"ХАЙР ГЭЖ ЮУ ВЭ?" хэмээх асуултад хүмүүс хэрхэн хариулсныг сонирхоно уу.
Та ч мөн өөрийнхөө хувьд бодож явдаг хайрын тухай тодорхойлолтоо сэтгэгдэл хэсэгт бичиж бидэнтэй хуваалцаарай.
ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан
1. Хайр бол хувь хүний мөн чанарыг тод харуулах төгс төгөлдөр итгэл юм.
2. Хайр бол гэр бүлийн оршин тогтнох үндэс юм.
3. Хүүхэд бол гарт баригддаг, мэдрэгддэг хамгийн төгс хайр юм.
Жүжигчин А.Баярцэцэг
Хайр бол амар амгалан.
Сэтгэл зүйч Г.Наранбаатар
Дэлхийг уйтгар гуниг, муу муухайгаас гайхамшигтай сайхан ертөнц болгодог ганцхан зүйл байдаг. Тэр нь "Хайр" , хайрын бүхий л төрлүүд. Хайр бидний амьдралд итгэл, дахин инээмсэглэх учир шалтгааныг өгдөг
Тиймээ, Зарим хүмүүсийн хувьд би эсвэл та яаж ч байсан хөгийн новш. Харин зарим хүмүүсийн хувьд амь амьдралын үнэ цэнэ, аз жаргалын шалтгаан, зүрх сэтгэлийн дундрашгүй хайр нь бол онцгойлон Та юм.
Хүүхэд хайрыг улам үнэ цэнэтэй, өдрийг богино, шөнийг урт, гэрийг аз жаргалтай, хувцасыг бохир, өнгөрсөнийг мартуулж, ирээдүйг улам илүү аз жаргалтай болгодог.
Хайртай хүнээсээ хүсэж буй үг үйлдэлээ өөрөөсөө гарга. Харин түүнээс хүсэхгүй байгаа үг үйлдэлийг өөрөөсөө бүү гарга. Бид бүгд л зүрх сэтгэл, мэдрэмжтэй хүмүүс шүү дээ...
МООД төслийн санаачлагч Бу.Болд
ХАЙР бол ХАРИУЦЛАГА, өөр юу ч биш. Эр, эм хоёр эхлээд харна, шохоорхоно, ДУРЛАНА. Нэг нэгэнгүйгээрээ байж чадахгүй мэт санагдахаараа ХАЙРТАЙ гэдгээ хэлнэ, хамт амьдарна. Он жилүүд өнгөрч, амьдралын олон нөлөөллүүд дунд анхаарал нь сулрахгүй, анхны мэдрэмжүүдээ санан, бие биеийнхээ өмнө хариуцлагатай байхыг ХАЙР гэх юм болов уу даа. Гэхдээ ХАЙРТАЙ байна, ХАРИУЦЛАГАТАЙ байна гэдэг нь хэн нэгнийгээ ХАРИУЦНА гэсэн үг биш.

Яруу найрагч Р.Эмүжин
Хайр бол зүрхний минь хамгийн зүггүй, хамгийн зөрүүд, хамгийн зөөлөн, хамгийн зөв цохилт. Хайр бол тархины минь хамгийн зоримог, хамгийн зовлонтой, хамгийн зоргоороо лугшилт. Хайр бол сэтгэлийн минь хамгийн тэвчээртэй, хамгийн тэнэг, хамгийн алсын, хамгийн ойрын нулимс ба инээмсэглэл. Хайр бол би, хайр бол бид.
Монголы нэгэн гэр бүлийн төлөөлөл М.Эрдэнэболд болон түүний гэргий Т.Одцэцэг
Энэ ертөнц дээр хүн болж төрсний гол зорилго нь бусдыг хайрлах юм болов уу гэж боддог. Хайр нь итгэлцэл, ойлголцол, хүндлэл дээр оршино. Гэр бүл болж байгаа хосуудын хувьд амьдрал үргэлж дардан байхгүй ээ. Баяртай, жаргалтай үеэс гадна зовлон гуниг, шантрах гээд хэцүү үе олон тохиолдоно. Он жил өнгөрөхийн хэрээр хоёулаа бүхнийг эргэн харахад маш их хайр байгаа учраас л тэр бүгдийг даван туулаад, хамтдаа амьдралаа бүтээсэн юм байна гэж боддог доо.

Видеографикч З.Баярмаа:
Хайрлаж үзээгүй байхдаа би амьдралыг утгагүй, хий хоосон гэж боддог байсан. Өөрийгөө хайрлах, гэр бүлээ хайрлах, амьдралыг хайрлах, хоббигоо хайрлах, мөн өөр орчинд өсөж торнисон танихгүй ертөнцийг нээж хайрлах...
Авахаасаа илүү өгөх нь өөрт кайфтай санагдаж, өөрт байгаа бүхнээ харамлалгүй хуваалцаж, буян хариу бодож туслах биш, зүгээр хайраар, өөрт тааламжтай болохоор тусалж, түүний инээмсэглэлийн шалтгаан нь миний аз жаргал болон хувирч инээхийг нь харахын тулд баярлуулахыг хүснэ. Заримдаа бодно. Хүн юу ч хийсэн өөрийнхөө төлөө байдаг гэж... Хайр ч гэсэн. Би өөртөө хайртай болохоор л бусдыг хайрладаг байх... Чиний төлөө үхэж чадна гэх тэр хүчтэй мэдрэмжийн ард ч... Үнэндээ надад таашаалтай байгаа учраас энэ бүгдийг хийж байгаа. Хайрыг ингэж л ойлгодог. Гэхдээ жинхэнэ хайр бол хэзээ ч бусдыг зовоохыг хүсдэггүй юм байна лээ.
Хэрвээ бусдыг зовоогоод эхлэх юм бол тэр хайр биш зүгээр л хүслээ хангаж буй нэг илрэл байх. Жинхэнэ хайр хэзээ ч бусдыг хүчээр хажуудаа байлгах гэж чичирдэггүй. Жинхэнэ хайранд хүчирхийлэл байдаггүй. Жинхэнэ хайр бусдыг яг өөр шигээ хайрладаг. Мөн бусдын хувийн орон зай, эрх чөлөөг хүндэлж, байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг. Муухай хайр л ганцаардал, шоронг бий болгодог. Би хайранд суралцсаар л... Хоолонд ходоодоо цатгаад Хайранд сэтгэл цатгаад амьдраад л... Өөрийгөө хайрлаж сураагүй хүн хэзээ ч бусдыг хайрлаж чадахгүй гэдэг үг үнэн гэж боддог. Мөн хэн хэнд хайрлаж дурлаж болно. Түүнд хүйс байхгүй. Хэн нэгэн өөр хэн нэгнийг хайрлахад ямар ч буруу зүйл байхгүй. Хайр бол хайр.

Чөлөөт уран бүтээлч Н.Мөнхмарал:
Хайр гэдэг бол ойлголцол бас хүндлэл. Ямар ч хайрын харилцаа ярилцаж байж ойлголцож, нэгнээ хүндэлж байж улам бат бөх болдог зүйл гэж боддог.
Стилист, загвар зохион бүтээгч А.Бигнүүт:
Бид үгд хайраас бүтсэн, хайрыг бүтээдэг бүтээлүүд. Хайр гэж чи өөрөө юм. Цаашид ч ямар ч агуу зүйлийг бүтээх чадалтай чи, би, бид бүгд хайрын төгс илэрхийлэл юм шүү.