Уул уурхайн салбарын зогсонги байдлаас шалтгаалан “Энержи ресурс” компани 200-гаад ажилтнаа цомхотгожээ. Энэ талаар өнөөдөр тус ажилчдын төлөөлөл мэдээлэл хийв. “Энержи ресурс” ХХК долдугаар сарын 1-нээс хойш сул зогсолт хийжээ. Есдүгээр сарын 1-нээс хойш сул зогсолтын олговорыг олгохгүй улмаар аравдугаар сарын 1-нээс эхлэн 192 мянган төгрөгөөр тооцож нийгмийн даатгалын шимтгэл төлж эхэлжээ. Улмаар өнгөрсөн сарын 23-наас эхлэн 200-гаад ажилтныг цомхотголд оруулан халах мэдэгдэл өгчээ.
С.Ганболд:Эх орондоо хайртай бологчид олширч уул уурхайг боомилж байна
/Монголын эрчим хүч Геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо/
Ихэнх уурхай унтаж байна, унтарч байна. Үүний золиос уурхайчид болж байна. Ажлын байргүй, цалин хөлсгүй, дуртай үедээ халагдаж, ядуурлын эгнээнд шилжиж байна. Гэнэтхэн эх орондоо хайртай бологчид олширч уул уурхайг боомилж байна. Би ганц л юманд итгэдэг. Монголчуудаас эх орондоо хайргүй нэг ч хүн байхгүй гэдэгт итгэдэг. “Энержи ресурс” есдүгээр сарын 1 хүртэл 60 хувь өгөөд түүнээс хойш сул зогсолтын мөнгө ч байхгүй одоо бүр ажилгүй боллоо. Ажилчид сул зогсоод тарсан хойно долдугаар сарын 17-нд хамтын гэрээг өөрсдөө хийж захиргааны төлөөлөл гарын үсэг зурчихсан.
Бидэнд гашуун туршлага байгаа ч энэ байдлыг битгий давтагдаасай гэж хүсч байна. Ийм учраас бид олон сар тэвчээртэй харж суулаа. 2027 он хүртэл уул уурхайн бодлого гээд С.Баяр сайдын бодлого, Жонш хөтөлбөр, Нүүрс хөтөлбөр, Алт хөтөлбөр гээд сүржин нэртэй даржин хөтөлбөрүүд байна. Долоо хоногийн дараа уурхайчин бидний баяр болно. Бид өнөөдөр ийм байдалтай байна.
Энержи ресурс ХХК-ийн ТУЗ, удирдлага хамт олон нааштайгаар шидээрэй гэж хүсч байна. Уурхайчдыг дэндүү дорж үзэж боолын хөдөлмөр эрхэлж байна. Рио Тинто далд уурхай сул зогсоод 3000 гаруй хүн 3 жил ажилгүй байлаа. Гарын үсэг зураад ашгүй ажиллах нь гэтэл улс төрчид үгүйсгээд эхэллээ. Бороо гоулд компанийн 600 ажилтан өнөөдөр ажилгүй байгаа. Гацууртын ордод ажилд орох нь гээд баярлаж байтал эх орончид гарч ирээд явуулсангүй. Зөв уурхай явах юм бол Монгол Улс өнөөдөр энэ хямрал хүндрэлээс гарна.
Б.Үнэнсайхан:Сүхбаатар дүүргийн шүүхэд Энержи ресурс компанийг өгсөн
/Хүнд машин механизмын оператор/
Бид нар удаа дараа компанийн удирдлагуудтай уулзаж ҮЭ байгуулъя, бидний эрх ашгийг хэн хамгаалах вэ“ гээд уулзсан. Удирдлагууд “Ажлын байрыг хамгаална. Та нар ҮЭ энэ тэрийгээ больчих. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг” гээд гуйсан. Гэтэл арав хоногийн дараа 200-гаад хүн ажлаас нь халчихлаа. Ажилчидтай уулзахдаа “Та нар сул зогсолттой байгаа үедээ Солонгос явцгаа” гэсэн.
Солонгос явсан маш олон хүмүүс байгаа. Гэтэл ажил олдохгүй үе таарчихсан наашаа ч явж чадахгүй байдалтай байна. Халсан шалтгаанаа ажлыг байраа цөөрүүлж байна гэсэн. Халагдсан хүмүүст 1-3 сартай тэнцэх цалинг дунджаар тооцох нөхөн олговор өгнө гэсэн. Бид үүнийг эсэргүүцэж “Та нар ажлаас бөөнөөр халж байгаа тохиолдолд хоёр талаасаа ажлын хэсэг гарч нөхөн олговроо тохиролцох ёстой” гэж шаардлага тавьсан.
Удирдлага тавьсан шаардлага хүлээж авахгүй, утсаа авахгүй, зугатаад байгаа. Бид цаашид компанийн удирдлагуудад хандаж тайван жагсаал хийнэ.Бухимдал дээд цэгт хүрч байгаа учраас эсэргүүцлээ илэрхийлнэ. Гэхдээ бүх зүйлийг хуулийн дагуу хийнэ. Сүхбаатар дүүргийн шүүхэд Энержи ресурс компанийг өгсөн. Эрүү үүсгэсэн байгаа гэдгийг хэллээ.