gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     34
  • Зурхай
     6.22
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 34
Зурхай
 6.22
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 34
Зурхай
 6.22
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Э.Саруул: Тамирчин болдоггүй юм гэхэд шүүх боломж бий шүү

А.Эрхэмбаяр
ТОКИО 2020
2021-03-20
83
Twitter logo
А.Эрхэмбаяр
83
Twitter logo
ТОКИО 2020
2021-03-20

Тамирчдын хувьд олимпын наадамд улсаа төлөөлөн оролцож төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэг маш том амжилт бас нэр хүнд билээ. Тэгвэл тухайн тэмцээнийг нь шударгаар шүүж, тамирчдын медалийг гардуулна гэдэг шүүгчдийн хувьд эрхэм хүсэл байдаг.

Удахгүй болох Токиогийн зуны олимпод Монгол улсаас анх удаа эмэгтэй шүүгч оролцохоор болсон баярт мэдээг бид дуулгасан. Шүүгчдийн оролцоо олимпын наадамд ямар чухал болоод энэ амжилтад хүрэхийн тулд тэд ямар замнал туулсан талаарх ярилцлагыг хүргэж байна.

Бид байт харвааны олон улсын шүүгч, Монгол дахь Их Британийн Элчин сайдын яамны худалдааны хэлтсийн мэргэжилтэн, Токио 2021 олимпыг шүүхээр эрхээ авсан Энхбатын Саруултай ярилцлаа.

Сонсох хувилбар

БАЙТ ХАРВААНЫ ШҮҮГЧ ОЛИМПОД ОРОЛЦОХЫН ТУЛД 5-6 ШАЛГУУРЫГ ХАНГАСАН БАЙХ ЁСТОЙ

-Юуны өмнө олимпын анхдагчдын нэг болж байт харвааны тэмцээнийг шүүх болсонд тань баяр хүргэе? 
-Баярлалаа. 

-Олимпод оролцох эрхийг хэрхэн авсан бэ?
-Байт харвааны шүүгч олимпод оролцохын тулд 5-6 шалгуурыг хангасан байх ёстой. Жишээ нь сүүлийн таван жилийн турш олон улсын шүүгчээр ажилласан байх ба шүүгчийн дарга нарын өгсөн үнэлгээ сайн байх хэрэгтэй. Тэмцээн болгоны дараа шүүгч нарын үнэлгээ өөрчлөгддөг учраас сүүлийн таван жилийн турш авсан үнэлгээ, дүнгүүдийг харна.

Түүнчлэн бид дөрвөн жил тутамд шалгалт өгөөд шүүгчийнхээ эрхийг сунгадаг. Иймд хамгийн сүүлд өгсөн шалгалтыг нь хардаг ба 90-ээс дээш хувийн үзүүлэлттэй байх ёстой.

Мөн мэйлээр асуултууд ирдэг. Тодорхой хугацаанд багтаж амжилттай хариулсан байх шаардлагатай. Эцэст нь олон улсын байт харвааны холбооны удирдах зөвлөлийн гишүүд олимпод оролцох шүүгчдийг сонгодог. Ингэхдээ жендэрийн тэгш байдлыг хангадаг.

-Таны эцэг эх бас спортын хүмүүс гэж уншсан. Ялангуяа ээж тань байт харваагаар хичээллэдэг байсан нь таныг энэ спортыг сонгоход хүргэсэн болов уу?
-Олон улсын шүүгч болсон замнал минь ээжтэй салшгүй холбоотой. Миний ээж Баасанхүүгийн Цэцгээ залуудаа байт харвааны спортоор хичээллэдэг байсан ба одоо Монголын байт харвааны холбоонд ерөнхий менежерээр ажилладаг.

Мөн Санхүү эдийн засгийн дээд сургуульд байт харвааны хичээл заадаг ба спортоо хэрхэн хөгжүүлэх талаар докторын зэрэг горилон суралцаж байна. Насаараа байт харвааны спортод зүтгэж байгаа хүн дээ.

-Аливаа спортын шүүгчид янз бүрийн шалтгаанаар мэргэжлээ сонгодог шүү дээ. Бэртэл гэмтэлд өртөх, ур чадвар дутах эсвэл зүгээр л анхнаасаа шүүх дуртай болоод сонгосон гэдэг. Таны хувьд хэзээнээс бас яагаад шүүгчээр ажиллах болов?
-Анх ээж минь санал тавьж байсан. Мөн тухайн үед Монголд олон улсын шүүгч байхгүй, шүүгчтэй болох шаардлага байсан. Нэг талаараа хариуцлагатай үүрэг байв. Шүүгч болсноор энэ спорт дахь миний хувь нэмэр илүү байж, тус хүргэх юм байна гэж бодсон. 

Харин шүүгчийн ажилд сэтгэлээсээ дурласан үе нь 2009 он байв. Анх залуу шүүгч /Youth Judge/ болохын тулд Шанхайд шалгалт өгсөн. Шүүгч болох сонирхлыг анхны багш Мортон Уилмэнээс авсан.

