-Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт ажиллалаа-
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Засгийн газрын албан томилолтын дагуу өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 1-ний өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллалаа. Энэ жил Сэлэнгэд гантай байна.
Аж үйлдвэрийн сайд тус аймгийн зарим сумдад ажиллаж, ургац, үр тарианы байдалтай газар дээр нь танилцсан юм. Мөн эрхлэх асуудлынхаа хүрээнд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон, хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилт, ЖДҮ-ийг хөгжүүлэх орон нутгийн бодлоготой танилцаж, иргэдийн саналыг сонсон, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Сэлэнгэ аймаг Монгол Улсын төмс, хүнсний ногооны нийт хэрэгцээний 30, үр тарианы 50 хувийг нийлүүлдэг.
Монгол Улсад 15000 ЖДҮ үйл ажиллагаа явуулдгаас 2000 гаруй нь тус аймагт үйлдвэр эрхэлж байна. Тэр утгаараа Сэлэнгэ аймгийн сумд тэргүүлэх чиглэлээ газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй байхаар төлөвлөжээ.
Сэлэнгэ аймгийнхан нийт ургацынхаа 50 хувийг авах боломжтой
Сэлэнгэ аймагт гантай байгаа тул зарим сумдын нөхцөл байдал өмнөх жилүүдийнхээс хүндэрсэн байна. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатыг ажиллах үеэр орон нутгийн удирдлагууд болон тариаланчид энэ жил ургац хураалтын хувь буурах нь үнэн ч зарим хүмүүсийн мэдээлж байгаа шиг 80-90 хувийн ургац алдах эрсдэл гарахгүй гэв.
Тухайлбал, гантай байгаа зарим сумд өнгөрсөн зун 17-18 центнер ургацыг нэг гагаас хураасан бол энэ жил 8 болтлоо буурчээ. Гэхдээ сумдын газар тариалан эрхлэгчдийн хэлснээр Сэлэнгэ аймаг тарьсан ургацынхаа 50 хувийг авах боломжтой гэнэ. Харин тариаланчид тариа хураалтад дэм үзүүлэх, эргэлтийн хөрөнгө бий болгох, ирэх жилийн үрийн нөөц бага болох магадлал өндөр байгаад анхаарахыг хүсчээ. Түүнчлэн гурилын үйлдвэрүүдэд будаагаа бүрэн тушаах шаардлага байгааг ч уламжиллаа.
Борлуулалтын маркетинг дутагдаж байна
Сэлэнгэ аймгийн 2000 гаруй ЖДҮ-ийн дийлэнх нь ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тус аймгийн сумд бүгд өөр өөрийн гэсэн аж ахуйтай. Гэхдээ өмнө нь өрхийн аж ахуйн хэмжээнд байсан зөгий, хүнсний ногооны аж ахуй эдүгээ үйлдвэрлэлийн чиглэл рүү шилжжээ.
Харин тэдэнд нэн түрүүнд тулгамдаж буй асуудал нь борлуулалт. Бүтээгдэхүүнээ аль болох бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд гаргахыг эрмэлздэг ч “ченжийн” хэв маягаас ангижирч чадахгүй байгаа аж.
Д.Эрдэнэбат сайд тэдэнд ирэх намрын чуулганаар ЖДҮ-ийн тухай, Үйлдвэр технологийн паркийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг өргөн барих болсноо дуулгаж, зарчмын өөрчлөлт хийхээ илэрхийллээ.
Д.Эрдэнэбат сайд “ЖДҮ гэж юу вэ гэдгээ нэгдүгээрт тодотгох шаардлагатай. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийг ЖДҮ-ээс ялгах ёстой. Үйлдвэрлэлийнх нь хэмжээ, эргэлтийн болон үндсэн хөрөнгөөс шалтгаалж ЖДҮ-ийн статусыг өөрчилнө. ЖДҮ-г ямар зохион байгуулалтаар цаашид хөгжүүлэх асуудал хуулийн шинэчилсэн найруулгад орно. Борлуулалтын механизм, хамтын ажиллагааны хэлбэр, хөрөнгийн хэмжээ болон зээлийн зориулалтын хөрөнгө энэ хуулиар тодорхой болно” гэв. Тэрээр Сэлэнгэ аймгийн зарим сумд ХАА-н жишиг парк болж хөгжих өргөн боломж буйг ч дуулгасан юм.
Гэрэл зургийг АҮЯ-ны цахим хуудаснаас ашиглав.