“Дэлхийн мисс 2015”-ийн ялагч энэ сарын 19-нд БНХАУ-ын Хайнань арлын Саньяа хотын "Crown of Beauty Theatre" цэнгэлдэхэд тодрох гэж байна.
Хятадын Саньяа хотноо болох 65 дахь удаагийн "Дэлхийн мисс" тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гоо бүсгүйчүүл авъяас билэг, уран ухаан, гоо сайхнаа уралдуулж буй. Урлагийн авъяас, шилдэг загвар өмсөгч, спортлог гээд олон төрлөөр нийт 121 орны гоо бүсгүйчүүл өрсөлдөж байна.
Манай улс 2005 оноос эхлэн үндэсний шилдэг оролцогчоо энэхүү тэмцээнд амжилттай оролцуулсаар ирсэн юм. Харин энэ жил Монгол улсыг төлөөлөн мисс Намширын Ану оролцож байгаа юм.
Н.Ану уруулаараа зураг зурж, монгол үндэсний бүжгээ бүжиглэж олон хүнийг гайхшруулж. анхаарлыг татаад байгаа. Финалын шалгаруулалтаас өмнө шилдэг 25-д үлдэх бүсгүйчүүдийг санал асуулгаар сонгодог уламжлалтай. Өөрөөр хэлбэл Vote хамгийн их цуглуулсан оролцогч шилдэг 25-д шууд багтах юм. Одоогоор Хятадын мисс хамгийн олон саналыг аваад байна. Мисс Н.Анугийн хувьд санал асуулгынхаа тоогоор өчигдрийн байдлаар наймдугаар байрт бичигдсан байна.
Н.Ану өдгөө 24 настай, ШУТИС-УТДС-ийг төгссөн. 2010 онд ШУТИС-ийн шилдэг загвар өмсөгч, 2011 онд “Face of Mongolia” тэмцээний шилдэг модель, “Miss Mongolia-2013” наадмын ялагч, 2011-2012 онуудад “Говь” компанийн нүүр царай, 2013 онд “Дархан минж” компанийн нүүр царайгаар тус тус тодорч байжээ.
Хэрэв та Монголынхоо миссийг дэмжихийг хүсвэл ЭНД дарж саналаа өгөөрэй.
"ДЭЛХИЙН МИСС" ГОО САЙХНЫ ХАТАН ХААН БИШ ХАРИН САЙН САЙХНЫ ЭЛЧ
"Дэлхийн мисс" хамгийн нэр хүндтэй, гоо сайхны, олон улсын тэмцээн хэмээн зүй ёсоор тооцогддог. Тус тэмцээн анх усны хувцасны загвар үзүүлэх даруухан шоугаар 1951 онд Их Британийн Лондон хотод түүхээ эхэлж байжээ. 1951 оноос эхлэн зохион байгуулагдсан “Дэлхийн мисс” тэмцээн нь 65 жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж, дэлхийн хамгийн авъяаслаг, үзэсгэлэнт 60 бүсгүйг нэрлэсэн олон улсын хэмжээний хамгийн том телевизийн шоу арга хэмжээ юм.
“Дэлхийн мисс” тэмцээний финалын шалгаруулалтыг жил бүр хоёр тэрбум гаруй хүн шууд үздэг байна. Үүгээрээ ч бусад гоо сайхны тэмцээнүүдээс хамгийн олон үзэгчтэй, хамгийн олон улс орнууд оролцдог мөн хүмүүнлэгийн үйл ажиллагаагаараа дэлхий нийтийн анхаарлыг татаж чадсан зэргээрээ онцлогтой юм.
1951 онд анх зохион байгуулагдаж байхдаа тус тэмцээний оролцогч сайхан бие галбир, царайтай байх нь хангалттай байжээ. Тэгвэл 65 жилийн хугацаанд тэмцээний дүрэм журманд ихээхэн өөрчлөлт оров.
Өдгөө "Дэлхийн мисс" тэмцээний оролцогчид гоё, сайхан байхаас гадна мэдлэг боловсролтой, хүнлэг энэрэнгүй чанар, хүмүүнлэгийн үйлст хэр зэрэг оролцдог зэргийг чухалчлан авч үздэг болсон.