-Байт харваагаар хичээллэн, тамирчны замнал хөөх боломж байсан уу?
-Миний холын хараа муу учраас хасах шил зүүдэг. Тэгж явсаар оюутан болсон хойноо лазер хагалгаанд орж хараагаа тэнцүүлсэн. Түүнээс өмнө харвах боломж байгаагүй.

Харин Францад сурч байх үедээ сургуулийн сонгоны хичээл дээр байт харвааг сонгоод хичээллэдэг байсан. Багын тус спортод ойр байсан болохоор оролдож үзсэн хэрэг. Түүнээс хойш Монголд ирээд бүтэн цагийн ажилд орчихсон учраас тамирчин болъё гэсэн бодол төрөөгүй. 

ШҮҮГЧИЙН БАРИМТЛАХ ГОЛ ЗАРЧИМ НЬ ОНООГ ХАМГААЛАХ

-Байт харвааны шүүгч хэрхэн ажилладаг вэ? Харваж байгаа тамирчин, бай зэргийн юуг нь харж, ямар дүрэм баримталдаг вэ? Туслах болон үндсэн шүүгч гэж байдаг уу?
-Шүүгч нар тэмцээн эхлэхээс өмнө талбайг шалгана. Байнууд олон улсын дүрмийн дагуу байрласан эсэхийг нягтална. Нум сум нь хүйтэн зэвсэгт тооцогддог тул, аюулгүй байдлыг хангах нь нэгдүгээрт тавигдана. Урьдчилсан харваа эхлэх үед талбайгаар явж тамирчдын харвах техникийг үздэг. Учир нь сум тэнэх, өндөрт хөөрөх аюултай байдаг.

Мөн техникийн үзлэг хийж харваачдын нум сумыг шалгана. Тэмцээний явцад арав эсвэл ес дээр оносон юм шиг эргэлзээтэй зүйл гарахад томруулдаг шилээр харж дүрмийн дагуу зөв хэлж өгнө. Сум арван онооны зураасанд хүрсэн л бол 10 оноонд тооцно. Шүүгч нар байны, шугамын, онооны гэж хуваагдана. Шугамын шүүгч нь тамирчдаа талбай дээр урьж гаргахаас эхлэн тэмцээний үйл явцыг удирдан авч явдаг.

-Токиогийн олимпод 14 шүүгч оролцож байгаа гэсэн. Тэмцээнийг дуустал энэ 14 шүүгч хамт ажиллах уу?
-14 шүүгч дунд нэг дарга байна. Энэ удаагийн бүрэлдэхүүний дарга нь Их Британийн Ханна Браун гэж хүн бий. Мөн дэд дарга гэж бий. Ингээд үлдсэн 12 шүүгч нь талбай дээр хуваагдаж ажиллана. Урьдчилсан харвааны үед нэг шүүгч 4-5 байг хариуцдаг бол финалын шатанд тамирчид цөөрдөг тул бай цөөрнө.

-Танаас гадна анх удаа олимпод оролцох байт харвааны хэдэн шүүгч байгаа бол?
-Тодорхой мэдэхгүй байгаа ч миний мэдэхийн нэг Мексик найз охин минь бий. Бид хоёр олон улсын шүүгчийн шалгалтыг зэрэг өгч байлаа.

-Тамирчдын техникийг шалгаж, дүрмийн бус зүйл байгаа эсэхийг шалгадаг гэсэн. Тамирчид шүүгчдийг хуурах тохиолдол гарч байсан уу?
-Төдийлөн гардаггүй. Гэхдээ шинэ тамирчид мэдэлгүй өөр зүйл хэрэглэх, шинэ үйлдвэрийн нум нь дүрэмд нийцэхгүй байх зэрэг тохиолдол гардаг. 

-Анхны шүүлтийнхээ тухай яриач. Сандарч байсан уу?
-Анх Азийн байт харвааны аварга шалгаруулах тэмцээнийг шүүж байлаа. Анхны тэмцээн учраас догдлол дүүрэн явсан. Мэдээж тодорхой хэмжээнд сандарч байсан ч сэтгэлзүйгээ барьж, маш их туршлага хуримтлуулсан тэмцээн болсон. 

-Тус спортын шүүгчээс ямар байхыг шаарддаг вэ?
-Байт харвааны шүүгчийн баримтлах гол зарчим нь оноог хамгаалах. Мэдээж шударга журмыг баримтална. Гэхдээ тамирчны оноог хамгаалахыг хичээнэ.

-Шүүгчид тэмцээний үеэр оноо буруу хэлэх алдаа гаргадаг уу?
-Бид нар шүүгч учраас шүүгчдээ л итгэнэ. Эргэлзээтэй сумын сүүлийн дүнг шүүгч л хэлнэ. Олон улсын шүүгч нар эргэлзээтэй сумыг дүгнэх сургалтад хамрагдаж, туршлагажсан учраас дүрмээ л баримталж ажилладаг.

