gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.19
  • Валютын ханш
    $ | 3579₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Penthouse” цувралын гол дүрийн жүжигчин Ким Со Ён гэж хэн бэ

О.Хандмаа
Соёл урлаг
2021-03-25
691
Twitter logo

БНСУ-ын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөөр үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн жүжигчин Ким Со Ёны талаарх сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байна. Тэрээр “All About Eve”, “Iris” зэрэг кинонд тоглож ур чадвараа харуулсан. Хамгийн сүүлд SBS телевизийн “Penthouse” цуврал киноны Чэон Сео Жин дүрээр олны анхаарлын төвд ороод буй.

Ким Со Ён 1980 оны арваннэгдүгээр сарын 2-нд төрсөн. 167 см өндөр. “Ilsandong” ахлах сургууль, Театр, урлагийн “Dongguk” их сургуулийг төгссөн. Түүний инстаграм одоогоор 939 мянган дагагчтай байна.

Тэрээр 14 настайдаа ээж, ааваасаа зөвшөөрөл авахгүйгээр “Мисс Бинггрей” гоо сайхны тэмцээнд оролцсон нь энтертайнмент салбарт хөл тавьсан анхны алхам болжээ. Тэрээр энэ тэмцээнд амжилттай оролцсон ба тухайн үедээ “Тодруулагч маркерыг нүдний контур болгон ашигласан” хэмээн хожим дурсжээ.

КИМ СО ЁН ЗАГВАРЫН ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ЗУРАГ АВАЛТУУДААС 100 САЯ ГАРУЙ ВОНЫ ОРЛОГО ОЛСОН БНСУ-ЫН АНХНЫ ӨСВӨР НАСНЫ УРАН БҮТЭЭЛЧ БОЛЖ БАЙВ

Тэрээр 1994 онд “Dinosaur Teacher” кинонд дүр бүтээснээсээ хойш телевизийн болон кино урлагийн салбараас олны сайшаалыг хүртэж эхэлсэн юм. Ким Со Ён загварын зар сурталчилгааны зураг авалтуудаас 100 сая гаруй воны орлого олсон БНСУ-ын анхны өсвөр насны уран бүтээлч болж байв.

2016 оны есдүгээр сарын 6-нд Ким Со Ён, жүжигчин Ли Санг Ву нар үерхэж байсан олонд ил болсон юм. Хосууд “Happy Home” цувралын зураг авалтын үеэр танилцаж байжээ. Тэд 2017 оны гуравдугаар сарын 28-нд гэрлэх гэж буйгаа шүтэн бишрэгчдэдээ дуулгаж, зургаадугаар сарын 9-нд  Сөүлийн Ганнам дүүрэгт ойр дотнынхныгоо цуглуулан хуримаа хийсэн юм.

НӨХӨР МААНЬ ҮРГЭЛЖ МИНИЙ ТАЛД ЗОГСОЖ, ДЭМЖДЭГ

Ким Со Ён “Secret mother” киноны гол дүрд тоглосон ба уг киноны нээлтийн үеэр нөхрийнхөө тухайн ийн ярьжээ. Тэрээр “Би гэрлэснийхээ дараа яг юу тэгж их өөрчлөгдсөнийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ зарим хүн намайг гэрлэхээсээ өмнө бүх зүйлд их эмзэг, мэдрэмтгий байсан гэж ярих нь бий. Харин одоо би илүү өөртөө итгэлтэй болсон байх. Үүнийг л гэрлэлтийн утга учир гэж бодож байна. Нөхөр маань үргэлж миний талд зогсож, дэмждэг. Тэр адал явдалтай кинонд дуртай. Тийм ч учраас намайг “Secret mother” кинонд тоглохоор болоход надаас илүү догдолж, баяртайгаар хүлээж авсан” хэмээн ярьжээ.

“PENTHOUSE” ЦУВРАЛД КИМ СО ЁН ЗОРИЛГОДОО ХҮРЭХИЙН ТУЛД БҮХНИЙГ ХИЙДЭГ ЭСРЭГ ДҮРИЙГ БҮТЭЭСЭН ЮМ

Хоёрдугаар бүлэг нь үзэгчдийн хүртээл болж буй “Penthouse” цуврал нь 100 давхар бүхий тансаг пентхаус орон сууц болох “Хера Палас”-ын оршин суугчдын хоорондох зөрчил, нууц, далд хүсэл эрмэлзлийн тухай өгүүлнэ. Энэхүү киноноос хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ зориулж буй эцэг, эхчүүдийн зөрчилдөөн, урлагийн сургууль доторх байр суурийн төлөөх өрсөлдөөн зэрэг онц сонирхолтой, таамаглашгүй адал явдлыг үзэх боломжтой аж.

Энэ цувралд Ким Со Ён зорилгодоо хүрэхийн тулд бүхнийг хийдэг эсрэг дүрийг бүтээсэн юм. Уг дүрээр үзэгчдийг байлдан дагуулж, жүжиглэх ур чадвараараа олны гайхшралын төрүүлэн, кино шүүмжлэгчдээс сайн үнэлгээ авчээ.

Эх сурвалж: asianwiki, soompi, viki, koreaboo

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан