Мобиком групп боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор энэ оны 1-р сарын 30-ны өдрөөс эхлэн medle.mn рүү үнэгүй хандах боломжийг хэрэглэгчдэдээ олгож байна.
Ингэснээр Мобикомын хэрэглэгчид дата багцтай эсэхээс үл хамааран Монголын цахим боловсролын платформ болох medle.mn рүү үнэгүй хандах бөгөөд нэгж, датанаас задгай хэрэглээ тооцохгүй, дата багцтай хэрэглэгчийн дата хэрэглээнээс хасагдахгүй боллоо.
medle.mn нь Монголын шилдэг багш, мэргэжилтнүүд үндэсний сургалтын хөтөлбөрт нийцүүлэн, эх хэл дээрээ боловсруулсан хичээлийн 7000 гаруй цахим контентын сан бүхий нээлттэй платформ юм. Хичээлийн контентуудыг суралцагч бие даан судлах, давтан үзэх болон багшийн чиглүүлэгтэй суралцах боломжтой.
Сурагч та бүхэн датандаа санаа зоволтгүй medle.mn рүү хандан хүссэн хичээл, контентоо үзээрэй.
FAQ:
1. medle.mn рүү хэн үнэгүй хандаж болох вэ?
- Мобикомын багц хамаарахгүй идэвхтэй хэрэглэгчид үнэгүй хандах боломжтой бол орох, гарах ярианы эрх хаагдсан хэрэглэгчид үнэгүй хандах боломжгүй байна.
2. medle.mn рүү хандахын тулд дата багц шаардлагатай юу?
- Үгүй. Дата багцгүй, нэгжгүй дугаараас medle.mn рүү хандах боломжтой. Дата багцтай дугаараас хандахад багцын хэрэглээнээс унахгүй.
3. medle.mn дээр ямар төрлийн контентууд байдаг вэ?
- Medle.mn дээр дараах төрлийн шилдэг багш нарын бэлдсэн цахим сургалтын контентууд байдаг: Теле хичээл, Интерактив хичээл, Нэмэлт сургалтын материал. ЕБС-н бага, дунд, ахлах ангийн сурагчид болон сургуулийн өмнөх боловсролын түвшний хүүхдүүдэд зориулсан контентуудтай.
4.medle.mn доторх контент үзэхийн тулд нэмэлт төлбөр төлөх шаардлагатай юу?
-medle.mn дээрх контентууд үнэгүй байдаг тул та нэмэлт төлбөр төлөх шаардлагагүй.
5. Датагаа асаахгүйгээр medle.mn рүү хандах уу?
- Та дата багцтай эсэхээс үл хамааран утасныхаа cellular network буюу дата асаах цэсийг идэвхжүүлэн medle.mn рүү хандана.