-Шүүгчдийг яаж үнэлж, оноо өгдөг юм бэ?
-Шүүгчдийн дарга гаргадаг учраас яг нарийн үнэлгээг нь мэдэхгүй. Гэхдээ шүүгчид хариуцсан үүргээ хэр амжилттай биелүүлсэн, алдаа гаргасан эсэхийг харж Evaluation Report өгдөг. 

-Шүүгчдийн цол зэргийн тухай яривал?
-Youth Judge буюу залуу шүүгчээс эхлээд International Judge Candidate буюу Олон улсын шүүгчид нэр дэвшигч болоод эцэст нь олон улсын шүүгч /International Judge/ болдог. Гурван шатлалтай гэсэн үг.

ОЛОН УЛСЫН ШҮҮГЧ БОЛ САЙН ДУРЫН АЖИЛ

-Шүүгчийн ажлын юунд нь дурлаж хийдэг вэ?
-Тамирчид маш их хөдөлмөр, зүтгэл гаргаж байж сум тавьдаг. Түүнийг нь шударга шүүж байгаадаа дуртай. Байт харвааны спортдоо хайртай болохоор талбай дээр гараад сэтгэл хангалуун мэдрэмж авдаг. 

-Чөлөөт цагаараа харвадаг уу?
-Чөлөөт цаг хомс, олдсон цагаа гэр бүлдээ зарцуулахыг хичээдэг тул харвадаггүй. Шүүгчийн ажлыг бүтэн цагийн ажлынхаа хажуугаар амжуулж байгаа учраас цаг зав хомс байдаг.

-Бүтэн цагийн ажлынхаа талаар яриач?
-Английн элчин сайдын яамны худалдааны хэлтэст мэргэжилтнээр ажиллаад гурван жил болж байна. Их Британи, Монгол улс хоорондын худалдааны харилцааг дэмжих, Их Британийн бүхий л салбарын барааг Монголд оруулах, Монголоос экспорт хийхэд дэмжих, худалдаа бизнесийн харилцаанд анхаарч ажилладаг.

-Францад ямар мэргэжлээр суралцсан бэ?
-Францын Тулуз хотын Лю Мирай /The University of Toulouse - Le Mirail/ их сургуульд олон улсын худалдаагаар сурсан. Сурж байх үеийн чөлөөт цагаараа байт харваагаар хичээллэдэг байв. Уг спорт нь анхаарал төвлөрүүлж, тайвшруулдаг учраас нэг талаараа амралт болдог байсан. Харин Монголд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Англи, Франц хэлний орчуулагчаар төгссөн. 

-Бүтэн цагийн ажлын хажуугаар шүүгч хийх хүндрэлтэй юу?
-Зөвхөн шүүгчийн ажлаа хийгээд явдаг хүмүүсийг бодвол надад цаг хугацаа бага учраас жилд олон улсын гурван тэмцээнд л явж чаддаг. Ээлжийн амралтаа тэмцээндээ зарцуулаад дуусчихдаг учраас гэр бүлээрээ амрах цаг гардаггүй нь л хэцүү байдаг. 

Дуртай спортынхоо тамирчин болж чадахгүй бол шүүх боломж байна шүү

-Шүүгчийн цалин гэж байдаг уу?
-Монголын шүүгч нарын холбоо нь Байт харвааны холбоондоо харьяалагддаг. Олон улсын шүүгчид Олон улсын шүүгчдийн холбоондоо харьяалагдана. Олон улсын шүүгчдийн холбоо нь Олон улсын байт харвааны холбоондоо харьяалагдана. Бид аль ч холбооноос цалин авдаггүй. Ерөнхийдөө сайн дурын ажил хийдэг.

Маш их цаг зав, сэтгэлээ зориулж буй ажил. Гэхдээ олон улсын тэмцээн уралдааны бүх зардлыг холбооноос гаргадаг. Харин шүүгч болох шалгалт, сургалтад хамрагдах зардлаа өөрсдөө гаргана.

-Байт харвааны шүүгч болсноор та юу олж авсан бэ?
-Эцэг эхээ баярлуулж чадсан нэгэн том амжилт байна. Мөн олон найз нөхөдтэй болсон.

-Бас нэр хүндтэй болсон шүү дээ.
-Тийм. Дагаад бас хариуцлага.

-Цаашид шүүгчээр удаан ажиллана гэж боддог уу?
-Чадах хүртлээ ажиллана. Шантрахгүй явна. Хаана хүрэхээ үзэх хэрэгтэй.

-Залууст хандаж юу хэлэх вэ?
-Олимпын эрх авсан Л.Одгэрэл, Т.Энхцэцэг шүүгч бид гурваас залуус үлгэр дуурайл аваасай. Эмэгтэйчүүд ийм амжилтад хүрэх боломж бүрэн бий. Залуус спортод дуртай байгаасай. Тамирчин болдоггүй юм аа гэхэд шүүх боломж байна шүү. Тэгээд эцэст нь намайг үргэлж тусалж дэмжиж байдаг гэр бүл, найз нөхөд, холбооддоо баярлалаа. 

-Урилга хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа

gogo.mn · Э.Саруул: Дуртай спортынхоо тамирчин болж чадахгүй бол шүүх боломж байна шүү

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан