Алжирын Айн Сефра тосгонд цаг агаар үргэлж л халуун, хуурай байдаг. Харин энэ сарын 19-ний өдөр тосгонд цас оржээ. Сүүлийн 37 жилийн хугацаанд энэ бүсэд анх удаа цас орсон нь энэ юм.
Тосгоны улаан толгод цагаан малгай өмссөн гэрэл зургуудыг Карим Бучетатат хэмээх гэрэл зурагчин буулгажээ. “Цөлийн хаалга” хэмээн нэрлэдэг цөөн хэдэн тосгоны нэг болох Айн Сефрад хамгийн сүүлд 1979 оны хоёрдугаар сард түр зуурын цас орсон тухай мэдээлэл байдаг аж.
Дэлхийн хамгийн том халуун цөл болох Сахарын цөл нь 9 сая километр квадрат талбайг эзлэн оршдог бөгөөд Хойд Африкийн ихэнх нутгийг хамардаг. Агаарын температур 50 градуст хүрдэг энэ газар дэлхийн хамгийн хуурай, хамгийн халуун газруудын нэг юм.