gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хоёр байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсарч байна

Э.Энхмаа
Нийгэм
2025-06-09
9
Twitter logo

ГУББГ-аас энэ онд нийт 17 байршилд үерийн хамгаалалтын далан барьж, ус зайлуулах шугам сүлжээ угсрахаар төлөвлөсөн. Тодруулбал, 10-15 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ шинээр угсрах юм. Зургаадугаар сарын 2-ноос хоёр байршилд борооны ус зайлуулах шугам угсарч эхэлсэн бөгөөд нийт ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна.

  1. Баянгол дүүргийн 5, 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны автобусны буудал орчим болон Энгельсийн гудамж орчимд 1415 метр;
  2. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ТЭЦ-3-ын арын уулзвараас Дунд голын гүүр хүртэл 1398 метр борооны ус зайлуулах шугам угсарч байна.

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан дээрх байршлуудад ажиллалаа.

Энэ үеэр НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 170 км үерийн хамгаалалтын инженерийн байгууламж байдаг. Сүүлийн жилүүдэд нийт нутгаар жилийн хур тунадасны дундаж хэмжээ ихсэж буй.

Иймээс Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд 440 км гаруй үерийн хамгаалалтын инженерийн байгууламжийг үе шаттай хийхээр төлөвлөж байна. Ингэснээр үерийн эрсдэлээс хамгаалах боломж бүрдэнэ” гэв. 

Ажлын явцын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд ус ихээр тогтдог, эрсдэл өндөр 24 байршлыг тогтоон, зураг төслийг хийж гүйцэтгэсэн. Үүнээс энэ онд 10-15 байршилд борооны ус зайлуулах шугам угсарна. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэг амарсан үед буюу замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх үүднээс зургаадугаар сарын 2-ноос ажлыг эхлүүлсэн.

Ингэхдээ авто замын засвар, шинэчлэлт хийхээр төлөвлөсөн байршлуудад шугам угсралтын ажлыг эхлүүлээд байна. Ийнхүү араас нь зам хучилтын ажил үргэлжлэх боломжтой болж буй. Мөн борооны ус зайлуулах хоолойг 600-1000 мм голчтой төмөр бетоноор угсарч байна. Ингэснээр насжилт уртсах юм” гэлээ.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан