Хэдий зодог тайлсан ч наадмын зүлэг ногоон дэвжээнээ дахин барилдсан бөхчүүд Монголын түүхэнд мэр сэр байдаг байна.
Лувсан гэдэг арслан цолтой бөх 70 орчим настай байжээ. Их алдартай бөх байсан тул Богд хаан түүнийг зориуд дуудаж барилд гэсэн байна. Тэгэхэд нь тэрээр “Би зодог тайлсан хаан минь. Тэгээд ч 70 гарсан хүн яаж барилдах вэ” гэхэд таны зүгээр л дэвээд гарахыг хармаар байна гэж шахсаар, хуучин зодог шуудгийг нь авчруулан барилдуулжээ. Лувсан арслан гурав даваад дөрөв дэхь даваанд нутгийн хүүхдэдээ бууж өгсөн байна.
Саяхан буюу 1946 онд ардын хувьсгалын 25 жилийн ойгоор Чойбалсан дарга Их Монгол Б.Шаравжамц аваргыг Өвөрхангайгаас урьж барилдуулжээ. Тэрээр мөн л 70 орчим настай байв. Х.Чойбалсан даргын цаад санаа нь Б.Шаравужамц аваргыг дүр төрхийг фото зургийн хальсанд буулгах байсан гэдэг.
Одоогийн Сүхбаатар аймгийн харьяат, эртний Өсөхбаяр аварга 1850-иад оны үед 70 шахам настай, барилдахаа больсон байв. Гэтэл Долдугаар Богд хаан түүн рүү тусгай элч, унаа явуулаад, таныг амьд байхад хармаар байна. Та сайхан барилдаач гэж. Ингээд тэрээр тавын даваанд бууж өгсөн түүхтэй. Эртний Өсөхбаяр аварга улсын наадамд нийт 12 удаа түрүүлсэн аж. Том биеэрээ алдартай тэрээр дөрвөн ханатай гэрт орж чаддаггүй. Босохоор тулчихаад байдаг байжээ. Өсөхбаяр аварга би мөн ч заяагүй, буян хишиггүй хүн шүү гэдэг байж. Нутгийн ахмадууддаа золгохоор очоод гэрт нь багтдаггүй байсан учраас гадаа цагаан эсгий тавьж суун, идээ будаа, хонины ууцаа гаргаж, настайчуултай золгодог байж. Түүнийг наад зах нь 2.5м өндөр, 250 кг жинтэй байсан гэж таамагладаг.
Тухайн үедээ энэ хүнийг харна гэдэг гайхамшиг байсан тул Долдугаар Богд хаан наадамчин олныг баясгах гэж урьсан байдаг байна.