Иргэд их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож, залилуулж байна гэж Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Тодруулбал иргэд олон нийтийн сүлжээ ялангуяа фэйсбүүк дээрх их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож, зээл гаргах үнийн дүнгийн 5%, 10%-тай тэнцэх хэмжээний мөнгөн дүнг үйлчилгээний хураамж, урьдчилгаа байдлаар шилжүүлэн өгч залилуулж байна.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн М нь “Фэйсбүүк зарын дагуу холбогдож, буцалтгүй тусламжаар 50,000,000 төгрөг өгнө үйлчилгээний хураамж болох 990,000 төгрөг шилжүүл гэхээр нь шилжүүлж залилуулсан”
Мөн залилагч этгээдүүд гадаад улсаас өв залгамжлал болох их хэмжээний мөнгөн хөрөнгө танд шилжүүлнэ, тодорхой хэмжээний мөнгө төлсөн нөхцөлд авч болно, мөн банкнаас маш бага хувийн хүүтэй зээл олгоно зээл олгох төлбөр цахим төлбөрийн хэрэгсэл ашиглаж явуулна уу гэх мэт зохиомол байдлыг бий болгож, Монгол Улсын иргэдэд фейсбүүк хуудсаар нь хүсэлт тавих замаар залилах гэмт хэргийн хохирогч болгох нь түгээмэл байна.