Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороон, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д гал гал (2025.06.02) гарсан. Галын улмаас нэг хүний амь эрстэж, 50х230 метрийн хэмжээтэй өндөр даралтын цехийн 9 дүгээр турбиний генератор шатсан. Хүний амь хохирсон болон цахилгаан станцын эвдрэлийг сэргээн засварлах асуудлын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Тэрбээр “Дулааны III цахилгаан станцад осол гарсан. Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын менежментийн эрхийг “Эрчис Монгол” компанид шилжүүлэх шийдвэр энэ оны гуравдугаар сарын 19-нд гарсан. Энэ дагуу тус компаниас өнгөрсөн 7 хоногийн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанд Дулааны III цахилгаан станцад ослын асуудлыг оруулж ирсэн. Тэр үед би эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын асуудлыг “Эрчис Монгол” компани эсвэл Эрчим хүчний яам хариуцъя, эзэнтэй болгохгүй бол асуудлуудад шийдэл олдохгүй байна. Эрдэнэт хүний амь болоод олон арван тэрбум төгрөгийн хохирол учирлаа гэдэг асуудлыг дэвшүүлж маргаан өрнөсөн.
Ингээд Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын 66 хувийн менежментийг хэрэгжүүлэх эрх буцаад Эрчим хүчний яаманд шилжин ирлээ. Засгийн газрын тогтоолыг өчигдөр хүлээн авсан” гэв.
Мөн тэрбээр “Дулааны III цахилгаан станцад гарсан ослыг тагнуул, цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг гаран шалгаж эхэлсэн. Эрдэнэт хүний амь хохирлоо, улсад хохирол учирчихлаа. Тиймээс эрүүгийн хэрэг үүсэж таарна. Тэгэхээр нотлох баримтад өөрчлөлт орох асуудал үүсэх вий гэдэг үүднээс манай салбарынхан дотогш нэвтрэх зөвшөөрлийг хуулийн байгууллагуудаас шаардаж байгаа.
Энэ өвлийн оргил ачааллын үед эвдэрсэн турбинийг ашиглалтад оруулж амжихгүй. Тиймээс ӨМӨЗО-оос эрчим хүч импортлохоор бүх дэд бүтцийн ажил хийгдсэн байгаа гэх мэтчилэн цахилгааныг оруулахаар төлөвлөж байгаа” гэлээ.