Бур де Пеажаас гарч Гапд бариалсан Тур де Франсын 16 дах шатны гараанд 35 настай ахмад дугуйчин Рубен Плаза (Lampre-Merida) түрүүллээ.
Испани дугуйчны хувьд карьерынхаа туршид ийнхүү анх удаа Турын шатанд түрүүлж байгаа нь энэ юм. 201 км үргэлжилсэн гараа дуусахын өмнөхөн, тавдугаар байранд явж байсан Рубен Плаза уралдааныг тэргүүлэн, онгирч явсан Петер Саганыг уулын өгсүүр замд барин, улмаар 4 цаг 30 минут 10 секундэд бариалсан. Харин ногоон өмсгөлийн эзний хувьд хэтэрхий эрт тайвширснаасаа болж 16-р шатны ялагч болох сайхан боломжоо алдсан юм.
Гэхдээ энэ шатны эцэст өмсгөлийн эзэд өөрчлөгдөөгүй. Шар өмсгөлийг Крис Фрум, ногооныг Петер Саган, толбот өмсгөлийг мөн Крис Фрум, цагаан өмсгөлийн Наиро Кинтана эзэмшиж байгаа. Тур де Франсын 17-р шатны гараа 22-ны өдөр явагдана. Харин өнөөдрийн хувьд дугуйчид Гап хотод амарч байгаа.
16-р шатны фото агшнуудаас