gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.09
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ЗГ: Даваа гарагаас эхлэн ресторан, такси үйлчилгээ, авто засвар гэх мэт 34 чиглэлийн үйл ажиллагааг нээнэ

Р.Адъяасүрэн
Улс төр
2020-12-09
2915
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  09 цаг 25 минут
2020.12.09

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ирэх даваа гараг буюу арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, худалдаа, үйлчилгээний байгууллагуудыг нээх УОК-ын саналыг хэлэлцэж байна. 

Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарт бэлэн байдлын зэргийг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. Мөн бусад аймгийн бэлэн байдлын зэргийг сулруулахаар санал гаргасан байна. Энэ саналыг өнөөдөр эцэслэнэ.

12-р сарын 11-нийг хүртэлх Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг дахин гурав хоногоор буюу 12-р сарын 14-нийг дуустал сунгах тухай саналыг ЭМЯ-наас оруулсан байна. Мөн Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсны дараа нийслэлийн хэмжээнд халдварын голомтгүй байршлууд дахь ААН-үүдийн үйл ажиллагааг хэсэгчлэн үе шаттайгаар нээх тухай саналыг УОК-т оруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

ЭМЯ-ны дэргэдэх Эрдэмтдийн баг, халдвар судлаач эмч мэргэжилтнүүд COVID-19 халдварын голомт устаагүй энэ үед хөл хорионы дэглэмийг яаран сулруулах нь хүн амын дунд халдвар тархах эрсдэлтэй хэмээн болгоомжилж буй аж. 

  10 цаг 06 минут
2020.12.09

12-Р САРЫН 14-НӨӨС БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ БУУРУУЛЖ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛ ГАРГАВ

Засгийн газрын хуралдаанд Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийж байна. Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 8-ны байдлаар манай улсад 888 тохиолдол батлагдсан. Үүнээс зөөвөрлөгдсөн 383, дотоодод халдварын 505 тохиолдол болоод байна. Одоогоор 495 хүн эмчлэгдэж байгаа бол 384 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Батлагдсан тохиолдлуудыг аймаг, хотоор нь авч үзвэл Улаанбаатарт 128, Архангай аймагт 3, Говьсүмбэрт 4, Дархан-Уулд 45, Дорноговьд 31, Орхонд 25, Сэлэнгэд 204, Энхсаран сувилалд 49, ХӨСҮТ-д 14, Цэргийн Төв эмнэлэгт 3 тохиолдол батлагдсан. 

12-р сарын 8-ны өдрийн байдлаар нийт 557,832 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд үүнээс түргэвчилсэн шинжилгээг 294,336 хүнд, PCR шинжилгээг 262,742 хүнд хийгээд байна. 

Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, өдөр бүр 33 цагийн теле хичээлийг 18 телевизээр гаргаж байна. Их дээд сургуулийн дотуур байранд байсан оюутнуудад 131,6 сая төгрөгийн хоол хүнс, ариутгалын бодисын хангалт хийлээ. Бэлэн байдлын зэргийг сунгасантай холбогдуулан их дээд сургуулийн 71 дотуур байрны 11359 оюутанд хоол хүнс, ариутгалын бодисоор хангах 764,5 сая төгрөгийн тусламж үзүүлсэн. 

Улсын хэмжээнд эрсдэлд орж болзошгүй 44282 хүүхдээс зорилтот бүлгийн 11172 хүүхдэд хүнсний дэмжлэг үзүүллээ. Хөдөө орон нутгийн оюутнуудыг нутаг буцаах ажлыг 12-р сарын 5-наас зохион байгуулж одоогоор 16476 оюутныг шинжилгээнд хамруулж гаргажээ. Ковид-19 халдварын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд БШУЯ-наас 821,5 сая төгрөгийг зарцуулаад байна.

Гадаадад байгаа иргэдээ эх оронд нь авчрахаар тусгай нислэгүүдийг тусгаарлалтын байрны хүрэлцээ, нөөцийг харгалзан үзэж Франкфурт, Сөүл, Токио хотууд руу энэ сард хийнэ. 

Дотоодын халдвар гарах хүртэл арван сарын хугацаанд бэлэн байдлыг хангаж ажилласан боловч хэрэгжилтийн шатанд алдаа дутагдал гарсан. Хүний хүчин зүйлээс шалтгаалаагүй мөн төрийн албан хаагчдын буруутай шийдвэрээс болж хүндрэл учруулсан явдалд хүлцэл өчиж байна" гэлээ. 

УОК-ын өчигдрийн хуралдаанаар хөл хорио хязгаарлалтын дэглэмийг шат дараатай буруулах нь зүйтэй гэж үзжээ. Тодруулбал, Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймгуудад тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12-р сарын 11-ний өдрийн 06:00 цагаас эхлэн 3 хоногоор сунгаж, 12-р сарын 14-ний өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлэх саналыг гаргаж байгаагаа хэллээ. 

ХАЛДВАРЫН ДЭГДЭЛТИЙН ХОЁРДУГААР ДАВАЛГАА ЭХЛЭХ МАГАДЛАЛТАЙ БАЙНА

Дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойш, хатуу хөл хорио тогтоосон хугацаанд ЭМЯ хэрхэн ажилласан талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлж байна. ЭМСайд Т.Мөнхсайхан "Улаанбаатар хотод энэ сарын 1-ний өдрөөс өвчлөл буурч байсан боловч 12 дугаар сарын 7-ны өдөр 32 тохиолдол бүртгэгдсэнээр эргээд халдварын тохиолдол нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Ковид-19-ийн тархалтын динамик зураглалаар энэ сарын 11-ний өдөр хөл хориог цуцалбал 2021 оны нэгдүгээр сард халдварын нууц үед байгаа хүний тоо өсөж халдварын нийт тохиолдлын тоо 4-5 дугаар сард хамгийн дээд цэгтээ хүрэх хандлага ажиглагдаж байна. 

Харин Сэлэнгэ аймгийн тухайд гэвэл энэ сарын сүүлээр халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэж, үүний улмаас 2021 оны хоёрдугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо оргил үедээ хүрч болзошгүй дүр зураг харагдаж байна. Өөрөө хэлбэл халдварын хоёр дахь давлагаа эхлэх магадлал байна. 

Сэлэнгэ аймагт хөл хориог  12-р сарын 11-ний өдөр цуцалбал халдвар тараагчийн болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тоо 12-р сарын 1-ний өдөртэй харьцуулахад хоёр дахин, хэрэв 18-нд цуцалбал халдвар тараагчийн тоо 8-10 дахин, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тоо 2 дахин буурах урьдчилан тооцоо гарсан" гэлээ. 

  10 цаг 44 минут
2020.12.09

34 ЧИГЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДАВАА ГАРАГААС НЭЭНЭ

Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулах тогтоол гарч байгааг Ерөнхий сайд мэдээллээ. 

Ингэснээр 34 салбарын үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байгаа юм байна. 

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Нэн шаардлагагүй гэдэгт саун, массаж, бар цэнгээний газар, алжаал тайлах төв зэргүүд орж байна. 52 салбарын үйл ажиллагаанд дүгнэлт хийсний үр дүнд эхний ээлжинд 34 салбарыг нээхээр болж байна. Үүнд: 

  • Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
  • Барилгын материалын худалдаа
  • Модны зах
  • Авто техникийн зах
  • Ресторан, кафе, цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх цайны газрууд/
  • Түргэн үйлчилгээтэй болон хүргэлтийн хоол, кофе шоп
  • Хувцас захиалга засвар үйлчилгээ
  • Гэр ахуйн тавилга, засвар үйлчилгээ
  • Ахуйн электроник, цахилгаан хэрэгслийн засвар
  • Алт мөнгө үнэт эдлэлийн захиалга засвар
  • Цүнх захиалга
  • Нүдний шил захиалга, засвар
  • Цоож түлхүүр, цаг засвар
  • Хими цэвэрлэгээ угаалга
  • Гэрэл зураг
  • Айл нүүлгэх үйлчилгээ
  • Эд бараа түрээслэх үйлчилгээ
  • Нийтийн бие засах
  • Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ
  • Авто засвар, дугуй засвар
  • Автомашины угаалга, доторлогоо будаг аккуммулятор, ашиглалтын материал худалдаа
  • Авто зогсоол битүү, ил
  • Нийтийн байрны үйлчилгээ
  • Такси үйлчилгээ гэсэн 34 чиглэлийн үйл ажиллагааг нээх юм. 

БОГИНО ХУГАЦААНД АРГА ХЭМЖЭЭ АВСНЫ ҮР ДҮНД ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫГ ЦУРМАНД ОРУУЛЖ ЧАДЛАА

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Сүүлийн өдрүүдэд халдварын тоо харьцангуй цөөрч, тогтоосон голомтуудад барьж, хумьж, цурманд оруулж чадлаа гэж үзэж байгаа тул дээр дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Үүнд ард иргэдийн ухамсартай үйл ажиллагааны үр дүн. Тиймээс улсынхаа нийт ард иргэдэд чин сэтгэлээсээ талархаж байна. Тиймээс УОК-ын саналыг үндэслэн бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлж байна. Бид богино хугацаанд арга хэмжээ авсны үр дүнд цурманд оруулж чадлаа. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан