Өнгөрсөн 2015 оны сүүлээр Apple компани гурван шинэ домайн нэрийг худалдан авчээ. Macrumors сайтад бичсэнээр Apple.cars, apple.car, apple.auto гэсэн гурван домайн нэрийг худалдан авсан байна.
Гэхдээ эдгээр домайн нэрний аль нь ч идэвхгүй байгаа бөгөөд бүгдийг нь арван хоёрдугаар сард бүртгүүлжээ. 2015 оны туршид Apple компани ямар машин бүтээж байгаа талаар цуу яриа тарж байсан бол компани ийнхүү оны сүүлээр машинтай холбоотой домайн нэрийг худалдан авсан аж.
Хэдийгээр компани өмнө нь автомашин үйлдвэрлэгч компанид ажиллаж байсан туршлагатай мэргэжилтнүүдийг, өөрийгөө жолооддог систем хөгжүүлж байсан нэгнийг гээд олон хүнийг ажилд авсан хэдий ч албан ёсоор машин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа гэдгээ огтхон ч зарлаагүй.
Компани MarkMonitor компаниар дамжуулан дээрх домайн нэрнүүдийг худалдан авсан бөгөөд энэ компани нь томоохон брендүүд цахим орчинд өөрсдийн бараа тэмдгийг хамгаалахад тусалдаг аж.
Тэгэхээр компани cars, car, auto гэсэн домайн нэрнүүдийг өөрсдийн болгож ирээдүйгээ баталгаажуулж байгаа юм. Гэхдээ Apple CarPlay системээр аль хэдийнэ авто машины зах зээлд нэвтэрсэн гэдгийг санахад илүүдэхгүй.
Эх сурвалж: Mashable