МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн доктор, профессор Б.Батмөнх манай улсын эдийн засгийн болон хөгжлийн үзүүлэлтүүдийг бусад улс орнуудтай жишсэн судалгаагаа маргааш танилцуулна. Тэрээр
• Монголын хөгжлийн түвшинг олон улсын хэмжээнд зэрэгцүүлсэн байдал,
Манай улсын хөгжлийн ерөнхий түвшин,
• Эдийн засгийн хөгжлийн түвшин,
• Өрсөлдөх чадварын түвшин,
• Нийгмийн хөгжлийн түвшин,
• Эдийн засагт тулгарсан сорилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.
Түүний лекц Хэвлэлийн хүрээлэнд 14.00 цагт эхлэх юм.
Б.Батмөнхийн танилцуулга
Эрдмийн зэрэг цол: Доктор (PhD)
Албан тушаал: Профессор багш
Төгссөн сургууль: Москвагийн Эдийн засаг, статистик, информатикийн Их сургууль, ОХУ
Заадаг хичээл: Статистикийн онол, Үндэсний тооцооны систем, Микро эдийн засгийн статистик-1, Микро эдийн засгийн статистик-2
Судалгааны сэдэв: Макро эдийн засаг, шилжилтийн эдийн засаг
Э-мэйл хаяг: batmunkhb2014@gmail.com
Сэтгүүлчид өдөр тутмын үйл ажиллагаандаа тоон мэдээллийг байнга ашигладаг. Олон тооны мэдээллийг нэг дор дамжуулахдаа график ашиглах нь илүү үр дүнтэй. Эксел програм ашиглан, тоон мэдээллийг хэрхэн цэгцтэй, илүү ойлгомжтой байдлаар хүргэх сургалтыг магистр Г.Дагвасүрэн дээрх лекцийн дараа үргэлжлүүлэн заах юм. Мөн нийгмийн статистикийн үзүүлэлтүүд, тэдгээрийн өөрчлөлт, хандлагын асуудлаар 45 минутын лекцийг доктор, профессор Б.Эрдэнэсүрэн уншина.
Энэ сургалт бүх сэтгүүлчдэд нээлттэй бөгөөд эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс зохион байгуулж байна.