Зайсангийн тойруу орчимд амьдардаг 20 мянган оршин суугч, үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн төлөөллүүд Зайсангийн нэг чигийн урсгалыг эсэргүүцэж хэвлэлийн хурал хийлээ.
Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөний шийдвэр хэрэгжиж эхлээд жил хагас сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд ямар ч ахиц дэвшил гараагүй, харин ч тэр хавийн оршин суугчид хохирч буй талаар иргэд ярьж байна.
Иргэдийн төлөөлөл: Бид шат шатны төрийн байгууллагууд руу санал гомдлоо үе шаттайгаар хүргүүлсээр ирсэн. Гуравдугаар сарын 27-нд нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах талаар оршин суугчид, ААН-ийн төлөөллүүдийн гарын үсэг бүхий албан хүсэлтийг холбогдох байгууллагуудад илгээсэн. Хуулийн 30 хоногийн хугацаа өчигдрөөр дуусгавар болсон.
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нарийвчилсан судалгаа, шинжилгээг хийж буй тул дууссаны дараа дараагийн шатны арга хэмжээг авна гэдэг хариу ирүүлсэн. Иргэдээс энэ сарын 12-19-ний өдрүүдэд нэг чигийн хөдөлгөөнийг цаашид үргэлжлүүлэх эсэхэд санал авсан. 3100 хүн саналаа өгснөөс 86 хувь нь үргэлжлүүлэхгүй гэдэг хариу өгсөн байна.
Гэтэл яагаад одоо хүртэл ямар ч хариугүй, цуцлах шийдвэр гаргахгүй байгаад хариулт авмаар байна. Хэрэв энэ байдал удаан үргэлжилбэл бид дараа дараагийн арга хэмжээг авах болно гэв.
“Грандмед” эмнэлгийн төлөөлөл нэг чигийн хөдөлгөөний улмаас үүссэн түгжрэлийн улмаас яаралтай тусламж саатах, үйлчлүүлэгчид цагтаа ирж чадахгүй байх зэрэг хүндрэлүүд үүссэн талаар мэдээлсэн. Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнуудын төлөөлөл түгжрэлийн улмаас хичээлдээ 30-40 минут хоцордог болсон гэсэн юм.
Мөн 4000 орчим машин явдаг байсан замд 3000 машин нэмэгдэж, утаа тоосжилтын хэмжээ ихсэж, зам хөндлөн гарах явган зорчигчдод эрсдэл үүсэж байгааг хэллээ.