Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин санал хураалтыг нээлттэй явуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "МАН-ын бага хурал хуралдаад үүний өмнө МАН-ын бүлэг хуралдаад тэнд ярьсан асуудал чих дэлсээд л байсан. Өнөөдөр Ерөнхий сайд үг хэлэхдээ мөн хэллээ. Сонгуульд өрсөлдөх нам бэхжээд байна. Тэр хүмүүс нь энд тэнд ажилд ороод байна гэдэг үг чих дэлслээ. Улсаа хөгжүүлэх асуудлыг биш сонгуулийг ярьж байгаа нь үнэхээр харамсалтай байна.
Бас авах ёсгүй мэдээлэл аваад байна гэж байна. АН-ын авч болохгүй мэдээлэл гэж байдаг бол тэр хулгай л байна гэсэн үг. Хэний хүнийг халаад байна аа гэж үг байна. Сонгуулиар ажилласан хүмүүсийг албан тушаалд томилж байгааг тогтолцооны авилга гэдэг шүү дээ. Үүнийгээ засахынхаа оронд АН-ыг хөөж гаргая гэж байгаа нь энэ авлигатай тэмцэхгүй гэсэн үг шүү дээ. Хоёрдугаар ээлж хоолондоо оръё гэж байна.
Нууц санал хураалт гэж байна. Улс төрч өөрийнхөө саналыг нүүрээрээ гаргах ёстой. Үүнээсээ айдаг байх ёсгүй. Ардчилсан Монгол Улсад нууцаар санал хураая гэж байна, хуйвалдъя гэсэн үг шүү дээ" гэв.