Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 385 жил, Хотын захиргаа байгуулагдсаны 100 жил, Нийслэл хүрээг Улаанбаатар гэж нэрлэсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Нийслэл Хүрээг 1924 онд Түр захиргаа удирдаж байсан бол тухайн жилийн дөрөвдүгээр сард анх удаа хотын захиргаа албан ёсоор байгуулагдсан түүхтэй. 1924 оны 11-р сарын 8-наас 28-ны хооронд хуралдсан Улсын анхдугаар их хурлаар хоттой холбоотой хоёр асуудал шийдсэний,
- Нэг нь, Түр захиргааг бие даан хотын асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагаа явуулах чадамж бүхий жинхэнэ захиргаа болгосон.
- Хоёр дахь нь, Нийслэл хүрээний нэрийг өөрчлөх тухай байв.
1924 онд Улаанбаатар хотын түүхэнд тэмдэглэх хоёр чухал асуудлыг энд дурдаж буй агаад эхнийх нь Хотын захиргааг байгуулах тухай юм. Хотын ажил хэргийг өмнө нь Дотоод яам, Сангийн яам, Гадаад яам хянаж, асуудлыг шийддэг байсан нь бие даасан үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамж бүхий хотын захиргаа байгуулах шаардлагыг улам нэмэгдүүлж байв.
Ингээд Хотын захиргаа, Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг /ИТХ/ байгуулав. Хурлын анхны даргаар Данзан, Хотын захиргааны анхны даргаар Моононгийн Баярыг томилжээ. 100 жилийн тэртээх анхны ИТХ-ыг 45 төлөөлөгчтэй байхаар тогтсон нь өнөөдрийг хүртэл хэвээр үргэлжилж байна. Тухайн үед нийслэл хот 23 хороотой байсан ба хороо тус бүрээс хоёр төлөөлөгч сонгож, санал хураалт явуулахад сондгой байхыг бодож, нэг хорооноос нь нэг төлөөлөгч сонгосноор 45 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй ИТХ Түр хурлаа хийжээ. Түр хурлаар хотын ИТХ болон хотын захиргааг байгуулж дарга нарыг томилсон байна. Тэр цагаас хойших нэгэн зууны түүхэнд ИТХ-ын үйл ажиллагааны олон дүрэм, журам гарч шинэчлэгдэн боловсронгуй болсон ч 45 төлөөлөгчийн бүтцийг өөрчлөөгүй 100 жилтэйгээ золгож байна.
Улмаар хотын нэрийг өөрчлөх тухай яригдаж эхлэв. Нийслэл хүрээний нэрийг өөрчилье гэсэн саналыг өмнө нь олон хүн гаргаж байжээ. Тухайлбал, А.Амар, Н.Жадамбаа, Маршал Х.Чойбалсан нарын нэр нөлөө бүхий улстөрчид ярилцаж, хэд хэдэн нэрний хувилбар гаргасан. Үүнд Өргөө, Жавхлант, Чандмань, Хасбат, Хатанбаатар, Баатар гэх мэт нэрний хувилбарууд гаргасан нь тухайн үед сонинд хэвлэгдэж байжээ. Нийслэл хүрээний нэрийг өөрчлөх сонирхол Монголын нэр нөлөө бүхий улстөрчдөд байсан нь энэ баримтаар тодорхой харагдана.
Улсын анхдугаар их хурлын төлөөлөгч П.Гэндэн “Нийслэл хот гэж нэрлэе” гэж саналаа хэлсний дараа Элбэгдорж Ринчино, “Нийслэл нь нийслэл, хот нь хот. Яг ямар нэртэй болох юм бэ?” гэж лавлаж асуусан байна.
Төлөөлөгчдөөс Баатар хот гэсэн нэр дэмжигдсэн бөгөөд хурлын протоколд, “Төлөөлөгчид Баатар хот гэсэн санал гаргалаа. Баатар гэж нэр өгөхөөр тогтов” гэж тэмдэглэжээ. Олонхийн саналаар Баатар хот дээр тогтоод байтал Зөвлөлтийн коминтерний төлөөлөгч Рыскулов “Улаанбаатар гэж нэрлэе” гэсэн санал хэлэв. Түүний оруулсан уг саналаар санал хураалт явуулахад 77 төлөөлөгч улсынхаа нийслэлийг “Улаанбаатар” гэж нэрлэхийг 100 хувь дэмжсэн байна.
Ингээд Нийслэл хүрээг 1924 оны 11-р сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хууль батлахаас 2-3-хан цагийн өмнө Улаанбаатар гэж нэрлэх шийдвэр гарсан түүхтэй. Мөн өдөр анхны Үндсэн хуулиа баталж, Улаанбаатар гэх нэрийг Үндсэн хуульдаа оруулан орон даяар тунхаглан зарласан байна.
Зургаан бүлэг, 50 зүйлтэй Анхдугаар Үндсэн хуулиар засаглалын хэлбэрээ өөрчилж, хаант засаглалтай байсан манай улс бүгд найрамдах засаглалтай болж, БНМАУ-аа тунхагласан юм.
Нийслэл хотын ойн баярыг яагаад аравдугаар сарын 29-нийг яагаад тэмдэглэдэг вэ?
Улаанбаатар хотын музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр, Анхдугаар Үндсэн хуулийг аргын тооллын 11-р сарын 26-ны өдөр баталсан. Хоёр түүхэн үйл явдал нэг өдөр давхцсан тул энэ түүхэн хоёр өдрийн агуулга, ач холбогдлыг тодруулах, олон түмнийг төөрөгдөлд оруулахгүйн тулд билгийн тооллоор нь бодож 1974 оноос эхлэн нийслэлийн ойг аравдугаар сарын 29-ний өдөр тэмдэглэх болсон. Нийслэл хотын нэр түүхэндээ хэд хэдэн удаа өөрчлөгдсөн. Албан ёсны болон албан бус нэрүүд ч бий.
Албан ёсных нь:
- Өргөө /1639-1651 он/
- Номын хүрээ /1651-1706 он/
- Жавзундамба хутагтын хүрээ. Монгол орон Манжийн эрхшээлд байх үед Манжийн хааны албан бичигт нийслэл хотын дээрх нэрээр нэрлэж бичдэг байжээ.
- Их хүрээ -Монголын албан бичигт Их хүрээ гэж нэрлэдэг атал Манжаас ирсэн албан бичгүүдэд Жавзундамбын хүрээ гэж нэрлэсэн байдаг.
- Нийслэл хүрээ /1706-1911 он/
- Улаанбаатар хот
Албан бус нэр гэвэл:
- Богдын хүрээ- Энэ нь албан ёсны нэр биш агаад ард иргэдийн аман ярианы нэр юм.
- Урга- Гадны улс орнууд бас өөрөөр нэрлэж байсан баримт бий. Жишээлбэл, Оросууд Урга гэнэ. XVII зууны дунд үе буюу 1640-1650-иад оны үед Өндөр гэгээн Занабазарын орд өргөөнд анхны орос жуулчин буюу Оросын төлөөлөгч иржээ. Энэ хүн Өргөөний нэрийг Урга гэж бичжээ. Орос хэлэнд “ө, ү” үсэг байхгүй учир Урга гэж тэмдэглэсэн гэж үздэг. Өөрийн хэлний онцлогоос шалтгаалан оросууд анх Өргөөг Урга гэж тэмдэглэсэн нь ХХ зууны эхэн хүртэл Орос, Европын сурвалж бичгүүдэд дан Урга гэж тэмдэглэгдсэн байдаг.
- Да Кулунь буюу Да хүрээ гэж хятадууд нэрлэж байв. Да гэдэг нь хятадаар их, кулунь гэдэг нь хүрээ гэсэн үгийг хятадууд хазгай дуудаж тэмдэглэснээр ийн нэрлэсэн байна.
Түвдүүд бас өөрөөр тэмдэглэсэн байдаг гэх боловч албан ёсны сурвалж бичиг өнөөг хүртэл олж үзээгүй хэмээн судлаач Г.Очбаяр ярив.
Нийслэлийн түүхэнд Монголын болон гадны сурвалжуудад арав гаруй нэрээр нэрлэж байсан бол 1924 онд Улаанбаатар нэртэй болсноор 1920-иод оны сүүлчээс энэ нэрээр нь нэрлэж хэвшжээ. Тухайн үед хуучны хүмүүс Хүрээ гэж нэрлэсээр байсан аж.