Дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн ханш уруудлаа гэх мэдээг бид чих тавин чагнан суудаг болжээ. Яагаад гэж үү. Өмнөх жилүүдэд бид энэхүү эрдсээс чамгүй их экспортын орлого олдог байв. Тиймээс түүх сөхөж, хэдэн тоон дүнтэй танилцъя.
ТОНН ТУТАМДАА 128 АМ.ДОЛЛАРТ ХҮРЧ ГАЛЗУУРАВ
Манай ДНБ-ий өсөлт 17.5 хувьтай тэнцсэн 2011 он болон түүний дараах хоёр жилд биднийг бурхан ивээж байв. Төмрийн хүдрээс гэхэд л 2012 онд 532 сая ам.долларын орлого олсон нь нийт экспортын 12.1 хувьтай тэнцжээ. Гаргасан хэмжээ нь өсөөгүй ч тонн тутамдаа 128 ам.доллартай тэнцсэн нь ам.доллар олох боломжийг өсгөсөн байна.
Үүний дараах жил уг эрдсийн экспорт өмнөхөөсөө эрчимжиж, нийт импортын орлогын 15.3 хувийг бүрдүүлэв. Тэгэхдээ ханшньбагахаанбуугаадтонн тутамдаа 125 ам.доллартай тэнцсэнийг Ашигт малтмалын газрын хийсэн судалгаанаас харж болно. Нийт экспортод эзлэх хувийн жин нь ийн өсөхөд дан ганц экспортолсон төмрийн хүдэр ба баяжмалын хэмжээ хамаараагүй гэдгийг онцолъё. Энэ үеэс өнөөх алдарт нүүрсний экспорт хумигдаж эхэлсэн түүхтэй.
Үүнээс хойш төмрийн хүдрийг бурхан болоод хятадууд ивээсэнгүй. Бурхан зах зээлийн замналаараа яв гэсэн төөрөг зурж, хятадууд ч энэхүү эрдсийг сонирхохоо болив. Тэд байгаль дэлхийд ээлтэйтехнологийгнэвтрүүлж, ногоон эдийн засагтай болох сургаар өнөөх эрдсийн маань ханш гэрлийн хурдаар буурсан байна. Өдгөө дэлхийн зах зээл дээр тонн тутамдаа дунджаар 54.7 ам.доллартай тэнцсэн гэх статистик бий. Энэ нь өмнөх оны мөн үеэс 58 хувиар буурсан дүн болохыг Ашигт малтмалын газраас мэдээлжээ.
ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭ “БУРХНЫ ХИШИГ” ҮҮ
Хятадуудын сонирхол биднийг бүр ч сөгдүүлэв. Өдгөө тус улсын далайн боомтуудад л энэхүү эрдсийг дунджаар 54 ам.доллараар худалдан авч байгаа гэнэ. Бидний хувьд дээрх ханшаар төмрийн хүдрээ арилжаалбал бурхны хишиг хүртсэнтэй адил болох юм.
Тодруулбал, манайх хил дээрээс төмрийн хүдрийг дунджаар 40 ам.доллараар арилжиж байгаа гэнэ. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Таяннуурын төмрийн хүдрийн төслийг эзэмшигч “Алтайн хүдэр” компанийн эх сурвалжийн мэдээлснээр өдөрт доод тал нь 15 тонныг дээрх ханшаар зардаг аж. Энэ нь дэлхийн зах зээл дэх ханшаас 14 ам.доллараар татуу дүн болохыг онцолъё. Тэгтэл тэртээх 2012 онд энэ эрдсийн ханш 128 ам.долларт тулсныг дээр дурдсан. Өөрөөр хэлбэл, гурван жилийн дотор уг эрдсийн ханш 3.2 дахин буюу 70 орчим хувиар буурсныг харуулж байна.
Э.Хулан