Бизнес эрхлэгчдийг залхаадаг, тэдний үргэлж гомдоллодог төрийн зохицуулалт бол Нийгмийн даатгалын шимтгэл. Ажилтан, ажил олгогч хоёул энэ шимтгэлийг төлдөг аль алиныг нь цухалдуулдаг.
Тодруулбал, ажилтан өөрийн авах цалингаас 9.5%-ийн шимтгэлийг төлдөг. Үүнд
- Тэтгэврийн даатгалын 8.5%,
- Тэтгэмжийн даатгалын 0.8%,
- Ажилгүйдлийн даатгалын 0.2% багтана.
Харин үүнээс гадна ажил олгогч нар 10.5%-12.5% шимтгэлийг давхар төлдөг. Үүнд:
- Тэтгэврийн даатгал 8.5%
- Тэтгэмжийн даатгал 1%
- Ажилгүйдлийн даатгал 0.5%
- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал 0.5-2.5% төлдөг.
/Энд Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг дурдаагүй бөгөөд улсын төсвийн ихэнх орлогыг бүрдүүлж буй ажилчин анги 4% хүртэлх шимтгэлийг төлдөг.
Харин тэтгэврийн насны ахмадууд, гадаадын иргэн, “группийнхэн”, жирэмсний амралтаа авсан ээжүүд, цэргүүд, ялтнууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2-оос доошгүй хувиар, Хүүхэд, оюутан, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон малчин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1-ээс доошгүй хувиар тус тус төлнө гэж заасан/
Ажил олгогч болон ажилтнууд нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг дарамт хэмээн үзэж, бууруулахыг шаарддаг нь олон улсад хэвийн үзэгдэл боловч манай нөхцөлд энэ нь нийгмийн даатгалын сангийн зарцуулалттай шууд холбогдоно.
Дэлхийн ихэнх орнууд нийгмийн даатгалын сангаа ижил зарчмаар бүрдүүлдэг боловч ашиглалт нь ялгаатай. Монголын нөхцөлд зарчимгүй, төлөвлөгөөгүй зарцуулалтын улмаас үүссэн алдагдал болоод эргээд иргэдийн авч буй тэтгэвэр, тэтгэмжийн шударга бус байдал нь дургүйцэлд хүргэдэг.
Тэтгэврийн санд 4.7 их наяд Эрүүл мэндийн даатгалын сан 300 тэрбум төгрөгийн алдагдалтай болсон нь үүний жишээ бөгөөд иргэд, аж ахуй нэгжүүд татвар, шимтгэл, түүний зарцуулалтад итгэл алдарсаар байна.
Энэ асуудалд хамгийн их дуугарч бухимдлаа илэрхийлдэг нь шимтгэл төлөгч иргэд байсан бол энэ оны эхнээс ажил олгогч нар ч хууль тогтоогчдын шийдвэрт илүү бухимдаж эхэллээ.
Тодруулбал, 2023 оны долоодугаар сарын 7-д баталж 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ажил олгогч нар түр хугацааны гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлсэн хувь хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөр болсон.
Ажил олгогч нар түр хугацааны гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлсэн хувь хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөр болсон
Энэ хуулийн “Нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүн” гэсэн 19-р зүйлийн 19.1.2-т “Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлс;” хэмээн нэмсэн нь ажил олгогч нарын уур бухимдлыг төрүүлж байна.
Хуульч Ө.Эрдэнэ-Очир, эдийн засагч С.Баярхүү нар энэ сарын эхээр хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр хуулийг хэлэлцэх үеэр “Энэ нь хуульзүйн хувьд, эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн хувьд зөрчилтэй байна, холбогдох хууль, татварын хуультайгаа нийцэхгүй байна гэдэг дүгнэлтүүд гаргасан. Уг дүгнэлтээ бичгээр гарган УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд хүргүүлсэн” гэв.
Тэдний хүсэлтийг хууль батлах үеэр хүлээж аваагүй ч намууд УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө уг заалтыг хасахаа амласан юм. Гэвч заалт хасагдаагүй.
2017 онд шинэчилсэн Эрүүгийн хуулиар “Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх” гэдэг гэмт хэргийн заалт 18.14-р зүйлд нэмэгдсэн юм. Улмаар “Ажил гүйцэтгэх хөлсөөр ажиллах гэрээнээс нийгмийн даатгалын шимтгэл авна гэдэг заалт байгаа тохиолдолд маш олон хуулийн этгээд захирлуудад ял шийтгэл өгөх нөхцөл байдал үүсээд байна” гэж С.Баярхүү, Ө.Эрдэнэ-Очир нар тайлбарлав.
Уг заалтын улмаас ажил олгогч болон гэрээт ажил гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэрээнд өөрчлөлт орох шаардлагатай болж шимтгэлийг нь төлөх төлөхгүй маргаан үүсэх нөхцөл бүрдсэнийг аж ахуй нэгжийн төлөөллүүд хэлж байна. Тэгээд ч зогсохгүй үндсэн ажилтай иргэн ажлын бус цагаараа өөр компанид түр ажил гүйцэтгэж өгөхөөр гэрээ хийх үед хоёр компани давхар шимтгэл төлөх уялдаагүй нөхцөл үүсээд байна.
Сайн дураар нийгмийн даатгал төлөх харилцаа хуульд нээлттэй гээд бусад боломжууд байхад боломж байхгүй мэтээр бусад хуулиа зөрчсөн бүдүүлэг зохицуулалт гаргаж байна. Энэ нь урт хугацаандаа буруу тогтолцоо, буруу тайлагналд хүргэж зарим нь төлнө, төлөхгүй гэсэн маргаан үүсгэх эрсдэлтэй
Энэ талаар Монгол такс тмк ХХК-ийн үүсгэн байгуулагч, доктор Х.Тунгалагмаа “Шинэ хууль хувь хүний үйл ажиллагаа эрхэлсэн ажил гүйцэтгэх гэрээг хөдөлмөрийн гэрээтэй адилтгасан. Энэ нь Нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх санаатай арга зам байх. Энэ бол татвар ногдох орлого болохоос нийгмийн даатгал ногдох орлого биш. Сайн дураар нийгмийн даатгал төлөх харилцаа хуульд нээлттэй гээд бусад боломжууд байхад боломж байхгүй мэтээр бусад хуулиа зөрчсөн бүдүүлэг зохицуулалт гаргаж байна. Энэ нь урт хугацаандаа буруу тогтолцоо, буруу тайлагналд хүргэж зарим нь төлнө, төлөхгүй гэсэн маргаан үүсгэх эрсдэлтэй” гэв.
Дээр дурдсанчлан нийгмийн даатгалын зарцуулалтын үр ашиггүй байдал татвар төлөгчдийн дургүйцлийг хүргэж байгаа тул хууль боловсруулагч, батлагчид энэ мэт жижиг боловч нийгэмдээ сөрөг нөлөө ихтэй хуулийн заалтуудыг анхаарч, хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үед аж ахуй нэгжүүдийн төлөөллийг бүрэн оролцуулах шаардлагатай байна.
Хуулийн үйлчлэх хүрээ, гарах үр нөлөөг сайн судлах, нийгмийн төлөөллүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх нь хамгийн боломжит үр ашигтай, зөв шийдвэрт хүргэх гарц юм.