gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

О.Насанбурмаа: Магадгүй би олимпийн аварга болчих ч юм бил үү

У.Бадамцэцэг
Спорт
2015-10-07
0
Twitter logo

                                        Бразилийн олимп эхлэхэд  303  хоног үлдлээ

GoGo News agency 2016 оны олимпийн эрх хүртсэн тамирчдаас цуврал ярилцлага авсаар байна.

Энэ удаагийн зочноор чөлөөт бөхийн дэлхийн аваргын гурван хүрэл медалийн эзэн, Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа уригдлаа.

-Дэлхийн нэгдсэн бөхийн холбоо жингийн өөрчлөлт оруулж, олимпод эмэгтэй зургаан жинд барилдахаар болсон. Монголын чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн шилдгүүдэд энэ нь үнэхээр том боломж олголоо. Тийм үү?
-2016 оны олимпийн жингийн өөрчлөлт тамирчдад яах аргагүй боломж олгосон. Миний хувьд 2011 онд дэлхийн аваргаар 63кг-д хүрэл медаль хүртэж, олимпийн эрхийг эх орондоо авчирсан. 2015 оны дэлхийн аваргаар 69кг-д хүч үзэж, олимпийн эрхийг хоёр дахь удаа авлаа.

Өрсөлдөгч нарын тухайд айж эмээх зүйл алга. Ямар таван мөчтэй бөх байгаа биш.

-Олимп хаяанд ирсэн учраас бөхчүүд олимпийн жиндээ шахаад эхэлсэн нь дэлхийн аваргаар харагдлаа?
-Миний хэвийн жин 69-70 кг байдаг. 2012 оноос өмнө бол зөвхөн Лондоны олимпиор амьсгалж байсан болохоор жингээ барьсан юм. Шинэ жингийн тухайд өрсөлдөгч ихтэй. Миний хувьд 69 кг-д намхандаа орчихдог. Олимп дөхчихсөн учраас 63 кг, 72 кг-д барилддаг бөхчүүд шахаж орж ирсэн. Гэхдээ энэ жиндээ бол дасчихлаа. Ихэнх бөхтэй барилдаад үзчихлээ.

-Та дэлхийн аваргын гурван медальтай Монголын анхны эмэгтэй тамирчин. 2015 оны дэлхийн аваргад дөрөв дэх хүрэл медалийн төлөө барилдах мөчид бахархах сэтгэл төрж байлаа?

-Надад итгэдэг, дэмждэг та бүхэндээ баярлалаа.  Ялж, ялагдаж үзсэн болохоор Сара Дошог хожно л гэсэн бодолтой дэвжээнд гарсан. Оноо 4:3 байх үед цагаа дөхүүлж байгаад хоёр оноо авна гэж бодсон. Санаснаа ч хийсэн. Онооны шүүгч нар оноогоо хожуу хийсэн. Оноо өгөөгүй юм байна гэж бодоод дайрчихсан. Ялагдсаны дараа дэндүү их харамссан. Илт давуугаар ялчих тамирчин байсан болохоор илүү харамсдаг юм билээ.

Намайг барилдахаар аав, ээж минь унтаж чаддаггүй юм. Америк 10 гаруй цагийн зөрүүтэй болохоор аав, ээж хоёр минь унтахгүй хүлээж байгаа болохоор баярлуулах юмсан гэж бодсон. “Алтай” констракшн компанийн Х.Бат-Эрдэнэ ахыгаа бас баярлуулж чадсангүй. 2010 оноос хойш тамирчин хүнд юу хэрэгтэй байдаг, тэр бүхнийг минь өгсөн. Би заавал авах албатай биш болохоор баярлуулчих байх гэж бодсон ч санаснаар минь болсонгүй. Энэ жил өөртөө дэндүү их итгэлтэй байсан даа. Хэдийгээр олимпийн эрх авчихсан ч сэтгэл гундуухан байна.

-Гэхдээ жил хүрэхгүй хугацааны дараа та хоёр олимпод таарна шүү дээ?
-Яг үнэн. Дэлхийн аварга жил бүр, олимп дөрвөн жилдээ нэг гэж бодоод сүүлийн үед гайгүй болсон. Би одоо олимпийн бэлтгэлийнхээ талаар бодоод эхэлчихсэн. Багш нар Батцэцэг, бид хоёрт тусдаа төлөвлөгөө гаргаж өгөх болсон. Тамирчин хүний оргил зүйл бол олимп. Спортод арав гаруй жил хөлс хүчээ зарцуулсныхаа үр дүнг үзнэ дээ.

