ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ дрон буюу нисгэгчгүй онгоц нь Украины эсрэг цэргийн ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж буйг онцолжээ.
Улмаар нисгэгчгүй системийг улам хөгжүүлж, тусгай салбар болгох шаардлагатай гэсэн байна.
Тэрбээр “Бид одоогоор нисгэгчгүй системийн тусгай хүчнийг байгуулах ажлыг эхлүүлээд байна. Үүнийг богино хугацаанд өндөр чанартайгаар хөгжүүлэх ёстой.
Бид ямар нэг зүйлээр ард хоцорч байгаа гэж бодохгүй байна. Харин ч сайн туршлагыг нэгтгэж, ийм төрлийн хүчийг бий болгох боломжтой” хэмээн онцолжээ.
Түүнчлэн Путин шинэ төрлийн зэвсгийн хөтөлбөр нь ямар ч нөхцөлд үр дүнтэй ажиллах, бүх төрлийн агаарын довтолгооны зэвсэгт цохилт өгөх чадвартай, олон талт агаарын хамгаалалтын системийг бий болгохыг зорино гэв.
Гурван жил гаруй хугацаанд үргэлжилж буй Орос-Украины дайнд дрон нь аль аль талын стратегийн гол зэвсэг болсоор буй.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський ч мөн дайны эхэн үеэс дотоодын дрон хөгжүүлэлтийн салбарыг бэхжүүлэхийг чухалчилж ирсэн юм.
Эх сурвалж: Reuters