“Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай” Вашингтоны конвенцийг /CITES/ 1973 оны энэ өдөр баталжээ. Манай улс энэ конвенцэд 1995 онд нэгдсэн байна.
Конвенц батлагдсантай холбогдуулан зэрлэг амьтдын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, хамгаалах зайлшгүй шаардлага байгааг олон нийтэд таниулан сурталчлахын тулд 2013 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ.
Энэ өдрийг угтаж нийслэл хотоос ногоон бүсийн зэрлэг амьтдыг хавхаар барьдаг, урхи тавьж хууль бусаар агнадаг зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх зорилготой “Хавхгүй нийслэл” аяныг өрнүүлжээ.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас гаргасан судалгааны тайланд дэлхий дээр амьдарч байгаа зэрлэг амьтдыг хамгаалах талаар бодитой арга хэмжээ авахгүй бол 2020 он гэхэд нийт зэрлэг амьтдын гуравны хоёроос илүү нь устаж үгүй болох аюултай гэж онцолжээ. Уг тайланд дурдсанаар 1970 оноос хойш загас, хоёр нутагтан, сээр нуруутан, хөхтөн болон шувууны 58 хувь нь нь хорогдсон байна. Ялангуяа ус, намгархаг газрын амьтдын тоо толгой хамгийн ихээр буурсан аж.
Зэрлэг амьтдын тоо толгой цөөрч, устах аюулд орж байгаагийн гол шалтгаан нь хүний үйл ажиллагаа, хүрээлэн буй орчны бохирдол, хууль бус ан агнуур, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэж нийслэлийн Байгаль орчны газрынхан үзэж байна.