Гэмтэл бэртлээс хол байж санаснаар минь бүх зүйл болоосой гэж дотроо үргэлж залбирч байна. Бэлтгэл сургуулилтаа сайн базааж, гэмтэл бэртлээс л хол байх нь чухал байна. Тэрнээс биш өрсөлдөгч нарын тухайд айж эмээх зүйл алга. Ямар таван мөчтэй бөх байгаа биш. Олимп гэдэг нэртэй нэг л өдөр, өөрийн жиндээ л барилдана. Магадгүй би олимпийн аварга болчихсон байх ч юм бил үү.

-Монгол Улс олимпийн анхны эмэгтэй аваргаа хүлээж буй учир ерөөлөөр болог. 2012 онд таны хувьд олимпийн эрх өвөртөлсөн ч 63кг-д дэлхийн аварга С.Батцэцэгийг явуулсан. Энэ шийдвэр танд хүнд байв уу?

-2012 онд олимпод оролцож чадахгүй гэдгээ мэдээд сэтгэлээр жаахан унасан. Гэтэл тэр үед аав минь “Миний охин эгчийгээ дагаж энэ спортод ороод ямар амжилтад хүрсэн билээ. Чөлөөт бөхөөр хичээллээгүй байсан бол чи өнөөдөр орох орон битгий хэл оочих аягагүй, унах унаа битгий хэл унадаг дугуйгүй, аав ээжээсээ автобусны мөнгө аваад л өөрийн хүсэл зорилго тэмүүлэлгүй л байх байсан. Хүнд хэцүү өдөр байгаа ч инээх баярлах өдөр бий” гээд л намайг хурцалсан даа. Би ч олимпод оролцох тамирчдынхаа жинг хасалцаж Батцэцэгтээ чин сэтгэлээсээ амжилт хүсээд явуулсан. Батцэцэг маань үнэхээр сайн барилдаж ард түмнээ баярлуулж олимпийн хүрэл медаль хүртсэн дээ.

-Аавын хэлсэн үг охиноо дэлхийн аваргын гурав дахь медаль цаашлаад 2016 оны олимпийн эрхэд хөтөлж дээ?
-Тийм. Өнөөдрийг хүртэл амжилтад хөтөлж ташуурдсан хүмүүс бол аав, ээж, эгч минь. н.Дамбарагчаа, Т.Сүхбаатар багш эгч бид хоёрын анхны багш нар. Сэтгэл зүрхэндээ үргэлж багш нарыгаа шүтэж явдаг. Аав , ээж, гэр бүлийхний минь дараа орох хүн бол миний хоёр багш. Тамирчин болсон арав гаруй жилийн минь хөдөлмөрийн цаана эгчдээ өгсөн амлалт надад бий.

Дөнгөж саяхан л 13 настай жаахан охин спортод хөл тавьсан. Намайг харсан хүн бүр “Эвий дээ энэ нялх амьтан яаж барилддаг байна” гэдэг байлаа. Гэтэл би өнөөдөр шигшээ багтаа эгчийн тоонд орж олон дүүтэй болчихож. Ялагдал, гэмтэл бэртлээс болоод шүдээ зуугаад нулимсаа урсгасан үе зөндөө бий. Хүн л хойно тогтмол сайн барилдахгүй. 2012 оны дэлхийн аваргаар эхний тойрогтоо ялагдаж байлаа. Гэтэл 2013 онд амжилтаар буцалсан он жил байлаа.

-2013 он О.Насанбурмаагийн хувьд ёстой л нэг гялалзсан даа?

- 2013 онд би шал өөр хүн шиг болчихсон байсан. Нийт 11 тэмцээнд оролцоод наймд нь түрүүлж, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Дандаа финалдаж гарч ирээд алт аваад байхаар үнэхээр гоё.

-Дэлхийн аваргаар гурав дахь хүрэл медаль хүртэхдээ өрсөлдөгчдөө хамгийн бага буюу дөрөвхөн оноо алдсан үзүүлэлтээр шилдгүүдийн тавдугаарт жагссан.
-Тэгсэн.

-2013 оны ДАШТ-ий дараа дэлхийн шилдэг багт нэр заан Монгол Улсаас ганцаараа уригдсан. Гэхдээ яагаад тэр тэмцээнд зодоглоогүй юм бэ?
-Дэлхийн аваргаас ирсний дараа Батбаяр багш “Ука дэлхийн шилдэг багт уригдсан. Оросын багтай дэлхийн шилдгүүд нэг баг болж халз барилдах юм байна. Өмнө нь Наранбаатар гавьяат уригдсан. Дараагийнх нь чи боллоо” гэсэн. Тэгээд аав, ээж рүүгээ явах гэж байснаа болиод шууд бэлтгэлдээ орсон. Гэтэл явахааргүй болчихсон. Намайг оролцох боломжтой юу гэж асуусан мэйлийн хариу хоцорч очсон юм шиг байсан.