"Дэлхийн мисс" тэмцээний 65 жилийн түүхэнд бас нэгэн томоохон өөрчлөлтийг зохион байгуулагчид өнгөрсөн жил хийсэн юм. Тус тэмцээн анх усны хувцасны загварын шоу хэлбэрээр эхэлж байсан бол энэ оноос эхлэн оролцогчдын Усны хувцастай үзүүлбэрийг хасч буйгаа мэдэгдсэн билээ.
“Дэлхийн мисс”-ийг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Жулиа Морли энэ талаар “Тайзан дээр бикини өмсөөд өөдрөг алхаж байгаа эсвэл биенийхээ аль нэг хэсгээс санаа зовсон эмэгтэй хүнийг тэр тайзан дээр харах шаардлагагүй гэж би бодож байна. Усны хувцас өмслөө гээд тухайн эмэгтэйд, бидэнд ч ямар ч ач холбогдолгүй юм. Нэг оролцогчийн өгзөг нөгөөгөөсөө хэр хэмжээгээр том байна гэдэг бол бүр ч сонин биш. Бид оролцогчийн өгзгийг биш дуу хоолойг нь чухалчилж байгаа гэдгийг санах хэрэгтэй” гэжээ.
Түүнчлэн "Дэлхийн мисс" гоо сайхны хатан хаан биш сайн сайхны элч. "Дэлхийн мисс"-ийн титэм зүүсэн бүсгүй бусдад туслах, хүмүүнлэгийн ажил хийх нь түүний гол зорилго" гэлээ.
"Дэлхийн мисс" тэмцээнд ялалт байгуулбал ялагчид ойролцоогоор 280 мянган ам.долларын мөнгөн шагнал олгодог байна. Гэвч гэрээний дагуу тус мөнгийг тэр даруй буяны үйлсэд хандивлах ёстой. Түүнчлэн ялагч 16 мянган еврогийн үнэтэй, шилжин явах очир алмаазан титмийн эзэн, Лондон хотын төвд байрлах орон сууцанд нэг жил үнэ төлбөргүй амьдрах эрхтэй болж, нэг жилийн хугацаанд буяны ажиллагаанд оролцдог тогтсон уламжлалтай.
"ДЭЛХИЙН МИСС"-ИЙН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД
1951 онд анх усны хувцасны үзүүлбэр хэлбэрээр зохиогдсон тэмцээнийг хэвлэлийнхэн “Дэлхийн мисс” гэж бичсэнээр энэхүү нэр үүссэн юм. Үүнийг санаачлагч Эрик Морли дараа жил дахин энэхүү тэмцээнийг зохиохоор болсон байна. Ийнхүү "Дэлхийн мисс" тэмцээн жил бүр зохион байгуулагддаг болсон юм.
1951 онд хамгийн анхны "Дэлхийн мисс-ээр" Шведийн гоо бүсгүй Кристин Хаканссон тодорсон бөгөөд тэрээр мөн хамгийн анхны Европ тивээс түрүүлсэн мисс болсон.
Венесуэл, Их Британи, Энэтхэгийн гоо бүсгүйчүүд “Дэлхийн мисс”-ээр хамгийн их шалгарч байжээ. Венесуэлийн миссүүд гоо сайхнаараа аргагүй ялгарч чаддаг. Энэ улсаас нийт зургаан бүсгүй 1955, 1981, 1984, 1991, 1995, 2011 онуудад "Дэлхийн мисс" -ээр шалгарч байжээ.
1989 оны "Дэлхийн мисс" тэмцээний ялагч Польш улсын мисс Анета Крегилска хамгийн хөгшин ялагч болсон юм. Тэрээр 24 настайдаа "Дэлхийн мисс" болжээ. Харин хамгийн залуу ялагчаар Порто-Рико улсын гоо бүсгүй Вилнелиа Мерсед тодорсон байна. Тэрээр 18 настайдаа дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй гэсэн нэр хүндтэй цолыг хүртжээ.
Энэ жилийн тэмцээн Санья хотын "Crown of Beauty Theatre" театрт болно. Тус театр нь ойролцоогоор 10 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай, 36 метр өндөртэй барилга юм. 3500 үзэгчийн суудалтай бөгөөд “Дэлхийн мисс” тэмцээнд зориулан тусгайлан бүтээн байгуулсан байна.
Энэ жилийн тэмцээнд Канад болон Гвинеи-Бисау улсын миссүүд оролцож чадахгүй болсон юм. Учир нь эдгээр бүсгүйчүүдэд Хятадын эрх баригчид виз олгоогүй байна.