Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 /ЭМСХХ-5/ төслөөс Эрүүл мэндийн яамтай /ЭМЯ/ хамтарч “Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах” төслийг хэрэгжүүлсэн. 2017-2019 онд хот, хөдөөгийн хэд хэдэн эмнэлэгт хэрэгжсэн энэ төслийн үр дүнгийн талаар ЭМЯ-ны Орчны эрүүл ахуйн асуудал хариуцсан шинжээч Ш.Уранцэцэгтэй ярилцлаа.
-Эмнэлгүүдийн хог хаягдлын менежментийг сайжруулахад ЭМЯ, ЭМСХХ-5 төсөлтэй хэрхэн хамтран ажиллаж ирсэн бэ?
-Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох чиглэлээр ЭМСХХ-5 төсөлтэй ЭМЯ 2017 оноос эхлэн хамтарч ажилласан. Энэ төсөл эмнэлгүүдийн хог хаягдлын менежментийг боловсронгуй болгоход маш их үр өгөөж өгсөн. Үүнийг ярихын өмнө Монгол Улс Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох чиглэлээр олон улсын хэд хэдэн гэрээ конвенцид нэгдэн орсныг дурдах нь зүйтэй. Тухайлбал,
- “Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх зайлуулахад хяналт тавих тухай” Базелийн Конвенц /1996/
- Тодорхой төрлийн аюултай химийн бодис, пестицидийг олон улсын хэмжээнд худалдахад хэлэлцэх, урьдчилан мэдээлж зөвшилцөх журмын тухай Роттердамын конвенц /2001/
- Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенц /2004/
- Мөнгөн усны тухай Минаматагийн конвенц /2015/-д тус тус нэгдэн орсон. Тэгэхээр эрүүл мэндийн салбар эдгээр конвенцуудад нэгдсэнээр олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд Засгийн газрын оролцооноос гадна төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллаж ирсэн.
-Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох чиглэлээр бодлогын хэд хэдэн баримт бичиг гарсан байдаг. Та энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Эрүүл мэндийн байгууллагуудын хог хаягдлыг аюулгүй болгож, устгахтай холбоотой бодлогын асуудлууд уг төслийн үр дүнд бүрэн шийдэгдсэн. Тухайлбал, “Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах, устгах заавар”-ыг тусгасан Эрүүл мэндийн сайдын А/505 дугаар тушаал 2017 онд шинэчлэгдэж батлагдсан. Ингэснээр магадлан итгэмжлэлд орж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад шалгуурын дагуу аюултай хог хаягдлын ангилан ялгалт, цуглуулалт, хадгалалт, тээвэрлэлт устгалтын байдалд хяналт тавьж, үнэлгээ хийх ажилд ахиц гарсан.
2017-2019 онд эрүүл мэндийн байгууллагуудын аюултай хог хаягдлыг түр хадгалах байрыг найман аймагт барьсан.
Коронавирусийн халдварын үед ч энэхүү тушаал хоцрогдоогүй нь харагдаж байна. Мөн хог хаягдлыг устгах төлбөр тооцоотой холбоотой “Аргачлал, норматив батлах тухай” 2019 оны А/605 дугаар тушаалыг Эрүүл мэндийн сайд шинэчлэн баталсан. Энэ тушаалаар ЭМБ-ын хог хаягдлын жишиг үнийг тооцох нэгдсэн аргачлалыг шинэчлэн гаргасны дагуу эмнэлгүүд тусламж үйлчилгээний цар хүрээнээс хамаарч тооцооллоо хийдэг болсон. Энэ тооцооллын дагуу эмнэлгүүд хог хаягдал устгалын компанитай гэрээ хийж, сар тутам төлбөрөө шилжүүлэх хэлбэрээр ажилладаг.
-Төслийн хүрээнд улсын хэмжээнд хэчнээн эмнэлгийн хог хаягдлын менежментийг сайжруулсан бэ?
-2017-2019 онд эрүүл мэндийн байгууллагуудын аюултай хог хаягдлыг түр хадгалах байрыг найман аймагт барьсан. Өмнөговь, Ховд, Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Дорноговь, Дархан-Уул, Увс, Сэлэнгэ, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэг стандартаар аюултай хог хаягдлыг хадгалах байр барьж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангасан. Энэ ажилд нийт 1.2 тэрбум төгрөг зарцууллаа.
2018 оноос эхлэн 21 аймгийн эрүүл мэндийн газруудыг тоног төхөөрөмж, боловсон хүчнээр хангах ажилд 1.6 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ санхүүжилтээр хог хаягдлыг хадгалах, зөөх зориулалтын сав, бүх эрүүл мэндийн байгууллагын хог хаягдал хариуцсан ажилчны хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл, ажлын байранд хэрэглэх тоног төхөөрөмжүүдээр хангалаа. Мөн хүний нөөц, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэхэд ХӨСҮТ болон ЭМСХХ-5 төсөлтэй хамтарч, 21 аймагт сургалт зохион байгуулсан. Жишээлбэл, 2018 онд эрүүл мэндийн 646 байгууллагын эмч мэргэжилтнүүдийг орон нутагт нь 22 удаагийн сургалтад хамрууллаа.
ЭМБ-УУДЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХАД ЗОРИУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Цар тахлын халдвартай холбоотойгоор 2021 оны нэгдүгээр сард 330 сумын эмнэлгийн ажилтнууд, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдийн бүх ажилчдыг таван өдрийн онлайн сургалтад хамруулаад байна.
Бид “ЭМСХХ-5” төсөлтэй судалгааны чиглэлээр хамтран ажиллаж байна. ЭМБ-ын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгохын тулд 2012 онд эмнэлгүүд хог хаягдлаа хэрхэн халдваргүйжүүлж, устгаж байгааг тандах суурь судалгаа хийсэн. Хог хаягдлыг ялган ангилахаас эхлээд тээвэрлэх, ариутгах, устгах үеийн аюулгүй ажиллагаа, тоног төхөөрөмж, хог хаягдлыг түр хадгалах цэг болон түр хадгалах байр болон тэнд ажиллаж буй боловсон хүчний мэдлэг нь ямар байна, хэдий хэмжээний хатуу, шингэн хог хаягдал гарч байна, яаж саармагжуулж байгааг судалсан.
-Ямар үр дүн гарсан бол?
-2019 оны судалгааг 2015 оныхтой харьцуулахад нэгдүгээрт, ЭМБ-ын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, дүрэм журам, эрхзүйн баримт бичгүүдтэй холбоотой зохицуулалтууд төсөл хэрэгжих дөрвөн жилийн хугацаанд маш сайн шинэчлэгдсэн. Хоёрдугаарт, ЭМБ-уудын хог хаягдлыг устгахад зарцуулах төсөв дунджаар 16.1 хувиар нэмэгдсэн гэсэн дүн гарсан. Тухайлбал, Хог хаягдлыг устгах хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр Эрүүл мэндийн сайдын 2017, 2019 оны тушаал амьдралд хэрэгжиж байгаа амжилттай үр дүнгүүдээс дурдахад ийм байна.
ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙН ҮР ДҮН
-Эмнэлгийн ажилтнууд хог хаягдлыг ариутгаж, устгах үедээ халдвар авах тохиолдол хэр их байдаг вэ?
-Аюултай хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх, устгах үедээ зүү тариурт хатгуулах, түүнээс болж В вирусийн халдвар авах тохиолдол гардаг. Энэ талаар бүх шатны эмнэлэгт ажилладаг 1059 эмч, мэргэжилтнүүдийг хамруулсан судалгаа явуулахад 40 хувь нь хурц үзүүртэй багаж хэрэгсэлд хатгуулж байсан гэж хариулжээ. Хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжсэн дөрвөн жилийн хугацаанд хурц үзүүртэй багаж хэрэгсэлд хатгуулах тохиолдол 40 хувь болж, 10 орчим хувиар буурсан эерэг үзүүлэлт дээрх судалгаагаар гарсан байдаг.
Аюултай хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх, устгах үедээ зүү тариурт хатгуулах, түүнээс болж В вирусийн халдвар авах тохиолдол гардаг.
-ЭМБ-уудын аюултай хог хаягдлыг устгахад төр, хувийн хэвшлийнхэн яаж хамтарч ажиллаж байна вэ?
-Эмнэлгүүд хогоо цуглуулж, ангилан ялгаж, аюултай хог хаягдлыг түр хадгалах байр эсвэл түр хадгалах цэгтээ хадгална. Хадгалж байгаа хогийг ЭМ-ийн сайдын А/505 дугаар тушаалд зааснаар 24-72 цагт БОАЖЯ-наас аюултай хог хаягдлыг тээвэрлэх, боловсруулах, устгах тусгай зөвшөөрөл авсан компани өөрийн унаагаар ирж авна. Улаанбаатарт энэ чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан гурван компани бий. Энэ компаниудтай эмнэлгүүд гэрээ байгуулж, гарсан хог хаягдлаа устгуулдаг тогтолцоотой. Улаанбаатар хотын хувьд баруун жигүүрийн эмнэлгүүдийн хогийг Нарангийн энгэрт байдаг “Элемент медикал” компани, зүүн талын эмнэлгүүдийн хогийг Налайх дахь “Элемент” компани авч, устгах ажлыг хариуцдаг. Хог хаягдлыг тээвэрлэх, устгуулах чиглэлээр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байна. Эмнэлгүүд гарсан хог хаягдлаа жинлээд, компаниудад ачуулна. Компаниуд хогийг үйлдвэртээ аваачиж ариутган, бутлаад шатаах эсвэл булж устгадаг.
ЭМНЭЛГИЙН ХОГ ХАЯГДАЛ УСТГАХ ТЕХНОЛОГИЙН ЕРӨНХИЙ ЗАРЧИМ
-Энэ нь хог хаягдлыг устгах олон улсын стандарт шаардлагыг хангасан арга мөн үү?
-Олон улсад хэрэглэж буй аюултай хог хаягдлыг шатаах, булах аргыг Монгол Улс нэвтрүүлсэн. Манай улсын хувьд 800-1200 градуст шатааж байгаа бол Япон зэрэг оронд 2500 градуст шатааж, завсрын нэгжүүдээс бүтээгдэхүүн гаргаж ашигладаг.
-Цар тахлын энэ үед эмнэлгүүдээс гарах аюултай хог хаягдлын хэмжээ нэмэгдэж байгаа юу?
-ЭМБ-ын хог хаягдлыг ахуйн болон халдвартай гэж хоёр ангилдаг. Коронавирусийн халдвар гарснаас хойш аюултай хог хаягдлын хэмжээ нэмэгдсэн. Тусгай үүргийн онгоц, карго ачаа, тусгаарлан ажиглах байр, PCR шинжилгээнээс гарч байгаа хог хаягдал хэдийгээр ахуйн хог хаягдал ч гэсэн сэжигтэй байж болзошгүй гэж үзэж аюултай хог хаягдалд тооцон шатааж байна.
Коронавирусийн халдварын тархалтын энэ үед халдвартай хог хаягдлын хэмжээ 50-60 хувиар нэмэгдсэн. Жишээлбэл, конбинзон, амны хаалт, малгай, бээлий, улавч, малгай зэрэг нэг удаагийн хувцас, хэрэглээтэй холбоотойгоор аюултай хогны овор хэмжээ ихэссэн, харин жинд том өөрчлөлт ороогүй.
Коронавирусийн халдварын тархалтын энэ үед халдвартай хог хаягдлын хэмжээ 50-60 хувиар нэмэгдсэн.
-Аюултай хог хаягдал нэмэгдэхийн хэрээр хог хаягдлыг устгах үйлдвэрүүдийн ачаалал ямар байна вэ?
-Үйлдвэрүүдийн ачаалал нэмэгдсэн, мөн үйлдвэрүүдийн ажилчид ч халдвар хамгааллын дэглэм мөрдөж, нэг удаагийн хувцас, хамгаалах хэрэгсэл хэрэглэж эхэлсэн. Гэхдээ аюултай хог хаягдал устгах үйлдвэрүүд шатаах зуухныхаа хүчин чадлын 20 орчим хувийг ашиглаж байгаа. Эмнэлгийн хог хаягдлын хэмжээ нэмэгдсэн ч бидэнд хог хаягдлыг устгах хангалттай нөөц бий.
-“ЭМСХХ-5” төсөл хэрэгжихээс өмнө манай эмнэлгүүд хог хаягдлаа хэрхэн устгадаг байсан бол?
-Хог хаягдлын тухай хуульд зааснаар БОАЖЯ бүх хог хаягдлыг хариуцдаг байв. 2009 оноос эхлэн эрүүл мэндийн салбар өөрийн хог хаягдлыг хариуцах менежментийн хэлбэрт шилжсэн. Эрүүл мэндийн яам энэ чиглэлээр ЭМСХХ-3 төслөөс эхлэн хамтран ажилласан туршлагатай.
ЭМСХХ-5 төсөл хэрэгжихээс өмнө бүх эмнэлэг хогоо ариутгаад, эмнэлгийнхээ хашаанд шатаадаг байв. Устгалын энэ аргыг 2009 оноос эхлэн Улаанбаатар хотын хэмжээнд халснаар эмнэлгүүд зөвхөн аюултай хог хаягдлыг тээвэрлэх, боловсруулах, устгах компанитай гэрээ байгуулж, хог хаягдлаа тээвэрлүүлж, ариутгаж, бутлаад булдаг болсон. Коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор 2020 оны наймдугаар сараас эхлэн эмнэлгийн аюултай хог хаягдлыг шатаадаг хэлбэрт дахин шилжээд байна.