-Чөлөөт бөхөөр хичээллээд удаагүй буюу 15 нас хүрээгүй байхдаа насанд хүрэгчдийн ААШТ-д оролцоод хүрэл медаль авсан гэдэг?

-Тийм ээ. 2003 онд улсын аваргаас анхны хүрэл медалиа авсан. Тэгээд 2004 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эгчтэйгээ явсан юм. Хоёулаа хүрэл медалийн төлөө барилдсан.  Намайг тухайн жин хасуулдаггүй байсан болохоор 63кг-д барилдсан. Эгч минь 70кг-аас хасаад 59кг-д барилдсан. Эгч хүрэл медалийн төлөө Энэтхэгийн бөхтэй барилдаад ялагдчихсан юм.

Тэгээд намайг дэвжээнд гарах гээд байхад хажууд ирснээ “Ука тэр Энэтхэгийн бөхийг харж байна уу. Чамаас айж байна. Нүд нь бүлтгэнээд байгааг харж байна уу” гэж байна. Би ч амыг нь дагуулаад “Тийм байна” гэсэн. Одоо бодоход намайг зоригжуулж хурцалж өгсөн юм билээ. Тэгээд би дэвжээнд гараад “Миний эгчийг Энэтхэг хожсон. Би одоо энэ Энэтхэгээс эгчийнхээ өшөөг авна” гэж барилдсан. Ялчихаад уйлаад л эгч дээрээ очиж байлаа.  

-15 настай Ази аваргад оролцсон гэхээр хэдэн настайдаа ОУХМ цол хүртсэн юм бэ?
-16 настай ОУХМ цолоо авсан. Цолоо аваад бушуухан гүйж очоод багшдаа үнсүүлсэн. Сүхбаатар багш минь “Миний охин 16 настайдаа ОУХМ авлаа. 17 настайдаа гавьяат тамирчин болоорой” гэсэн. Би ч дотроо жилийн дараа дэлхийн аваргаас медаль аваад гавьяат авна даа гээд бодчихсон. Гэхдээ 17 настайдаа чадаагүй л дээ.

-2008 онд дэлхийн аваргаас анхны хүрэл медалиа хүртсэн. Гэхдээ тухайн үед  гавьяат тамирчин цол олгоогүй шүү дээ?
-Би ч багшийнхаа хэлснийг хоёр жилийн дараа биелүүлчихлээ гэж бодсон. Гэхдээ гавьяат болоогүй л дээ. Би ч хүүхэд байсан болохоор нарийн ширийн учрыг нь олоогүй. Хошой хүрэл медалиараа гавьяатын болзол хангаж багшийнхаа захиасыг биелүүлсэн дээ.

-Чөлөөт бөхөөр хичээллэхээс өмнө хүндийн өргөлтийн клубт найман сар хичээллэж спортод хөл тавьсан гэсэн?

-Тийм ээ. Хүндийн өргөлтөөр анх хичээллэж спортод хөл тавьсан. С.Хөхөө багш минь намайг хайж явсаар өөрөө олж авсан түүхтэй. “Биод 12, 13 настай нэг охин арван литрийн бедонтой сүү бариад давхиад байх юм. Нэг гартаа арвын бедонтой сүү бариад л догонцож байгаад л мориндоо мордчих юм. Их бяртай охин байна гэж” С.Хөхөө багшид нэг хүн очиж хэлсэн юм билээ.

Тэгээд намайг хайсаар байгаад О.Мягмарсүрэнгийн дүү гэж  мэдээд. Тэгээд эгч минь намайг анх дагуулж очсон. Намайг очиход төлөвлөгөө гаргаж өгөөд би яг түүнийх нь дагуу хичээллэсэн. 13 настай мөртлөө 97,5 кг араасаа суулт хийдэг, 47кг-д түлхээд, 60кг-д огцом түлхэлт хийдэг болчихсон байсан. Тэгээд л эгч минь өөрийнхөө клубт оруулж Сүхбаатар багшийн шавь болсон доо.

-Бяртай байгаад байдаг учир нь хүндийн өргөлтийнх юм байна шүү?
-Би багаасаа бяртай хүүхэд байсан юм аа. Манайх малтай байсан болохоор түлээ хагална, усанд их явна. Хоёр том ёмкостой. Арван литрийн саваар зөөвөл өдөржингөө юм болно. Тэгэнгүүт тэргэн дээрээ дөчин литрийн сав хоёр, 25 литрийн нэг сав байрлуулаад усаа зөөдөг байсан. Олон явахгүй гэсэн дээ тэгж явдаг байсан байх. Одоо бол тэгж ус зөөж би чадахгүй байх.

-О.Насанбурмаагаас дэвжээнд бярдахаас гадна сэтгэлийн хөдлөл  их илэрдэг. Шартай ч гэх юм уу?
-Шартай шүү. Би их шазруун. Тамирчны хор шар гэх юм уу хүнээс заавал илүү хийж байж тайвширдаг. Үүнийг багш минь сургасан. Эгч минь хар багаас минь “Чи бүхнийг илүү хий. Илүү гүй, суниа, хүчний дасгал хий. Бүхнийг илүү хийж байж амжилтад хүрнэ” гээд тархинд минь суулгачихсан. Энэ зан минь сайн, муу талтай л даа. 2009 онд өвдөгний хагалгаанд орсон. Тэгээд бэлтгэлдээ эргэн очоод дөрвөн км орчим гүйх ёстой болсон. Хоёр км замыг нь би шүдээ зууж байгаад гүйчихсэн. Гэтэл буцаад ирэх гэтэл хөл минь хөдлөхгүй болчихсон.

Гам барьж байгаа юм чинь алхаад очиж болох байхад миний тархинд тийм бодол суугаагүй л байгаа байхгүй юу. Тэр үед Оюунсүрэн найз минь “Ука би чамайг хүндэлдэг. Чи үнэхээр сайн тамирчин. Хөл чинь өвдөөд нулимс чинь гоожоод чи гүйж чадахгүй байна шүү дээ. Чи зүгээр л алхаад оччих гуйж байна” гэсэн. Одоо бодоход би уйлаад л гүйгээд байсан юм шиг байгаа юм.

2011 онд найзтайгаа хамт дэлхийн аваргаас медаль хүртэж байлаа. Гэмтлийн улмаас найз минь спортоо орхиход их харамссан. Дэлхийн аваргад хатиг гараад би халуураад болдоггүй. Багшдаа хэлэхээр санаа зовоод бүр хэцүү. Тэгэхээр нь сүүлдээ багшаасаа нуугаад. Жингээ хасчихсан болохоор нэг чавга амандаа өдөржин хүлхээд гүрийсэн. Тэр үед найз минь хараад толгой сэгсрээд нулимс нь цийлэгнэж байсан. Одоо хэцүү бүхэн ард минь үлдсэн. Дашрамд Спорт анагаах ухааны төвийн Насанбат, Саранцацрал эмч нартаа маш их баярлаж явдгаа хэлье.

-ОУХМ О.Мягмарсүрэн эгчийгээ дагаж энэ спортод хөл тавьсан. Тамирчин болсон арав гаруй жилийн цаана эгчдээ өгсөн амлалт бий гэж түрүүн цухас ярьсан. Ямар амлалт юм бол?
-Миний эгч 67кг-д барилддаг, Монгол Улсын шигшээ багт байсан. “Миний дүү эгчийнхээ хүрээгүй амжилтад хүрээд, надаас илүү барилдаарай гэж захисан. Би ч эгчдээ өгсөн амлалт бий. Би долоон хүүхэдтэй айлын отгон. Аав ээж минь биднийг эрүүл саруул өсгөж, боловсролтой, ажил төрөлтэй, сайн хүн болгож хүмүүжүүлсэн. Эгч минь миний төлөө бүх сэтгэл зүрхээ зориулсан.

Хоолоо хувааж идээд л, намайг байнга хажуудаа авч, өвөртлөөд унтдаг байлаа. Гадагшаа тэмцээнд явахдаа хамгийн гоё пүүз, хувцсыг надад л авчирч өгнө. Миний төлөө эгч минь бүхнээ зориулсан. Надад автобусны мөнгө гээд 500 төгрөг өгнө. Кондукторууд 200 төгрөг авах гээд л би арван жилийн хүүхэд болохоор 100 төгрөг өгөх гээд л чимхүүлээд л явдаг байлаа ш дээ. Тэмцээний зардалгүй байхад эгч минь компаниудаас гуйгаад л яаж ч болгодог байсан юм. Одоо бол амжилт гаргавал бүх юм сайхан болчихжээ.

-Хүссэн зорьсон бүхэндээ хүрэх болтугай гээд ярилцлагаа өндөрлөе?
-Танай сайтын хамт олон, спортод хайртай хүн бүхэнд баярлалаа. Надад сэтгэл гаргадаг бүх хүмүүсийг баярлуулах юмсан гэж байнга л бодож явдаг шүү. Хамгаас хайртай аав, ээж ах эгч дүү нартай болон Алтай констракшн компанийн Х.Бат-Эрдэнэ ах, ажлын хамт олон, Төмөр замын цагдаагийн хамт олон, Чөлөөт бөхийн холбоо, үндэсний шигшээ багийн хамт олон, багш нар, бэлтгэл хангагч нартаа маш их баярлаж явдаг.

Төр засаг, МҮОХ, спорт бэлтгэлийн төв, ЭМСЯ гээд тамирчид дасгалжуулагчдын ар талыг хариуцаж яваа бүх хүмүүст баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан