэрэгтэй. Өдөрт 8-10 аяга ус уух юм бол энэ нь хүний биед үүссэн хорт бодисыг шүүж бөөрний хэвийн үйл ажиллагааг хангадаг. Мөн өдөрт хэрэглэдэг давсны хэмжээгээ бууруулах шаардлагатай. ДЭМБ-аас хамгийн ихдээ өдөрт таван грамм давс хэрэглэх ёстой гэсэн байдаг ч манай улсын иргэдийн давсны хэрэглээ энэ зөвлөмжөөс 2-3 дахин их байна.  Давс их хэрэглэх тусам цусны даралт ихэсдэг. Тиймээс цусны даралт, цусан дахь сахараа байнга хэмжүүлж байх шаардлагатай. Дасгал хөдөлгөөн сайн хийж  идэвхтэй хөдөлгөөнтэй бай. Нийслэлд 40-өөс дээш насны хүмүүст цусны даралт,  чихрийн шижин ихсэх өвчний эрт илрүүлэх аргачлалыг өрхийн эрүүл мэндийн төвд жилд нэг удаа хийж байна. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлж үзлэгт орж байх нь чухал.

Бөөрний архаг үрэвслийг эрт илрүүлж эмчлүүлсэн тохиолдолд бүрэн эдгэрэх боломжтой.

-Биеийн бусад эрхтэн өвчлөхөд тэр нь бөөрний өвчлөлийг үүсгэх тохиолдол бий юу?
-
Бидний бие нэг цогц учраас нөлөөлөлгүй яахав. Ялангуяа хоолойн ангинтай болон шүдний цооролттой хүмүүс бөөрний өвчлөлд өртөх магадлал маш өндөр байдаг.Учир нь халдвар цусаар дамжин бөөрөнд нөлөөлж үрэвсэх шалтгаан болж өгдөг. Хоолойн ангин, шүд хорхойтох өвчлөл нь хүүхдүүдэд илүү их тохиолддог.

-Буруу хооллолт нь бөөрний өвчлөлд нөлөөлнө гэж та онцоллоо. Энэ талаар тодруулахгүй юу?
-
Бөөрний өвчлөлтэй хүн татгалзах хүнс гэж бий. Энэ талаар зөвлөгөөг бөөр нь өвчилсөн хүний биеийн байдлаас нь хамаарч хоол зүйч нар өгдөг. Ерөнхийдөө бол эрүүл хооллолттой байж хүний бие хэвийн жинтэй байна. Гэтэл хооллолтын горим алдагдаад ирэхээр биед таргалалт гэх мэт  эмгэгүүд үүсч эхэлдэг. Зөв хооллолтын эх үүсвэр бол өдөрт авах шингэний хэмжээ их байх . Мөн махыг хэт их хэрэглэснээр  уургийг  их авч,  тэр хэрээр бөөрөнд өндөр ачаалал өгдөг. Монголчууд хүнсний ногоо жимс жимсгэнийг  маш бага хэрэглэдэг. Ингэснээр биед үүсч буй хорт бодисыг саармагжуулж, гаргах бодисын дутагдалтай болдог. Дээрээс нь өдөрт авах эрдэс амин дэм бага байвал бөөрөнд ирэх тэжээл багасч байна гэсэн үг. Үүний улмаас бөөрний өвчлөл үүсч болох юм.

-Хэт их хөдөлгөөн, үсэрч харайх нь бөөрөнд  муу гэдэг энэ үнэн үү?
-Ер нь бол мэргэжлээс шалтгаалсан өвчлөлүүд байж болно. Өндөр ачаалалтай ажилладаг, юм өргөдөг, байнгын зогсоо байдаг бол бөөрний өвчлөлтэй болдог. Аливаа юм хоёр талтай байдаг. Хөдөлгөөний дутагдалтай байх нь нэг өвчин үүсгэж байхад, хэтэрхий их хөдөлгөөн хийх нь бөөрөнд ачаалал өгдөг. Тэгэхээр алтан дунджийг л барьж байх ёстой.

-Бөөрний чулуужилт  юунаас  болж үүсдэг вэ?
-
Төрөлхийн үүссэн бөөрний гаж хөгжлөөс болоод  шээс гадагшлах үе алдагддаг тохиолдолууд бий. Ингэж хуримтлагдсан шээс хэтэрхий их болж  бөөрний чулуужилт үүсдэг. Нөгөө талаас  бодисын солилцооны алдагдалтай хүмүүс давс, давсалсан, даршилсан бүтээгдэхүүнүүд их хэрэглэснээс давсны хэмжээ нь ихсэж бөөр тэр эрдсийг гадагшлуулж чадахгүйгээс болоод чулуужилт үүсдэг. Энэ мэт янз янзын шалтгаантай байж болох учраас үүнээс сэргийлэх арга хэмжээг авч байх нь зүйтэй.

Хамгийн гол нь хүмүүс өөрсдөө бөөрөө өвчлөхөөс хамгаалж урьдчилан сэргийлж байх нь чухал.

-Хүмүүс  бөөр нь  өвдсөн ч нэг их тоохгүй явсаар хүндрүүлчихдэг . Бөөрний өвчин нь хүндэрчихвэл тухайн хүний эрүүл мэнд болоод эдийн засагт ямар бэрхшээл тулгарах вэ?
-Аливаа үрэвслийг  бүрэн эмчлүүлж байх шаардлагатай. Гэтэл хүмүүс нэг антибиотикийг долоо хоног хэрэглээрэй гэсэн бол гурав дахь хоног дээрээ халуурч өвдөхөө болиод ирэх юм бол уухаа больчихдог. Ингэхээр бөөрний өвчлөлийг үүсгэж байсан үүсгэгч дутуу дарагдаад тухайн антибиотикийг дахиж хэрэглэхэд тэр антибиотиктоо дасал болчихдог. Ингээд хүчтэй антибиотик хэрэглэх үүсвэрийг бий болгочихдог. Мөн тэр үрэвсэл нь  бүрэн дарагдаагүй учраас түр зуур намждаг. Харин бага зэрэг даарах юм уу ядрахад  л дахин сэдрээд нэг ёсондоо биедээ байнгын архаг үрэвслийг тээдэг болж байгаа юм.  Тэгэхээр архаг үрэвслийг бүрэн эмчлэхгүй яваад байвал  сүүлдээ бөөрний дутагдалд хүрдэг. Өнөөдөр бидэнд бөөрний гемодиализын аппарат хангалттай бус байна. Энэ аппаратад орох хүмүүс дугаарлаж байна. Хиймэл бөөрний аппаратад долоо хоногт гурван удаа орох шаардлагатай бөгөөд нэг удаа ороход хамгийн багадаа 160 мянган төгрөгийн үнэтэй байдаг.

-Хиймэл бөөрний гемодиализ аппаратний хүрэлцээ маш муу байна гэлээ. Тэр төхөөрөмжийг нь  нэмж оруулж ирэх бололцоо хэр байгаа вэ?
-Бид 1000 аппарат нэмж оруулж ирж болно. Хамгийн гол нь хүмүүс өөрсдөө бөөрөө өвчлөхөөс хамгаалж урьдчилан сэргийлж байх нь чухал. Түүнээс байнгын эм ууж,  аппарат зоолгоно гэдэг хэцүү. Өнөөдөр Монголын хүн амын хоёр хүн тутмын нэг нь жингийн илүүдэлтэй байна гэхээр дараа нь бид хэдэн мянган аппарат оруулж ирсэн ч ачааллаа дийлэхгүй болчихож магадгүй юм.  Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга нь хүмүүсийн өөрсдийн амьдралын зөв хэв маяг юм.

-Бөөрний өвчлөл удамшдаг уу?
-Удамших хандлагатай байна. Энэ нь хүүхэд төрөлхийн бөөрний бүтцийн онцлогтой төрөх юм. Мөн удамших хандлагыг гэр бүлийн амьдралын хэв маягтай нь бас холбож болно. Тухайн гэр бүл амьдралын хэр зөв дадалтай байна, хүүхэд гэр бүл тусгаарласны дараа тэр амьдралын идэвхээ гэрийнхэндээ удамшуулах хандлагатай байдаг. Хэрвээ таны удамд чинь хэн нэгэн хүн бөөрний өвчлөлөөр өвчилж байсан, бөөрний дутагдалд орж байсан, дээрээс нь чихрийн шижин болон цусны даралт ихсэх өвчтэй бол та жил бүр бөөрөө шалгуулж байх ёстой. Энэ нь та бөөрний өвчлөлөөр өвдөх өндөр эрсдэлтэй байгаа гэсэн үг.

-Бөөрний өвчлөлийг бага дээр нь оношилж  эмчилбэл бүрэн эдгэрэх боломжтой юу?
-Бөөрний архаг үрэвслийг эрт илрүүлж эмчлүүлсэн тохиолдолд бүрэн эдгэрэх боломжтой. Аливаа өвчин үүсэхийн 60-80 хувь нь тухайн хүнээс шалтгаалдаг. Харин 20-40 хувь нь л гаднын нөлөөллөөс болдог. Хүмүүс эрүүл мэндийн салбарын үйлчилгээ муу байна гэдэг. Гэтэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүний эрүүл мэндийн 10 хувьд нь л хамаарагддаг. Тэгэхээр эрүүл байх эсэх нь  зөвхөн тухайн хүнээс өөрөөс нь л шалтгаална. Тө өөрөө эрүүл мэнддээ хэр их анхаарал тавина энэ нь таны эрүүл байх уу өвчтэй байх уу гэдгийг шалтгаалдаг. Манайхан өвчнийг хэлж ирдэггүй хийс ч ирдэг гэдэг. Одоо бол тийм биш болсон. Өвчин танд байнга хэлж ирдэг. Тиймээс хүн өөрөө аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж байх нь чухал.

-Ярилцсанд баярлалаа.

Г.Ариунзул

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан